Шатахуун импортлогчдод бууж өгсөн долоо хоног

2018-01-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Өнгөрөгч долоо хоногт Төрийн тэргүүн орон нутагт ажиллалаа. Мөн УИХ-ын дарга  М.Энхболд Вьетнам улсад албан ёсны айлчлал хийлээ. Мөн сүүлийн 20 шахам хоногийн хугацаан дахь шатахууны хомсдолд Засгийн газар цэг тавив. Энэ мэт өнгөрөгч долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе. Ерөнхийлөгч зүүн аймгуудад ажиллав Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 24-ний 28-ны өдөр зүүн болон говийн бүсийн зарим аймгийн иргэдтэй хуваарийн дагуу уулзав. Төрийн тэргүүнийг аймгийн удирдлагууд угтаж, орон нутгийн асуудлаар санал солилцов. Дорноговь аймаг  гэхэд 2017 оны эцэст 70 мянга орчим иргэнтэй болж, хүн ам нь өссөн байна. Мөн иргэдийн 30 орчим мянга нь зээлтэй, эдгээр зээлийн 60 гаруй хувийг хэрэглээний зээл эзэлдэг байна. Төрийн тэргүүн “Би Улаанбаатар хотын долоон дүүргийн иргэдтэй уулзаж, одоо орон нутгийн иргэдтэй уулзаад явж байна. Нийслэлийн дүүргүүд, аймаг, сум бүр өөр өөрийн асуудалтай байна. Тэдгээр асуудлыг сонсож, УИХ, Засгийн газарт хүргүүлэх зорилготой уулзалт хийгээд явж байгаа юм. Иргэд олон сонгууль өгөөд 30-аад жил болж байна. Амьдрал ямар байгааг бид өөрсдөө мэдэж байгаа. Сонгуулийн өмнөх амлалт, сонгуулийн дараах байр байдал болон цаашдаа яах тухайгаа бид ярьж хэлэх нь зөв байх. Ингээд уулзалт эхэлснийг мэдэгдэж байна” гээд иргэдтэй уулзаж ярилцав. Монгол Улс хар жагсаалтаас гарлаа Европын Холбооны гишүүн орнуудын Сангийн сайд нарын Зөвлөл энэ сарын 23-ны өдөр Брюссель хотноо хуралдаж, “татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас” Монгол Улсыг гаргахаар шийдвэрлэв. Тус Зөвлөл өмнө нь 2017 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр хуралдаж уг жагсаалтаад бусад 16 орны хамт Монгол Улсыг оруулаад байсан юм. Харин Монгол Улсын Засгийн газар 2017 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 350 дугаар тогтоолыг баталж татварын асуудлаарх сайн засаглалын зарчмуудыг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх үүргийг хүлээсний үндсэн дээр тус жагсаалтаас гарлаа.  Ингэснээр Монгол улсын чухал “Гуравдагч хөрш” Европын Холбоотой болон түүний гишүүн 28 оронтой манай улс түншлэл, хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд ямар нэгэн саад бэрхшээлгүй боллоо. Шатахууны онцгой албан татварыг цуцлав Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар шатахууны үнийн талаар хэлэлцэж шийдвэр гаргалаа. Тодруулбал, хуралдаанаас АИ-92, А-80 шатахууны  онцгой албан татварыг цуцлахаар болсон юм.  Харин бусад евро стандартай А95, А98 болон дизель түлшинд  тогтоосон онцгой албан татварын хэмжээг хэвээр нь байлгах  шийдвэр Засгийн газрын хуралдаанаас гарлаа.  Ингэснээр Улсын төсвөөс 68 тэрбум төгрөг дутаж байгаа юм.  Мөн хэдэн өдрийн турш шантаажласан шатахуун импортлогчид санасандаа хүрлээ.  Тэд Монголын ард түмэн, Засгийн газраа  ялав. 12 хүртэлх насны хүүхдийг морь унуулахыг хориглолоо Өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглолоо. Мөн жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс тавдугаар сарын 1 хүртэл хугацаанд болох уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг морь унуулахыг хориглосон байна.Цаашид хурдан морины уралдаан зохион байгуулахдаа унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, гарч болох эрсдэлээс сэргийлэхийг холбогдох Засаг дарга, Хурдан морины салбар хороодын дарга, Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүн нарт үүрэг болгов.Хурдан морины эзэн, уяачдын үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор унаач хүүхдийн ослын даатгалтай холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь зүйтэй гэж үзсэн юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй холбоотой  хэргийг  прокурорт шилжүүлжээ

АТГ-аас УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Төрийн ордонд болсон МАХН-ын хуралтай холбогдуулан шалгаж, асуудлыг прокурорт шилжүүлсэн байна.  Тэрээр намын хурлыг Төрийн  ордонд хууль бусаар хуралдуулж, Монгол Улсын хэд, хэдэн хууль зөрчжээ.  Мөн энэ хурлаар гарсан шийдвэрийг  Улсын Дээд шүүх хэлэлцэн, О.Баасанхүүг намын даргаар бүртгэхээс татгалзаад байгаа билээ. Энэ асуудлаар “Хос дэнс” холбооны хуульч А.Гантамир “О.Баасанхүү Улс төрийн намын тухай хуульд аливаа иргэн намд дээд тал нэг сая төгрөгийн мөнгөн хандив өгөхийг хуульчилсан байдаг. Гэтэл О.Баасанхүү энэхүү хурлыг зохион байгуулахдаа 150 сая төгрөгийн хандивыг иргэн хүнээс авсан талаараа удаа дараа өөрөө нотолж, мэдээлэл хийсэн. Тиймээс АТГ-т О.Баасанхүүг шалгуулахаар АТГ-т хандсан” гэлээ. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин