Б.Пүрэвдорж: Германы 2.5 еврогийн гадаад паспортын бэлдэцийг 10 евро болгож Унгараар сольсон

2018-01-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Улсын бүртгэлийн энэ хууль үнэхээр чухал хууль. Манай улс бүртгэгдээгүй хөрөнгөө бүртгэж чадвал дотоодын нийт бүтээгдэхүүн хэд дахин өсөх боломжтой. Тиймээс Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг хэлэлцэх нь зөв. Гэхдээ гишүүд сонгогчиддоо таалагдах гээд өнөөдрийн болохгүй байгаа зарим нэг асуудлыг голчилж яриад цаашдаа хэрэгжих ёстой тэр зүйлүүдийг сайн ярихгүй байна. Өнөөдөр арай гэж цахимжиж байгаа улсын бүртгэлийн үйл ажиллагааг гар аргаар  бүртгэх тухай юм яриад байж болохгүй. Сүүлийн үед энэ гадаад паспортын асуудал үүсээд байгаа. 2.5 еврогийн үнэтэй байсан паспортын бэлдэцийг 10 евро болгоод Германд байсныг Унгар руу сольсон. Үүнээсээ болоод гадаад паспортын үнэ өссөн. Солих гэж байгаа паспорт нь адилхан чипгүй юм билээ. Ер нь хилээр зорчиж байгаа иргэдийн 98 хувь нь гадаад паспортынхаа хуудсыг дүүргэхгүй хугацааг нь дуусгадаг. Тэгэхээр нэгэнт л өмнөх шиг ээ чипгүй юм бол хуучин паспортыг нь сунгаад л өгчих хэрэгтэй. Мэдээж гадаадад зарим нэг асуудал гардаг л байх. Гэхдээ оруулж ирсэн паспортоо хурдан дуусгахын тулд бизнес хийж байгаа шүү дээ. Үүнийг гишүүд анхаараарай. Улсын бүртгэлийн ерөнхий хууль дээр иргэний бүртгэлийг хийхийн хажуугаар төлбөр тооцоо хадгаламжийн болон үнэт цаасны бүртгэлийг бүртгэх асуудлыг оруулаад ирсэн байна. Гэтэл энэ асуудлыг Санхүүгийн зохицуулах хороо гэдэг газар хийдэг ажил. Үүнийг Улсын бүртгэл авах ямар хэрэг байгаа юм. Энэ хуульд иргэний эрх, үүргийн асуудал хуучин хэвээрээ үлдэж байгаа. Харин төрийн байгууллага байцаагч болон иргэний бүртгэлийн ажилтнуудын эрх мэдэлтэй холбоотой зүйлүүд л нэмэгдээд ороод ирлээ. Энэ мэт асуудлыг ажлын хэсэг дээр сайн ярилцах хэрэгтэй байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ажлын хэсэг гарчихсан ажиллаж байгаа. Тиймээс хуульд тодорхой саналуудыг тусгаад илүү ойлгомжтой сайн болгох тал дээр ажиллах болно” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин