Унаач хүүхдийн асуудал НҮБ-ын чихэнд хүрчээ

2018-01-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Монгол Улс Европын холбооны хар жагсаалтад орж олон улсын өмнө нэр нүүрээ барсан нь саяхан. Хар жагсаалтаас гарахын тулд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд томилж, Сангийн яам болон ХЗДХЯ-ны төлөөл­лийг багтаасан Ажлын хэсэг байгуулж ажиллуулсан. Мөн Европын Холбооны Дээд төлөөлөгч болон гишүүн 28 улсын Гадаад хэргийн сайд нарт албан захидал илгээж, Европын Холбооны гишүүн улсын Элчин сайд нартай уулзаж манай улсын байр суурийг тайлбарлах гээд мөн ч их  ажил боллоо. Гагцхүү энэ хооронд цагтай уралдаж ажилладаг бизнесийнхэн  ямар  дарамт, алдагдал хүлээснийг хэлж мэдэхгүй. Тэгвэл Монгол Улс муугийн жишээгээр олон улсад дуудагдах бас нэг хар тамгыг эрх баригчид өнгөрсөн долоо хоногт дарчихлаа. Монгол Улсын Засгийн газар хэдэн уяач баячуудын эрхэнд орж, өвлийн морин уралдааныг хориглож чадаагүй  шийд­вэр НҮБ-ын хоригтой тулчихаад байгаа юм. Ингэснээр Европын холбооны хар жагсаалттай адил  улсын эдийн засгийн аль нэг хөшүүрэгт хориг тавих нөхцөл бүрдэнэ гэд­гийг хүний эрхийн байгууллага хэлж байна. Монгол Улсын Засгийн газар хурдан морины уралдааныг зохион байгуулах шийдвэр гар­гахдаа өвлийн гэдэг үгийг авч хаяж иргэдийг дөнгөсөн ч олон улсыг мэ­­­­­хэлж чадсангүй. То­­­­­дорхой хэлбэл, өвлийн хүйтэнд морь уралд­дагаараа уралдана, хүүхэд уна­дагаараа унана. Засгийн газар иргэдийг тайвшруулах гэж  унаач хүүхдийг 12 нас гэж зааглаж өгсөн ч 18 нас хүрээгүй хүнийг хүүхэд гэнэ гэж Үндсэн хуульд заасныг бүгд мэднэ. Зүйрлэвэл, Монголын төр засаг энэ байдлаараа 12-оос дээш насны хүүхэд хүчирхийлэлд өртвөл, хүчиндүүлбэл тооцохгүй гэдэгтэй утга нэг юм. Хүүхдийн эрхийн асуудалд маш  том хаалт болж, уяачдад зугаа цэнгэлийн үүдийг нээсэн өвлийн морин уралдааныг хориглосноор хэн хохирох вэ, хэн хожих вэ гэж. Цаашлаад эдийн засгийн хувьд ямар алдагдал хүлээх вэ гэдэг чухал.Өвлийн морин уралдааныг хориглочихвол хэн ч хохирохгүй. Хэдэн  уяач баячууд л зугаагаа гаргаж чадахгүй болно биз. Энэ цэнгэлийг дэмжихдээ  Шадар сайд Ө.Энхтүвшин “Өвөл, хаврын морин уралдааныг шууд хорих боломжгүй. Учир нь Монголын морин спорт, уяачдын холбооноос бүс, аймаг, сумдад хурдан морины уралдаан явуу­лахдаа тодорхой зохион байгуулалтай ажил хийдэг юм байна. Тэр нь хяналтаас гараад явчих магадлалтай гэж үзсэн учраас цаг агаар харж байгаад дулаан өдрүүдэд хурдан морины уралдаанаа зохион байгуулахыг нь зөвшөөрсөн.  Эхний ээлжинд хүйтний улиралд бага насны хүүхэд бус 12-оос дээш насны хүүхэд морь унах шийдвэр гаргалаа” гэсэн. Мөн Шадар сайдын уулзалтад оролцсон хүний эрхийг хамгаалагчдад “Та нар 40 мянган уяачийн бүтэн жилийн хөдөлмөр 500 хүн цалинжуулж байгааг үгүй хийх гэж байна” гэсэн гэх. Ингэж уяачдыг хамгаалан байж хүүхдүүдийг бэртээж, амь насанд нь хүртэл аюул учруулж, олон улсад нэр хүндээ шившигтэй хутгах эрх ашиг хэнд байна вэ. Өнгөрсөн жил Дүнжингарав уралдааныг нууцаар шахуу зохион байгуулсан. Өвлийн уралдааны үеэр бэртсэн, гэмтсэн хүүхдүүдийн зовлон шаналал одоо ч дуусаагүй байна. Насаараа тахир дутуу болчихоод харамсаж халаглаж суугаа хүүхдүүд цөөнгүй бий. Тэд баячуудын зугаа цэнгэлээс болоод хэдэн төгрөгийн тө­лөөсөнд амьдралаа бү­хэлд нь өгчихөөд байгаа юм. НҮБ Монгол Улсын Засгийн газраас унаач хүүхдүүдийн амь насны хариуц­­лагыг нэхсэн зөв­­­лөмжийг өнгөрсөн оны зургадугаар сард ирүүлсэн. Гэвч хагас жил гаруй Ерөнхий сайд эсвэл ЗГХЭГ-ын дарга, аль нэг албан тушаалтны  шүүгээнд хав дарагдсаар өнөөг хүрч байна. Үр дүн нь унаач хүүхдийн насыг 12 болгосон гэх ганц өгүүлбэрээр хаацайлсан өвлийн морин уралдааныг зөв­шөөрсөн шийдвэр. НҮБ-ын зөвлөмжийн та­­лаар Хүүхдийг ивээх сангийн төлөөлөгч Э.Цолмон “Хүүхдийн эрхийн хорооны зөвлөмж хүүхдийн эрхийг хангах чиглэлээр Засгийн газрын ирэх таван жилд хийх ажлын хүрээг томьёолж өг­сөн байдаг. Боловс­рол, эрүүл мэнд, хоол тэ­жээ­лийн асуудлаар ямар зүйл хэрэгжүүлэхийг тусгадаг. Насанд хүрээгүй хүүх­дээр хурдан морь унуулж байгаа нь олон улсын хөдөлмөрийн бай­гуул­лагын хөдөлмөр эрхлэх насны доод хязгаар,  Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах гэрээ конвенцийг зөрчсөн. Мөн НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос хүүхдийн амь нас хохироосон этгээдтэй хариуцлага тооцохыг НҮБ-аас зөвлөсөн. Төрд ажиллаж байгаа хүмүүс хувийн ашиг сонирхлын зөрчилтэй байна. Тухайлбал, УИХ бо­лон Засгийн газар ажил­лаж байгаа хүмүүс хурдан морины сургагч, уяач түүнчлэн эмийн үйлдвэр, архи дарсны үйлдвэр эрхэлдэг хүмүүс хүүхдийн эрхийг хангахад ашиг сонирхлын зөрчил саад болж байна гэдгийг хатуу тэмдэглэсэн” гэлээ. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг уст­гах үндэсний сүлжээний зохицуулагч Ц.Баттуяа “Засгийн газар хүүхдийн эрх, хамгааллын асуудалд хандахдаа хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигт нийцсэн магадгүй авлига, хээл хахуулийн холбоотой асуудлыг анхаараач ээ. Үүний цаана хүүхдийн эрх зөрчигдөх, хохирох зүйл байсаар байна” гэв. ХЭҮК-оос энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдөр  Засгийн газарт зөвлөмж хүргүүлж байсан. Мөн Хүний эрхийн төлөөх байгууллагууд хурдан морь унаач хүүхдийн эрхийн асуудлаар Засгийн газрын шийдвэртэй холбоотой шаардлагыг өчигдөр ХЭҮК-т өгсөн байна. Мөн  “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ийг УИХ-ын хууль зүйн байнгын хороо маргаашү хэлэлцэж, тогтоолыг нь батлах юм байна. Төсөлд хүүхдийн эрхийн хэрэгжилттэй холбоотой олон заалтууд бий. Өвлийн морин уралдааны талаарх Засгийн газрын шийдвэр ийнхүү НҮБ-ын хоригтой туллаа. Харин хоригоос гарахын тулд шат дараатай ямар алхам шаардахыг хэлж мэдэхгүй. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин