“Эрхэм чанар”-ын А.Оюунцэцэг

2018-01-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ҮЛ-ОЛДОХ “Би хөгжлийн бэрхшээлтэй хүн биш, хөдөлмөрч эмэгтэй. Битгий өрөвдсөн харцаар хар. Олон хүний өмнөөс, заримынх нь хийж чадахгүйг амжуулахаар өмнөөс нь гүйдэг болохоор би харин ч тэдний хөл” гэж тэр өөрийгөө тодорхойлсон. Энэ хүн бол 13 настайдаа “Хөдөлмөр” зусланд гүү саахаар очоод унаганд   гишгүүлж гэмтсэнээс  хөлгүй болж, өдгөө өөр шиг нь зовлонд  учирсан хүмүүст туслаж, аз жаргал бэлэглэж яваа “Эрхэм чанар” протезийн үйлдвэрийн захирал А.Оюунцэцэг юм. “Амьдралын тойрог” түүнийг онцоллоо. Нийтлэлийн баатар маань үнэхээр баатар эмэгтэй. Хоёр хөл нь хиймэл, суга таяган дээр дэнжигнэн алхаж буй ч хорвоо өөрийг нь  бүүвэйлж  яваа гэж боддог. Өөрөө туулаад гарсан учраас зовлонд унаж, учраа олохгүй яваа хүмүүсийг сайн сайханд хүргэхээр зүтгэдэг. “Би хөгжлийн бэрхшээлтэй” гээд бусдын гар харалгүй  протезийн үйлдвэр байгуулж, ажлын байр нэмэгдүүлж, улсдаа татвар төлж яваа хүн Монголд  ховор доо, тэр бараг  анхных  байх. Энэ гавьяаг нь Монголын төр үнэлж, түүнийг  Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол, тэмдгээр шагнахад “Баатар цол олгох байсан юм” гэх  хүн олон байсан даа. Хэдэн жилийн өмнө Монголд   ахуйн болон үйлдвэрлэлийн осол, гэмтэл мэр сэр гардаг байв. Сүүлийн үед зам тээврийн осол тоогоо алдаж, жилд 5000 орчим хиймэл эрхтэн үйлдвэрлэдэг болсон.  Манай улс дөрвөн протезийн үйлдвэртэй ч яг л дайны галын шугаман дээр байгаа мэт хөл, гаргүй хүн олшров. Эндээс санаа авч тав дахь протезийн үйлдвэрийг нээсэн хүн бол А.Оюунцэцэг юм.   СЭРЭЭД ТЭМТЭРТЭЛ  ЭРҮҮЛ  ХӨЛ МИНЬ  АЛГА БАЙСАН...               Социализмын үед  “Хөдөлмөр хүнийг   хүмүүжүүлнэ” гэсэн уриатай, сургууль болгон “Хөдөлмөр-Амралтын зуслан”-тай  байлаа. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын хүүхдүүд зуны амралтаараа унага татаж, гүү саасан нэгэн зун А.Оюунцэцэг 13 настай байв. Гүү сааж байгаад унаганд  гишгүүлсэн охины хөлийн өвчин намдсангүй, сум, аймгийн эмнэлэг дамжин идээт үрэвсэл гэсэн оноштой хот руу хүргэгдэв. Өвчин газар авсаар байсан тул хөлийг нь тайрахаас аргагүй гэж эмч нар хэлжээ. Харамсалтай нь охин эмнэлгийн орон дээр нэг сэрээд тэмтэртэл эрүүл хөл нь алга байж. Эмч алдаа гаргасан нь тэр. Дараа нь өвчтэй хөлийг нь тайрчээ. Бүх юм орвонгоороо эргэж  хөмөрсөн тогоо шиг санагдах  үе зөндөө таарсан ч  өөдрөг байж чадсан нь  түүнийг өнөөдөрт хүргэж өгчээ. Өөрт тохисон бараан  өдрүүдийн тухай тэрээр “Би  Улаанбаатарт ирээд  бараг гурван жил Гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Гэмтэл согог сэргээн засах үндэсний төвд тахир дутуу иргэдэд зориулсан байнгын дамжаа ажилладаг байв. Зүгээр сууж чаддаггүй би нягтлан, оёдолчин, бичээчийн дамжаанд нь сурсан. Хөл маань эдгэж эмнэлгээс ч гарах боллоо. Ээж, аав маань хөдөө. Хотод таних хүнгүй учир амиа аргацаахын тулд ажил хайж Урт цагааны ахуйн үйлчилгээний хувцасны тасгаас анхны ажлын гарааг эхэлсэн. Дараа нь III хорооллын Ахуйн үйлчилгээний газрын сүлжмэлийн тасагт мастер болж, гар нэхмэл хийж сурсан” хэмээн дурсав.   ТЭНГЭРИЙН ОД ШҮҮРСЭН НЬ [caption id="attachment_30930" align="aligncenter" width="645"] Хүмүүс тус эмнэлэгт хэвтэн, сэргээн засалтаа хийлгэж, протезон дээрээ дадах, зам дээгүүр явах гээд олон талын үйлчилгээ үзүүлэх боломжийг тэд бий болгожээ.[/caption] Тэрээр амьдралын төлөө  зүтгэж явсаар нэг л өдөр  ханьтайгаа танилцжээ.  Түүний нөхөр арван хүүхэдтэй айлын дээрээсээ хоёр дахь нь. Эрүүл саруул, хуульч мэргэжилтэй хүн. Хадмууд нь түүнийг тахир дутуу гэлгүй хүүгийн минь хайртай хүн гэсэн сэтгэлээр сайхан хүлээж авсан гэдэг. 25 настайдаа ганц хүүгээ төрүүлж, тэд хамтдаа сайхан амьдарчээ. Харин  хань нь бурхан болсон нь туулж ирсэн зовлонгийн хамгийн  хүнд хэцүү  нь юм  хэмээн шүүрс алдав. Түүний амьдрал үргэлж хөдөлмөрлөж, эрэл хайгуул хийсэн он жилүүдийн нийлбэр гэлтэй. Зах дээр комиссын бараа зарж, Багшийн дээдийн урд “цагаан утас” ажиллуулж,  малын тэжээл зарж мөнгө олж амьдралаа залгуулсан нь   бараг  домог мэт. 1990-ээд онд  Монголд протез хийлгэх боломжгүй болоход  нөхөр, хүүхдээ  дагуулан  Эрээнд очтол  протезийн үйлдвэр байсангүй. Хөх хот ортол протезийн үйлдвэрийнх нь өртөг өндөр байсны дээр  санаанд нь таарсангүй. Ингээд интертнэтээр Бээжингийн протезийн үйлдвэрийн хаягийг авч хүмүүстэй холбогдон  очиж танилцаад мөнгөө шавхан байж протезоо хийлгэж.  Протезоо хүлээх  зуур  Монголдоо ийм нэг үйлдвэр нээчих юмсан гэсэн санаа анх төрсөн нь дээр өгүүлсэн “Эрхэм чанар” протезийн үйлдвэрийн эхлэл нь юм. Бээжингийн портезийн үйлдвэрийн даргад “Миний хөл сайхан боллоо, би эргэж ирнэ” гээд Монголд протезийн үйлдвэр нээх хүсэлтэй байгаагаа хэлэхэд нь   дэмжихээ илэрхийлсэн байна. Гэхдээ удтал хүлээлгэж, 5-6 удаа  нааш цааш явуулсны эцэст тэд  Монголд  ирж нөхцөл байдалтай  танилцаж, хүмүүсийг сургалтад хамруулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс протезийн  хэмжээг авчээ. Үүний дараа Бээжингээс ирсэн протезийн үйлдвэрийн дарга “Танай дээд байгууллагын нэг хүнтэй уулзмаар байна” гэж. Ингээд  Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрынхантай уулзуултал  “Та яагаад энэ хүнийг авч  ирчихээд  уулзуулаагүй юм бэ. Энэ хүн чинь БНХАУ-ын Сэргээн засах үндэсний төвийн дарга, Засгийн газрын гишүүн хүн байна” гэжээ.  Ямар хүн авчирснаа ч мэдэхгүй ийнхүү хөглөж  явсан бол удалгүй  гааль дээр үйлдвэрийнх нь тоног төхөөрөмжүүд  бууж протезийн үйлдвэрийнхээ үүдийг нээжээ. Үүнийгээ тэрээр “Би тэр олон  тэрбум  хүн   дотроос тэнгэрийн   од  шүүрчээ гэж  баярлаж  явдаг” гэсэн юм.   ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮС Л  БИЕ БИЕЭ ОЙЛГОНО  [caption id="attachment_30931" align="aligncenter" width="645"] Оросын зөн билгийн тулаан 13 дугаарын ялагч Димитрий Волхов “Эрхэм чанар” протезийн үйлдвэрийн ажилтай танилцаж сэтгэлийн дэм өглөө.[/caption] Ахмад настнууд гэлтгүй залуус сүүлийн үед  хавдар, ослоор хөл, гараа их тайруулах болсон  “дайны” талбар шиг  нийгмийнхээ  ачааг үүрэлцсэн тэрээр  өөр шигээ хүмүүст туслахын тулд үйл ажиллагаагаа тасалдуулахгүй явуулж өнөөдрийг хүрчээ.  Тус хамт олон сэтгэл санаагаар унаж уйлж унжин  архи уугаад явж байгаа хүмүүст сэтгэлийн дэм өгдөг. Тэдний босгоор хөлгүй орж ирсэн  нэгэн гарахдаа хоёр таягаа хаяад сэтгэл хангалуун гэртээ харьдаг аж. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бие биеэ, бэрхшээл зовлонгоо хамгийн сайн ойлголцдог. Энэ л сэтгэлээр  “Эрхэм чанар” протезийн үйлдвэр сүүлийн үед дэргэдээ сувилал  ажилуулах болжээ.  Хөдөө орон нутгаас ирсэн тахир дутуу хүмүүс тэр болгон буудал, айлд байрлахад хүндрэлтэй байдаг. Тэгвэл хөдөөнөөс ирсэн хүмүүс тус эмнэлэгт хэвтэн, сэргээн засалтаа хийлгэж, протезон дээрээ дадах, зам дээгүүр явах гээд олон талын үйлчилгээ үзүүлэх боломжийг тэд бий болгожээ.   ТӨР МИНЬ  ХАРААСАЙ” [caption id="attachment_30933" align="aligncenter" width="605"] Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан болоход нь их аварга тосч авч хүндэтгэл үзүүлэв.[/caption] “Хөл минь хиймэл, суга таяг дээр дэнжигнэж явдаг ч гэлээ би бусдын төлөө гүйж л явна. Хүмүүсийг аз жаргалтай болгож, эмнэлгээс хөл, гартай болоод гарахыг харах л сайхан байдаг” хэмээн тэрээр хэлсэн. Энэ бүхнийг тэр амар бий болгоогүй.  Цогц үйлчилгээ үзүүлдэг  төв байгуулах гэж Төрийн банкнаас тэрбум таван зуун сая төгрөгийн зээл авчээ. Үүний 500 сая төгрөг нь ЖДҮ эрхлэгчдийг дэмжих зээл, нэг тэрбум нь 1.7 хувийн хүүтэй бизнзс зээл юм.  Гэтэл эдийн засгийн хямралаас болж   сүүлийн  нэг жил  зээлээ  төлж  чадалгүй Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх  газар шилжжээ. Зээл авснаас хойш 300 сая төгрөг төлсөн хэдий ч тэр нь зөвхөн зээлийн хүүнд л суутгагдсан гэнэ. “Энэ хүнд  цаг үед биднийг төрөөс бодлогоор  дэмжээд  өгвөл хэрэгтэй байна” гэж ярих түүнээс “Яагаад ийм хүнд байдалд орчихов” гэвэл “Эдийн засаг хүндэрсэн, бас  35 жил ханилсан ханиа алдаж өнчирлөө, дээр нь би хөл гар муутай  хүн тун хүнд байдалд байна. Гэсэн ч хөгжлийн бэрхшээлтэй иргэд, монголчуудынхаа төлөө үйлдвэрийн цогцолборынхоо барилгыг дуусгах гэж өдөр шөнөгүй зүтгэсээр дуусгасан. Мэдээж бид банкнаас авсан  мөнгөө  төлж  л таарна. Гэвч  ШШГГ-т очсон  болохоор аливаа тендерт  оролцох  боломжгүй  болчихсон нь тун хэцүү байна. Улсын  хэмжээнд  протезийн хоёрхон үйлдвэр байдгийн нэг нь манайх. НХХЯ-ны харъяа улсын үйлдвэр гэж бий. Төрөөс    зарласан тендерийг мөнгөтэй том барилгын  компани, худалдааны байгууллага, эмийн сангууд авчих юм. Тэд таяг  тэргэнцэр  авчраад  нийлүүлбэл халамж  надад  мөнгийг  нь  өгнө  гэсэн ойлголттой байдаг байх. Хөгжлийн  бэрхшээлтэй  хүний  гэдэг  утгаараа бүх  хэрэгсэл стандарттай, чанартай  байх ёстой шүү дээ. АШУҮИС-д протез ортепедийн анги гэж байдаггүй. Улсын  үйлдвэрт гурван  мэргэжилтэн, манай  хоёр мэргэжилтэн гээд  Монгол Улсын  хэмжээнд хөл гар хийдэг  тавхан мэргэжилтэн байна.  Тиймээс би  жил  бүр хүмүүсээ гадагшаа явуулж  мэргэшүүлдэг. Таяг гэхэд өвөл,  зуны зөөлөвчтэй байх жишээтэй. Барилга барьдаг  нөхөр  бизнес  талаас нь  харна уу гэхээс, хөгжлийн  бэрхшээлтэй  хүнд хор хөнөөлтэйг нь хэзээ ч бодохгүй шүү дээ. Асуудал гарлаа гэхэд  буух  эзэн буцах  хаяггүй л  үлдэнэ. Үүнийг хаа хаанаа бодолцоосой. Шүүхийн шийдвэрийнхэн үйлдвэрийг минь өрөндөө авна, хаана гэхэд нь аргаа барахдаа Ерөнхийлөгчид хандсан. Зөвлөхөө ирүүлж нөхцөл байдалтай танилцсан. Ерөнхий сайд ч бас бие төлөөлөгчөө явуулж манай байдлыг судлуулсанд итгэл горьдлого төрж байна.  Иймд  хэчнээн хэцүү байгаа ч сар шинийн дараагаас таяг  тэргэнцрийн үйлдвэр байгуулахаар зэхэж байсан. Хамгийн гол нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төр минь энэрээсэй хэмээн тэрээр ярьсаар үлдлээ. Бусдын төлөө гүйдэг хөл, сэрдэг сэтгэл, догдолдог зүрх бүхэнд талархая. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

33 мин
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

5 цаг 23 мин
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

5 цаг 23 мин
“Шувуу”-нууд наадмын өмнө наашлах уу?!

Монголоосоо дүрвээд гадаадад амьдардаг төр, нийтийн томоохон албан тушаалтнууд олон болсон.

5 цаг 23 мин
Ч.Наранбаатар: Монгол хүмүүсээ, монгол компаниудаа ажилтай, орлоготой байлгах нь төрийн нэн тэргүүний үүрэг

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
МАН-ынхан “...Дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулна

Эрх баригч нам Ерөнхий сайдын эрэлд гараад хэд хонов.УИХ-ын чуулганаар Ерөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Киргизийн экс Ерөнхийлөгчид эчнээ ял оноов

Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевт 11 жил

Уржигдар 17 цаг 21 мин
Ч.Хосбаяр: Өмнөх шатны шүүхүүд хэргийг эрх зүйн талаас нь буруу дүгнэсэн байна

Шүүхээс П.Батчулуун эмчийг цагаатгажээ

Уржигдар 14 цаг 08 мин
Сайдаас буух гэж буй С.Одонтуяа: Хотын утааг Хятадаас бэлэн түлш импортолж бууруулна

Урин дулаан цаг ирэхээр Улаанбаатарынхан утааны асуудлаа мартдаггүй байх хэрэгтэй. Т

Уржигдар 06 цаг 00 мин
“Ах дүү хоёр” ам сөрж зам салав уу?

Ойрын хэд хоногт Ордон дотор улс төр асаж, гадаах талбайд залуус жагсаж өнжлөө. Тэдгээр нь Л.Оюу

Уржигдар 06 цаг 00 мин