Дарханы цахилгаан станцыг өргөтгөх асуудлаар хэн юу хэлэв?

2018-01-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Үдээс өмнөх хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэнэ. Үүнд Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын “Эрчим хүчний үр ашиг” хөтөлбөрийн санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл,  “Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл багтлаа. Ингээд хуралдаан эхлэхийн өмнө хэлэлцэх асуудалтай холбогдуулж гишүүд үг хэлэв. УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ: -Өмнөх долоо хоногт миний асуудлын хариуг сонсох байсан. Гэвч лхагва гаригт хэлэлцэх боломжгүй гэсэн албан бичиг өгсөн юм байна. Энэ албан бичигт асуулгын хариу гэхээс өөр агуулгатай зүйл бичсэн байна. Цаашид ийм алдаа гаргахгүй байхыг Засгийн газраас хүсч байна. УИХ-ЫН ГИШҮҮН Н.АМАРЗАЯА: -Ирэх долоо хоногийн чуулганы хурлаар хууль эрх зүйн орчны хүрээнд татвар, төлбөр тооцоо, лицензийн талаар сонсгол хийхийг хүссэн. Энэ сонсголыг ирэх долоо хоногт хийж өгөхийг хүсч байна. УИХ-ЫН ГИШҮҮН, ЗГХЭГ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: -Шатахууны нөөцтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Бямбацогт уржигдар хүсэлт гаргасан.  Өчигдөр Д.Оюунхорол, З.Нарантуяа, Г.Тэмүүлэн нараас ирсэн. Ингээд Сангийн яам, Монголбанкнаас мэдээллийг бүрэн авч нэгтгээд, өнөөдөр асуулгын хариуг өглөө. Өнөөдөр үдээс хойш асуулгын хариу сонсохоор болсон. Н.Учрал гишүүнд Цахим мөнгө, блокчэйн технологийн талаар төрөөс баримтлах бодлогын талаар хариу өгсөн. Гэхдээ энэ төрлийн санхүүгийн асуудал, зах зээлийн талаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороотой дахин ярилцах шаардлага гарсан учраас энэ удаа хойшлуулж өгөх хүсэлтийг Н.Учрал гишүүнд тавьсан. Эх сурвалж:www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин