Ц.БАЯР
Газрын гүний дэвшилтэт технологи танилцуулах өдөрлөг “Монгол түлш” компанийн загварын байранд өнөөдөр \01.26 \боллоо. Тус компани газрын гүний дулаанаар хэрэглээний халуун ус, хөргөлт, дулаан хангамжийн “ногоон” шийдэл санал болгож байна.
Газрын хөрсөнд шингэсэн, нарны болон газрын дотоод энергийг газрын хөрсний өнгөн давхаргын дулаан гэдэг байна. Энэ энергийн 47 хувь нарны энергиэс үүсдэг байна. Газрын хөрсний 20-30 метр хүртэл гүнд нарны энерги хуримтлагдан, түүнээс доош магмын дулаанаас үүсэх, харьцангуй тогтмол дулааны энерги оршдог. Магмын дулаан нь халуун хайлмал цөмд цацраг идэвхт бодисын задралын үр дүнд үүсдэг аж.
Эдгээр шавхагдашгүй хуримтлалыг газрын гүний дулаан гэж нэрлэдэг юм байна.
Газрын гүнд, 50-150 метрийн доорх эрчим хүчийг дулааны шахуургын тусламжтайгаар барилга байшинг халаах, хөргөх, хэрэглээний ус халаах, хатаалгын төхөөрөмж зэрэгт бусад Скандинавын орнууд, Казахстанд өргөн ашигладаг. Энэ шахуурга хөргөгчтэй ижил төхөөрөмж боловч үүрэг зориулалтын хувьд урвуу циклээр ажилладаг аж. “Монгол түлш” компани энэ шахуургыг Зайсан дахь загварын байранд суурилуулснаа танилцууллаа.
200 м кв газрын гадаргуу өдөрт найман цагийн турш 100 кВт эрчим хүч шингээдэг. Энэ нь таван давхар орон сууцны нэг орцыг халаалт, халуун усаар хангахад хангалттай юм байна.
Энэ технологийг анхлан суурилуулахад хөрөнгө оруулалт шаардлагатай. Гэхдээ ойролцоогоор арван жилийн дараа зардлаа нөхөж, газрын гүний дулааныг маш бага зардлаар ашиглах боломжтой талаар “Монгол түлш” компанийн инженерүүд танилцууллаа. Учир нь дулааны эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ, зардлыг байгууллагаар тооцон харуулбал,
Утаатай тэмцэх зорилгоор эрх баригчид хатуу түлш буюу нүүрс хэрэглэж байгаа айлуудад цахилгаан халаагуур суурилуулж, шөнийн хэрэглээний үнийг тэглэх талаар ярьж байна. Гэвч энэ нь утаатай тэмцэх зөв шийдэл биш. Гэр хорооллын айлуудын цахилгаан хэрэглээ нэмэгдэж, эрчим хүчний системийн ачаалал нэмэгдэн, цаашлаад гаднаас өндөр үнээр авдаг эрчим хүчний худалдан авалт өснө. Гадаадад үйлдвэрлэсэн цахилгаан халаагуурыг олныг худалдан авснаар мөнгөний урсгал гадагшлах зэрэг сөрөг талтай.
Хэрэв цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт тодорхой хугацааны дараа хүчингүй болбол халаагууртай өрхүүд цахилгааны хэрэглээгээ төлж дийлэх үү? Эсвэл төрөөс тарифын хөнгөлөлтийг хугацаагүй үргэлжлүүлэх үү?
Мөн байгалийн шатдаг хийг нүүрсний оронд ашиглах талаар ч ярьдаг. Гэвч энэ нь ялгаагүй импортын бүтээгдэхүүн тул эдийн засгийн хувьд ашиггүй буюу мөнгөний урсгал гадагшилна. Харин газрын гүний дулаан үнэгүй түүхий эд гэнэ.
Иймээс газрын гүний насос байршуулснаар тухайн хэсэгт 50-80 жилийн хугацаанд төвлөрсөн шугам сүлжээ суурилсантай адил хөдөлшгүй үлдэнэ. Утааны бохирдлын 72 хувийг эзэлдэг гэр хороолол, 8 хувийг эзэлдэг 206 ширхэг нам даралтат зуухны тоог багасгаж, утаатай бодитоор тэмцэх нэг шийдэл нь газрын гүний дулаан байх боломжтой гэдэг санал дэвшүүлж байв.
Эх сурвалж: www.polit.mn

- 1 кг шингэрүүлсэн хий 2600 төгрөг, дулаан гаргах чадвар нь 12.5 кВт буюу нэг кВт-ын үнэ нь 208 төгрөг.
- Улаанбаатар хотод уурын зуухаар халаахад 1 кг нүүрсний үнэ 120 төгрөг. Дулаан гаргах чадвар 4.06 кВт буюу өртөг нь 24.6 төгрөг. Гэхдээ энэ зардалд галчийн цалин, нийгмийн даатгал, нүүрсний хаягдал тээвэрлэх зардал багтаагүй.
- Цахилгаан эрчим хүчийг байгууллагад 3 тарифын дунджаар тооцоолбол 1 кВт нь 138 төгрөг болно.
Утаатай тэмцэх зорилгоор эрх баригчид хатуу түлш буюу нүүрс хэрэглэж байгаа айлуудад цахилгаан халаагуур суурилуулж, шөнийн хэрэглээний үнийг тэглэх талаар ярьж байна. Гэвч энэ нь утаатай тэмцэх зөв шийдэл биш. Гэр хорооллын айлуудын цахилгаан хэрэглээ нэмэгдэж, эрчим хүчний системийн ачаалал нэмэгдэн, цаашлаад гаднаас өндөр үнээр авдаг эрчим хүчний худалдан авалт өснө. Гадаадад үйлдвэрлэсэн цахилгаан халаагуурыг олныг худалдан авснаар мөнгөний урсгал гадагшлах зэрэг сөрөг талтай.
Хэрэв цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт тодорхой хугацааны дараа хүчингүй болбол халаагууртай өрхүүд цахилгааны хэрэглээгээ төлж дийлэх үү? Эсвэл төрөөс тарифын хөнгөлөлтийг хугацаагүй үргэлжлүүлэх үү?
Мөн байгалийн шатдаг хийг нүүрсний оронд ашиглах талаар ч ярьдаг. Гэвч энэ нь ялгаагүй импортын бүтээгдэхүүн тул эдийн засгийн хувьд ашиггүй буюу мөнгөний урсгал гадагшилна. Харин газрын гүний дулаан үнэгүй түүхий эд гэнэ.
Иймээс газрын гүний насос байршуулснаар тухайн хэсэгт 50-80 жилийн хугацаанд төвлөрсөн шугам сүлжээ суурилсантай адил хөдөлшгүй үлдэнэ. Утааны бохирдлын 72 хувийг эзэлдэг гэр хороолол, 8 хувийг эзэлдэг 206 ширхэг нам даралтат зуухны тоог багасгаж, утаатай бодитоор тэмцэх нэг шийдэл нь газрын гүний дулаан байх боломжтой гэдэг санал дэвшүүлж байв.
Эх сурвалж: www.polit.mn

Oogii
Huviin hausd hiivel hed orchim boloh ve