Сарын шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдаа хаана гарч байна вэ?

2018-01-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Сар шинийн баяр удахгүй болох гэж байна.  Иргэд баярын бэлтгэлээ нэгэнт базаагаар эхэлжээ.  Улаанбаатарт хаана ямар үзэсгэлэн гарсан талаарх мэдээллийг нэгтгэх хүргэж байна. “Архангайн цагаан идээ” үзэсгэлэн худалдаа гарч байна Архангай аймгийн 11 сумын 80 гаруй малчин өрхийн үйлдвэрлэсэн “Архангайн цагаан идээ” үзэсгэлэн худалдаа Улаанбаатар хотноо Тусгаар тогтнолын талбайд гарч байна.  2017 оны Сар шинийн баярт зориулсан цагаан идээний энэ удаагийн үзэсгэлэн худалдааны онцлог нь малчдаас хэрэглэгчдэд шууд худалдаа хийж байгаагаараа онцлог юм. Энэхүү худалдааны үеэр ааруул, ээзгий, өрөм, зөөхий, айраг, хурууд, хэвлэсэн болон чипсэн ааруул, цагаан тос, цагааны идээний багцын худалдааг нийслэлийн иргэддээ зориулан худалдаалж байна. “Архангайн цагаан идээ” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ. "Цагаан сар 2018" үзэсгэлэн тун удахгүй Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, бодлогоор хэгжүүлэх зорилгын хүрээнд Нийслэлийн Жижиг дунд Үйлдвэрлэлийн газар,  "Буянт Ухаа Спортын Ордон" Төрийн өмчит үйлдвэрийн газар хамтран "Цагаан сар 2018" үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.  Монгол түмний уламжлалт Сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдаа Буянт-Ухаа спорт цогцолборт ирэх хоёрдугаар сарын 1-нээс 15-ны өдөр болно. “Тариатын цагаан идээ” үзэсгэлэн Баянзүрх дүүрэг, Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын Тамгын газар хамтран дөрөв дэх жилдээ “Тариатын цагаан идээ” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Энэ сарын 29-ний өдрийг хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэн худалдаанд уламжлалт арга технологиор экологийн цэвэр бүтээгдэхүүнийг малчид өөрсдийн гар дээрээс нийслэлчүүдэд борлуулж, үйлдвэрлэгч эцсийн хэрэглэгч хоёр ямар нэгэн шат дамжлагагүйгээр холбогдож худалдан авалт хийгдэж байгаагаараа онцлогтой юм. Дашрамд дурдахад, Тариат сумын цагаан идээ нь “Архангай түншлэл” үзэсгэлэн худалдаанд аймгийн шилдгийн шилдэг бүтээгдэхүүнээр хоёр удаа шалгарсан цагаан идээ юм “Монгол чулуу-2018” үзэсгэлэн гарч байна “Монгол чулуу 2018” үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийсэн. Уг үзэсгэлэнд эрдэс чулуу сонирхдог, цуглуулдаг, чулуугаар сийлбэр, чимэг зүүлт хийдэг хүмүүс цуглаж, туршлагаа солилцож, сонирхолтой яриа өрнүүлнэ. Энэ үеэр чулуу сонирхогчдын уулзалт ярилцлага, шилдэг чулуун бүтээл шалгаруулалт болох юм. Үзэсгэлэн маргаашийг дуустал Геологийн төв лабораторид үргэлжилнэ. “Уран гар”-ын гоёл “Уран гар” урлангийн уран бүтээлчид сар шинийн баярыг угтаад үндэсний өв уламжлал, хээ хуарыг шингээсэн “Хатан” загварын ээмэг, бизер зүүлт, мөнгөн тоногтой толгойн гоё, шүр сувдан эдлэлүүдээ дэлгэжээ. Гарын ур шингэсэн эдгээр бүтээл нь хийцийн хувьд маш нарийн, өвөрмөц хийцтэй, жижиг шүрнүүдийг монгол эсгий дээр  оёх технологиор хийсэн байна. Энэ жилийн онцлог нь толгойн гоёлд мөнгөн тоногийг түлхүү шингээж урласан бөгөөд цэвэр мөнгөөр урласан толгойн гоёлд долоон лангийн мөнгө оржээ. Охид бүсгүйчүүд шүр сувдан эдлэл их сонирхдог учраас далайн гаралтай цэвэр сувдан ээмэг, зүүлтний шинэ загварыг бас гаргасан байна. Металлын хувьд цэвэр мөнгө,  монетон бүрмэлээр хийжээ. Үнийн хувьд хэлбэр хийцээсээ шалтгаалан харилцан адилгүй байна. Толгойн гоёл 35000-1.5 сая төгрөгийн хооронд байна. Эх сурвалж:www.polit.mn      
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

6 цаг 0 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

12 цаг 45 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

13 цаг 12 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

19 цаг 8 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

19 цаг 8 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

19 цаг 8 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

Уржигдар 19 цаг 44 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Уржигдар 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Уржигдар 13 цаг 29 мин