О.Магнай:  У.Хүрэлсүхийн Засгийн газарт муу дүн тавьж байна

2018-01-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай "У.Хүрэлсүхийн 100 хоног”-ийн хүрээнд ямар ажлууд хийгдсэн талаар мэдээлэл хийлээ. Тэд “2016 онд ам.долларын ханш 1850 төгрөг байсан бол өнөөдөр 2470 төгрөг болсон. Иргэдийн худалдан авах чадвар 30 хувиар буурсан. Инфляцийн төвшин 2016 онд 1.2 хувьд хүрч байсан бол өнөөдөр долоон хувьд хүрсэн. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ зургаан хувиар өссөн гэж ойлгож болно. Ядуурал гурван функт, ажилгүйдлийн төвшин таван функтээр нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, МАН өнгөрсөн 1.7 жилийн хугацаанд нэг ч ажлын байр шинээр бий болгоогүй” хэмээн тодотгов. Түүнчлэн “У.Хүрэлсүх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахдаа үндсэн гурван асуудлыг гол болгосон. Тодруулбал, 807.8 тэрбум төгрөгийн концессын гэрээг хууль зөрчин Засгийн газрын танхимдаа олгосон”, “Хүүхдийн мөнгийг хугацаанд нь эрх тэгш олгоно”, “Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар боловч мэргэжлийн бус ах дүү, хамаатан садны хүрээнд томилгоо хийсэн” гэх шалтгаанаар өмнөх Засгийн газраа унагасан. Харамсалтай нь, өнгөрсөн 100 хоногийн хугацаанд хүүхдийн мөнгийг бүгдэд нь өгсөнгүй, концессын гэрээг хүчингүй болгосонгүй, ах дүү нарын томилгоо эрчээ авлаа. Дээр нь 60 тэрбумын хэрэгт улс төрийн хариуцлага хэнтэй ч тооцсонгүй. Энэ бүхнээс дүгнэхэд У.Хүрэлсүх гэдэг хүн зөвхөн нүүрсний гэрээ хийж, зэсийн наймааг гартаа авахын тулд Ерөнхий сайд болсон нь харагдаж байна" гэлээ. Мөн цааш нь “У.Хүрэлсүх гэдэг хүнээс нийгэм өндөр хүлээлттэй байсан. Хүн зоддогтойгоо адилхан иргэний зориг гаргаж, нийгэмд зайлшгүй хэрэгтэй байгаа шинэчлэлийг хийх болов уу гэж харж байсан. Хамгийн харамсалтай нь нэг ч шийдвэр гарсангүй. Алсын хараагүй, иргэний зориггүй, нийгмийг шинэчлэх онолгүй нөхөд Монголын Засгийн газарт байна.  МАН-ын Засгийн газрын нэг жил, долоон сарын хугацаанд  "МУУ" дүн өгч байна” гэсэн мэдээллийг өгөв. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин