Гаалийн 34 байцаагчтай холбоотой авлигын хэрэгт ял оноолоо

2018-01-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Цэен нарын 34 хүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр /2018.01.25/ хянан хэлэлцлээ. Гааль Татварын Ерөнхий газар, Замын -Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчид 2015 оны тавдугаар сараас 2016 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд давтан үйлдлээр хахууль авсан, нэр бүхий иргэд, компанийн ажилтнууд хээл хахууль өгсөн, шүүгдэгчдийн зарим өмгөөлөгчид нь худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг   2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хянан хэлэлцээд Б.Өнөржаргал, Доо.Сүхбаатар нарт  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгажээ. Харин Б.Цэенг давтан үйлдлээр, урьдчилан амлаж, бусадтай бүлэглэж хээл хахууль авсан, С.Оюунсүрэнтэй бүлэглэж, АТГ-ын ажилтанд   хээл хахууль өгөхөөр завдсан гэм буруутайд тооцож, гурван сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, зургаан жил хорих ял оногдуулжээ. Мөн Т.Мөнхчулууныг давтан үйлдлээр, бусадтай бүлэглэж хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сар хорих ял, түүнчлэн И.Наранцэцэг, М.Энхтүвшин нарыг давтан үйлдлээр, хясан боогдуулах замаар хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, И.Наранцэцэгт 3 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил хорих, М.Энхтүвшинд 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял тус тус оногдуулсан аж. Мөн Б.Оюунчимэгийг давтан үйлдлээр, хясан боогдуулах замаар, бусадтай бүлэглэж хээл хахууль авах, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас Гааль Татварын Ерөнхий газарт их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 2 жил хасч, 6 жил 6 сар хорих, Н.Батжаргалыг давтан үйлдлээр хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял оногдуулжээ.  Э.Наранбат, Р.Мөнхзаяа, Л.Ариунжаргал, Б.Наранбат, Б.Мөнхболд, С.Оюунсүрэн нарыг албан тушаалтанд давтан үйлдлээр, хээл хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  3 жил 5 сараас 3 жил 7 сар хорих ял оногдуулсан байна. Харин Д.Наранчимэг, Г.Багахүү, Я.Даваадорж, Б.Эрдэнэбат, Н.Нарантуул, Ч.Эрдэнэбилэг, Б.Оюун-Эрдэнэ, Д.Сүхбаатар, Т.Гүндэгмаа, Д.Дашрэнцэн, Г.Бат-Амгалан, Я.Хишигдорж, Э.Батсүмбэр, Ц.Болдбаатар, А.Соёл-Эрдэнэ, Н.Сүхбаатар, Н.Алдарсайхан, Ц.Алтанцол, Д.Мөнхбаяр нарт оногдуулсан 1 жилээс 2 жил 6 сар хорих ялуудыг тэнсэж, тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж,  Д.Жавзандуламд оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг нэг жилийн хугацаагаар хойшлуулахаар  шийдвэрлэжээ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд Ц.Алтанцол, Д.Мөнхбаяр нарт Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон хэргийг хэрэгсэхгүй болгож, Ц.Алтанцол, Д.Мөнхбаяр нарыг цагаатгасан байна. Мөн хэргийн зүйлчлэлийг 2015 оны  Эрүүгийн хуульд нийцүүлэн өөрчилж, Б.Цэенд нийтийн албанд томилогдох эрхийг 4 жил хасч, 4 жил 8 сар хорих, Б.Оюунчимэгт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жил хасч, 4 жил хорих, И.Наранцэцэгт нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасч, 4 жил хорих, Т.Мөнхчулуунд нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасч, 2 жил 8 сар хорих,  Э.Наранбат, Б.Мөнхболд нарт 1 жил, Б.Наранбат, Л.Ариунжаргал,  Р.Мөнхзаяа нарт 8 сар хорих ял тус тус оногдуулжээ. Түүнчлэн М.Энхтүвшинд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 12 сая төгрөгөөр торгох ял, Н.Батжаргалд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 10 сая төгрөгөөр торгох ял, С.Оюунсүрэнд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасч, 6 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан өөрчлөлтийг оруулжээ. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас Н.Батжаргал, М.Энхтүвшин нарт зургаан удаагийн давтан үйлдлээр хээл хахууль авсан  гэмт хэрэгт нь давж заалдах шатны шүүхээс торгох ял оногдуулсан нь гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй, илтэд хөнгөдсөн хэмээн үзэж, Н.Батжаргал, М.Энхтүвшин нарт оногдуулсан торгох ялыг 2 жил хорих болгон өөрчиллөө. Харин Б.Оюунчимэгийн нэг үйлдэлд нь хоёр зүйл ангиар зүйлчилсэн нь буруу учир  Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүний биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 3 жил хорих болгон өөрчилж, бусад шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээж шийдвэрлэв. Эх сурвалж: www.polit.mn
Атомын мөс зүсэгч "Ямал"-ыг Марина Старовойтова удирдана

Оросын атомын мөс зүсэгч флотын түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Марина Старовойтова "Ямал" хөлгийн ахмадаар томилогдож,

23 цаг 37 мин
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид оролцоно

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид цуглана

23 цаг 39 мин
Зөвлөхийн сонгон шалгаруулалт

ЗӨВЛӨХИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Өчигдөр 09 цаг 31 мин
Б.Бат-Эрдэнэ: Зүү эмчилгээний үр дүн гам сайн барьснаар гардаг

Уламжлалт анагаах ухааны зүү эмчилгээний үед хэрхэн гам барих талаар Монгол Хьюндай эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны эмч Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Улаанбаатарынханд адлагдсан дотуур байр миний хүүхдийн хоёр дахь гэр

Говьсүмбэр аймгийн малчин Н.Ганзориг таван хүүхэдтэй. Хүүхдүүд нь бүгд дотуур байранд амьдран сургуулиа

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

Уржигдар 06 цаг 00 мин
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

2025-08-20
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

2025-08-20
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

2025-08-20
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

2025-08-20