У.Хүрэлсүхийн мөрөөдөл биелэвэл бид ийм нефть боловсруулах үйлдвэртэй болно

2018-01-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Монгол Улс жилд 600 орчим сая ам.долларын нефть хэрэглэж байна.  Түүхий эдтэй ч боловсруулах үйлдвэргүй, дэлхийд бараг ганц орон гэвэл манайх. Өмнөх жилүүдэд монголчууд боловсруулах үйлдвэртэй болохоор ярьж, хэд хэдэн удаа шав тавьсан түүхтэй. Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 1-нд шийдлийн Засгийн газрын хуралдаанаар газрын тосны үйлдвэрийг Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд барина гэж шийдвэрлэж байв. Харин мэргэжлийн Засгийн газрын арванхоёрдугаар сарын 14-ний хуралдаанаар газрын тос боловсруулах үйлдвэрийг Дорноговийн Сайншанд суманд барихаар шийдвэрлэсэн. Газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тосны нөөц зэргийг харгалзан ийн шийдсэн гэдэг. Сайншандад барих үйлдвэр жилд 1.200.000-1.500.000 тонн түүхий тос боловсруулж, хөрөнгө оруулалтаа 13-15 жилд нөхнө гэсэн төсөөллийг мэргэжилтнүүд гаргажээ. Унгарын “Ebroil” компани Монголд газрын тос боловсруулах үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ-ийг хийж гүйцэтгэхдээ Бор-Өндөр, Чойр, Сайншандад барих гэсэн гурван хувилбарыг судалсан гэдэг.  Мөн түүхий эддээ ойр, газрын тосоо нефтийн хоолойгоор татаж авах боломжтой. Сайншанд хүн ам төвлөрсөн бүс гэдгээрээ ажиллах хүчний хувьд илүү тохиромжтой, давуу тал бүхий байршил” хэмээн онцлов. Үүнээс гадна Монгол Улсын газрын тосны илэрц, цаашид илрэх магадлал зүүн, өмнөд хэсэгт элбэг гэдгийг харгалзсанаас гадна ус, эрчим хүчний эрэлтийг хангана гэж тооцжээ. Үйлдвэрт аль болох гүний ус ашиглахгүй байхад анхаарч буй юм билээ. Монголын газрын тосны бүтээгдэхүүний эрэлтийн 80 орчим хувь нь Улаанбаатар, Орхон, Дархан-Уул, Өмнөговьд ногддог байна.  Иймээс ч төмөр зам дагуух байршил нь ач холбогдолтой гэж үзсэн байна. Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор 507.000 тонн автобензин, 670.000 тонн дизелийн, 34.000 тонн онгоцны түлш, 151.000 тонн шингэрүүлсэн шатдаг хий, бас нефтийн кокс үйлдвэрлэх юм байна. Боловсруулах үйлдвэрээс Евро-4, 5 стандартын шаардлага хангасан шатахуун нийлүүлэх тул хортой хольц нь бага байх гэнэ. Шингэрүүлсэн шатдаг хий нь агаарын бохирдлыг бууруулахад тустай бөгөөд манай улс одоогоор жилд 30.000 тонныг импортолж буйг дотоодоосоо бүрэн хангах аж. Мөн үнэ нь хямдрах тул хэрэглээ нь нэмэгдэх ач холбогдолтой. Ер нь газрын тос боловсруулах үйлдвэрийг дагаад 30 орчим жижиг үйлдвэр байгуулагдах юм байна. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин