НИТХ-ын дарга С.Амарсайхан ууртай байна

2018-01-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН НИТХ-ын  ээлжит хуралдаанд 45 төлөөлөгч оролцох ёстойгоос 24 төлөөлөгч оролцжээ.  Ирц хангалттай биш байгаа   учраас НИТХ-ын дарга С.Амарсайхан нэлээд ууртай байна. Хуралдааны төгсгөлд нийслэлийн иргэдийг төлөөлж сонгогдсон атлаа НИТХ-ын хуралдаа суудаггүй,  шалтгаангүй хурал тасалсан төлөөлөгчидөд хандан  НИТХ-ын дарга С.Амарсайхан хатуухан үг хэллээ. Тэрээр "Төлөөлөгчид та бид захиргааны албан хаагчидаасаа том хариуцлага шаарддаг, ёс зүйтэй байхыг нэхдэг шигээ жижигхэн хариуцлагыг өөрсдөө биелүүлдэг байх сэтгэл итгэл байхгүй бол энд суух ямарч шаардлага байхгүй. Иргэдээ төлөөлж байгаа, нутгийн удирдах ёсыг өөрсдөө хэрэгжүүлж байгаа эрхэм төлөөлөгчид та бүхэн өөрсдөө ёс зүй, хариуцлага, сахилга батыг хэн нэгнээс гуйдаг, асуудаг, эрдэг, сурдаг байж болохгүй. Ялангуяа МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун, АН-ын Ц.Баатархүү хоёр надаас төлөөлөгчдийн ирцийн тухай асуух, шаардах биш өөрсдөө  төлөөлөгчидөө хуралдаа суулгах, ирц бүрдүүлэх, нэгдсэн хуралдаанд бүлгийнхээ төлөөлөгчдийг оролцуулах, хариуцлагыг нь дээшлүүлэх тал дээр анхаарч ажилла. Ер нь  энд байхгүй байгаа, хуралдаа суудаггүй төлөөлөгчид хөгжлийн тушаа болсон, асуудал ажил гацаадаг хариуцлагагүй байдал, аминчхан үзэл, явцуу сэтгэлгээгээ өөрсдөөсөө эхлээд хаяцгаах хэрэгтэй. Өнөөдөр хуралд сууж байгаа 24 төлөөлөгчөөс гадна гадаадад томилолтоор яваа зургаан төлөөлөгч байгаа, бусад төлөөлөгчдийг хуралдаа суулгах асуудлыг хоёр бүлгийн дарга анхаарч ажилла гэдгийг зориуд хэлье. Төлөөлөгчид өөрсдөө үйл ажиллагааны зардал, урамшуулал аваад явж байгаа, үүнийг нуух шаардлага байхгүй, зардал урамшуулал аваад явж байгаа юм бол сард ганц болдог, жилд 10 хүрэхгүй удаа болдог НИТХ-ын хуралдаа ирээд суучихдаг, иргэдийнхээ төлөөлөл болж ажилладаг, сонгуулиар амлаж байсан шигээ иргэдийн асуудлыг ярьдаг, шийдвэрлэхэд оролцдог байх хэрэгтэй. Хуралдаа суухгүй, байхгүй байж байснаа гэнэтхэн гарч ирээд хууль дүрэм гээд том том юм ярьж улс төр хийчихээд алга болчихдог байж болохгүй ээ. Энэ тал дээр ил тод нээлттэй байх ёстой. Хоёр бүлгийн дарга энэ асуудлаар  нээлттэй мэдээлэл хийгээд цаашид хуралд ирэхгүй байгаа төлөөлөгчид, ирсэн ч ирцээ бүртгүүлчихээд гараад явчихдаг төлөөлөгчидтэйгээ хариуцлага  тооц, иргэддээ нээлттэй мэдээлэл өг гэсэн саналыг хүргэж байна" гэлээ. Эх сурвалж:www.polit.mn    
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин