Багануурынхан хуримтлал үүсгэн жорлонгоо өөрчлөхөөр болов

2018-01-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР “Нутгийн шийдэл сан”-гийн  Жорлонгоо өөрчлөх багийнхан найм дах удаагийн сургалтаа Багануур дүүрэгт энэ сарын 24-нд хийлээ. Энэ удаагийн сургалтад хуримтлал үүсгэн өрхийн төсвөө хэрхэн үр ашигтай зарцуулах тухай Эдийн засагч Б.Ганхуяг танилцуулсан нь бусад сургалтаас онцлогтой болов. Сургалтад 50 гаруй иргэд оролцов. Тэд “ дарга нар энэ сургалтад оролцоогүй ч бид хуулиа хэрэгжүүлэхийг шаардаж жорлонгоо өөрчлөхийн төлөө тууштай ажиллана.Хуулийн дагуу жорлон өөрчлөх төсвийг төсөвт суулгаж, хариуцдаг мэргэжилтэнг шахаж ажиллана. Мөн Олон улсын болон өөрийн оронд туршсан шинэ технологийн талаар мэдлэгтэй боллоо. Энэ талаар бусад иргэддээ танилцуулна гэж байв. Тус дүүрэг хөрсний бохирдол харьцангүй багатай. Бохир соруулдаг машинтай боловч энэ жилээс нэг удаа соруулахад 82 мянган төгрөгийн төлбөр авдаг болсон нь иргэдийг бухимдуулж байгаа аж.  Нөгөө талаар цэвэрлэх байгууламж стандартын дагуу ажилдаггүй учраас дулааны улиралд эвгүй үнэр үнэртэж агаарыг бохирдуулдаг юм байна. Сургалтад иргэд багаар ажиллаж дүүргийнхээ давуу болон сул талыг ярилцаж технологийн шийдлээ тохирдог. Хөрс нь ус, намаг ихтэй учраас соруулдаг болон, үртэс рүү унгааж шахдаг био 00, мөн “тал нутгийн тансаг жорлон”-гийн технологийг сонгож жорлонгоо өөрчлөхөөр болов. Энэ тухай тэд “ Жорлонгоо өөрчилье” номноос дэлгэрүүлэн судлахаар болов.   Боловсон 00-д бие засдаг дарга нар жорлон өөрчлөх тухай ярихгүй л дээ Дүүргийн II хорооны иргэн Б.Наранхүү “ Гэртээ ч ажилдаа ч боловсон 00-д бие засдаг дарга нар, эрх мэдэл бүхий албан тушаалтанууд жорлон өөрчлөх тухай ярихгүй. Гэхдээ дүүргээрээ жорлонгоо өөрчлөхгүй бол хөрсний бохирдол арилахгүй, иргэд маань эрүүл аятай таатай нөхцөлд амьдарч чадахгүй юм гэдгийг мэддэг дарга байж магадгүй юм. Тэгэхээр төрөөс энэ асуудлыг хариуцдаг мэргэжилтэн тусгай багтай байснаар өөрчлөх боломжтой. Нэгэнт хууль нь байгаа учраас тэд ажлаа хийх ёстой. Нөгөө талаар хяналтгүйгээр өөрчлөлт хийгдэхгүй. Харин энэ сургалт бидэнд тэднийг шахаж ажлуулах хууль, стандарт байдаг гэдэг мэдээлэл өглөө. Баас, шээс гэж ярихаас цэрвэдэг хаалттай сэдвийг нээлттэй болгож олон улсад хэрхэн шийдсэн туршлага, жорлонгийн тухай олон сонирхолтой мэдлэг, мэдээллийг олгож байна. Өнөөдөр бид нян бактер үржсэн, хальсан, хөлдүүс болсон жорлонд орж бие засчихаад гэртээ орж байна. Аяндаа ахуй нөхцөл сайжирахаар хүмүүс зөв амьдралд шилждэг.   Өнгөрсөн зун бороо их орсоноос жорлон хальж баларсан   Тус дүүргийн III хорооны иргэн Ж.Баасанжав ярихдаа “ Өнгөрсөн зун бороо их орсоноос болж манай гудамжны ихэнх айлын жорлон халиад баларсан. Онцгой байдал дуудаж байж арга хэмжээ авсан болсон. Одоо ирэх зунаас өмнө жорлонгоо өөрчлөхгүй бол дээрх байдал дахихгүй гэх баталгаа алга. Харин энэ сургалт маш үр дүнтэй болж байна. Олон шинэ аргуудыг мэдэж авлаа. Ямар ч байсан хуучин жорлонгоо ариутгал хийн булах хэрэгтэйг мэдлээ. Мөн соруулдаг жорлонг олон айл хийвэл үнэ нь буурах боломжтой юм байна. Гудамжныхаа айлуудыг уриалах бодолтой байна. Манайх жорлонгоо анх 1982 онд барьж байсан юм байна. Түүнээс хойш нэг ч удаа ариутгал хийгээгүй. Хальж дүүрэх нь аргагүй л юм байна гэж байлаа. Багануур дүүргийнхэн уурхайгаа түшиглэн хуримтлал үүсгэн, хандив цуглуулж жорлонгоо өөрчлөхөөр шулуудсан. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин