Агаарын бохирдлыг бууруулахад талуудын оролцоог чухалчлав

2018-01-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Г.НАСАНБААТАР Агаарын бохирдлыг хэрхэн бууруулах тухай дээр, дооргүй л ярьж байна. Янз бүрийн шийдэл, гарцын талаар ярьсаар л байгаа. Гэхдээ нэг нь нөгөөгөө үгүйсгэсээр... Агаарын бохирдол нь зөвхөн Монгол Улсад тулгарч байгаа асуудал биш гэдгийг эрдэмтэн, судлаачид хэлж байна. Солонгос, Хятад, АНУ гээд утаатай тэмцэж, агаарын бохирдлыг бууруулах ажлыг хийж байсан туршлагаасаа хуваалцах болсон.  “Агаар болон орчны бохирдлыг бууруулахад төр-шинжлэх ухаан-хувийн хэвшлийн байгууллагуудын үүрэг, оролцоо, хамтын ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болов. Тус хурлыг ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн зохион байгууллаа. Хуралд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар, УСУОШГ, эрдэмтэн, судлаачид, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцсон юм. Улаанбаатар хотын агаар дахь тоосонцорын бохирдлын судалгааны талаар МУИС-ийн доктор, дэд профессор Ч.Сономдагва илтгэл тавилаа. Тэрээр агаарын бохирдлын тоосонцорын судалгаа сүүлийн хоёр жилийн турш хийсэн байна. Ингэхдээ Японы Нагоя сургуультай хамтран шинэ төрлийн ухаалаг төхөөрөмжийг тодорхой бүсэд байрлуулсан ажээ. “Агаарын бохирдлыг гурван цаг хугацаагаар ангилж болох юм. Өөрөөр хэлбэл, өдрийн туршид агаарын бохирдлын хэмжээ нэлээд өндөр хэлбэлзэлтэй байгаа нь ажиглагдсан. Өглөө 6:30-10:00 цаг хүртэл бохирдол эрчимтэй өсдөг. Энэ үеэр айлууд гал түлж эхлэхээс гадна машины хөдөлгөөн нэмэгддэг нь нөлөөлж байна. Ингээд өдрийн цагаар багасч ирдэг боловч орой 18:00 цагаас агаарын бохирдол нэмэгдэнэ. Энэ нь 21:00 цагаас илүүтэй бохирдол өсч оргил хэмжээнд хүрч аажмаар буурсаар үүрээр 3:00-4:00 цаг хүртэл нэлээд буурч ирнэ. Ийм л циклээр эргэж байна” гэв. Агаарын бохирдлыг нэмэгдүүлэхэд түүхий нүүрсний хэрэглээ голлох нөлөөг үзүүлж байгаа талаар эрдэмтэн судлаачид ярьж байв. Түүнчлэн агаарын бохирдол олон жилийн дундажтай харьцуулахад өтгөрч тунарсан байдалтайгаар тогтонги байдалд байгааг судалгаагаар тогтоожээ. Энэ цаашдаа нэмэгдэхгүй байх хэдий ч сайн зүйл биш гэдгийг Ч.Сономдагва онцолсон юм. Ийнхүү тогтож байгаа шалтгаан нь сүүлийн жилүүдэд хийж ирсэн арга хэмжээний нөлөө байсныг судалгааны явц харуулж байгаа аж. Хэдийгээр янз бүрийн ажлын үр дүнд тогтож байна гэж болох ч буурч байгаа дүр зураг ажиглагдахгүй байна хэмээн судлаачид хэллээ. Мэдээж аливаа зүйлд гарц байдаг ч түүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг маш чухал. Үүний тулд зөвхөн төрийн бодлогоор шийдвэрлэгдэхгүй гэдгийг энэ удаагийн хуралд оролцогчид санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн. Агаарын бохирдол өсөхөд нөлөөлж буй хүчин зүйл хүний хүчин зүйлээс хамааралтай гэдэг. Тэр дундаа гэр хороолол тэлэх хэрээр түүхий нүүрсний хэрэглээ өсч байгааг онцолдог. Гэвч зөвхөн гэр хороолол төдийгүй аж ахуйн нэгж, дугуй засвар, ТҮЦ зэрэг газраас ч шалтгаалж байгаа аж. Агаарын бохирдол нь нэн тэргүүнд хүний өвчлөлд сөрөг нөлөө үзүүлж буй талаар нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн доктор А.Энхжаргал илтгэл тавьсан юм. Тус илтгэлд нийт өвчлөлийн хэдэн хувийг агаар болон орчны бохирдлоос хамаарч байгааг хэллээ. Зүрх судас, тархины даралт, цусны даралт ихсэх өвчлөлд агаарын бохирдол тэргүүлэх шалтгаан болж буйг тэрээр тодотгосон юм. Ер нь өвлийн улиралд амьсгалын замын өвчлөл нэмэгддэг. Ингэхдээ амьсгалын замын нийт өвчлөлийн 52.9 хувийг агаар, орчны бохирдлоос шалтгаалсан байдгийг судалгаагаар тогтоожээ. Түүнээс гадна шаардлага хангаагүй ариун цэврийн байгууламж хөрсний бохирдлыг нэмэгдүүлдэг байна. Тиймээс зөвхөн агаарын бохирдол гэхээс гадна хөрсний бохирдол ч мөн анхаарал татаж буйг тэрээр онцоллоо. Энэ удаагийн хурлыг зохион байгуулснаар агаар, орчны бохирдлын талаарх эрдэмтэн судлаачдын судалгааны дүнг нэгтгэхийн зорьжээ. Ингэснээр агаарын бохирдлыг бууруулахад талуудын оролцооны дэмжлэгтэйгээр урт хугацаандаа ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар нэг байр суурьт хүрэх нь чухал хэмээн хуралд оролцогчид ярьсан юм. Эрдэм шинжилгээний бага хуралд оролцож буй ШУА-ийн Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор М.Walther “Агаарын бохирдлыг бууруулах талаар янз бүрийн ажил, судалгаа шинжилгээ хийж байгаа нь сайн байна. Ялангуяа нийслэлийн зүгээс дорвитой арга хэмжээ авч ажиллах нь чухал. Тиймээс харилцан санал солилцож, гарц хайж байгаа нь сайшаалтай. Агаарын бохирдол нь зөвхөн Монголд болж байгаа зүйл биш. Бусад улс оронд ч тохиолдож, түүнээс гарч байсан туршлага бий. Энэ туршлагыг судалж хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэгт санал бодлоо уралдуулах нь чухал” хэмээв. Ер нь агаарын бохирдлыг бууруулахад төрийн бодлого чухал хэдий ч бодит үр дүнг талуудын оролцоотойгоор шийддэг гадны туршлага бий. Төр бодлогоо тодорхойлно. Түүний дараагаар шинжлэх ухааны байгууллагууд судалгааны үр дүнд суурилсан технологийн шийдлийг санал болгох нь зүйтэй. Харин үүн дээр үндэслэн хувийн хэвшлийн оролцоотойгоор хэрэгжүүлэх механизмыг бий болгох нь чухал. Мэдээж аливаа ажлыг үр дүнд хүргэхийн тулд хяналт тавих ёстой. Манай улс агаарын бохирдлыг бууруулахаар олон ажил зохион байгуулсан. Тэр бүхэн тодорхой үр нөлөөтэй байсныг энэ удаагийн хуралд оролцогчид хэлж байна. Харин зохион байгуулсан ажлын үр дүнг харахын тулд иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг оролцогчид хэлсэн. Учир нь өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлууд ямар ч үр дүнд хүрээгүй гэх аргагүй юм байна. Өөрөөр хэлбэл, утаагүй зуух тараасан нь төдийлөн оновчтой шийдэл байгаагүй хэмээн олон нийт шүүмжилдэг. Гэвч судалгаа хийх явцад зорилготойгоор тарааж байсан зуухыг ашиглаагүй, цааш нь дамжуулсан зэрэг зөрчил илэрснийг хурлын төлөөлөгчид онцоллоо. Тиймээс зөвхөн төрийн зүгээс утааг оргүй алга болгох ёстой мэт хардаг сэтгэлгээгээ өөрчлөн хувь хүний оролцоо, түүнд оруулах хувь нэмэр чухал ажээ. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин