“Хууль зөрчсөн прокурорт хариуцлага тооцохгүй байгаа нь анхаарал татаж байна”

2018-01-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Улсын ерөнхий прокурорын газрын Хэвлэл, мэдээлэл хариуцсан хяналтын прокурор Ц.Өлзийжаргал  2017оны арванхоёрдугаар сарын 19-нд  Newspress.mn сайтад сэтгүүлчид  ярилцлага өгөхдөө  хүчингийн хэргийн хохирогч Г.Номуундарийн Үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчлөө. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Прокурорын ёс зүйн дүрмийг уландаа гишгэсэн үйлдэл болсон гэсэн үндэслэлээр түүний  өмгөөлөгч нэхэмжлэл гаргасан. Энэ талаар хуульч Р.Булгамаагаас тодрууллаа. -Та үйлчлүүлэгчийн эрхийг хамгаалж прокурорын байгууллагад  гомдол  гаргасан. Хариу ирсэн үү? - Нэхэмжлэлд прокурорын асуудал дурдагдаж байгаа учраас би таны асуултад хариулахын өмнө  товч тайлбар хэлье. Прокурорын ёс зүйн зөрчил гэдэг нь  дүрмээр тогтоосон прокурорын ёс зүйн хэм хэмжээг санаатай буюу санамсаргүйгээр зөрчсөн үйлдэл, эс үйлдлийг хэлдэг. Прокурорын ёс зүйн  дүрэмд зааснаар  прокурор нь хүний эрх, эрх чөлөөг тууштай хамгаалах, прокурорын нэр төрийг цэвэр ариун байлгах  үүрэгтэй.  Мөн энэ дүрмийн 3.6-д прокурорын байгууллага нь прокурорт хандаж гаргасан байгууллага, иргэдийн хүсэлт, гомдол, мэдээлэлд анхааралтай хандаж шуурхай шийдвэрлэж байна гэж заасан байдаг. Энэ   дагуу бид Прокурорын байгууллагын Ёс зүйн хороонд энэ сарын 2-ны  өдөр гомдол гаргасан байгаа.    Прокурорын сахилгын дүрмийн 2.5-д зааснаар Сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг шалгах хугацаа 14 хоног байна гэж заасан байдаг. Өнөөдрийг хүртэл бидний гаргасан гомдлыг  шийдвэрлэж хариу өгөөгүй байна. -Нэхэмжлэлд ямар үндэслэлүүдийг гаргасан бэ. Яагаад шийдвэрлэхгүй байгаа юм бол? -Хэвлэл, мэдээллийнхэн  прокурорын хэвлэлд ярьсныг уншсан байх. Улсын Ерөнхий Прокурорын гэх тодотголтой прокурор  “Шалгалтын явцад тогтоогдсон зүйлсээс ярьж болох уу?гэсэн сэтгүүлчийн асуултад “...Шалгалтын явцад Г.Номуундарийн ярьсан "Манай дүү хүчиндүүлсэн" гэх асуудал нь худал  болох нь тогтоогдсон. Дүү гээд байгаа нь түүний хамаатны охин бөгөөд  тэрээр өөрөө болон, түүний эцэг эх байцаалт өгсөн.  Мөн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээр тийм асуудал болоогүй болох нь тогтоогдоод байна” гэж хариулсан байгаа. Энэ нь хууль болон прокурорын дүрмийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн. Тухайлбал, Нэгдүгээрт,   Прокурорын ёс зүйн дүрмийн  3.4-т заасан “ Прокурор нь хувийн сонирхлын үүднээс харъяаллын бус, бусдын хяналтанд байгаа хэрэг материалтай танилцах, зөвлөгөө өгөх, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нарт өөртөө ашигтай болон үндэслэлгүй шийдвэр гаргуулах хүсэлт тавихыг цээрлэж, хэрэг шийдвэрлэх ажиллагаанд нь  хөндлөнгөөс оролцож, дарамт шахалт үзүүлэхгүй байна “ гэснийг зөрчсөн.   Хоёрдугаарт,  уг  дүрмийн 6.1 т заасан “ Прокурор нь өөрийнх бүхий л үйл ажиллагаа, биеэ авч явах байдлаараа прокурорын байгууллагын нэр хүндийг хамгаалж, олон нийтийн итгэл, хүндэтгэлийг хүлээж байна “ гэх заалтыг  мөн зөрчсөн.  Гуравдугаарт,  Прокурорын байгууллагын тухай хуулийн 47.1 т заасан “Прокурор албан тушаалд томилогдохдоо: “Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг чанд сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, албаны үүргээ үнэнч шударгаар биелүүлж, прокурорын мэргэжил, ёс зүйн хэм хэмжээ, нэр хүндийг өндөрт өргөж явахаа тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал хуульд заасан хариуцлагыг хүлээнэ” гэсэн байдаг. Гэтэл энэ  тангаргаа зөрчсөн.  Дөрөвдүгээрт,  Прокурорын байгууллагын тухай хуулийн  7.1 т заасан “Прокурор шийдвэрээ хуульд нийцүүлэн хараат бусаар гаргана “ гэсэн заалтыг, Прокурорын дүрмийн 7.2-т заасан “Прокурорын шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулахад нь хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, хууль бус шийдвэр гаргуулахаар дарамт шахалт үзүүлэхийг хориглоно “ гэх заалтыг тус тус зөрчин өөрийн хяналт тавьж буй хэрэг биш байхад дур мэдэн олон нийтэд мэдээлэл тараасан. Тавдугаарт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 1-т заасан “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага, албан тушаалтан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын төлөвлөлт, явц, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллана гэснийг ноцтой  зөрчсөн гэж бид үзэж, гомдол гаргасан. Гэтэл хууль дээдэлж, хэрэгжүүлж ажиллах ёстой прокурорын байгууллага нь өнөөдрийг хүртэл бидний гаргасан дээрх гомдлыг авч хэлэлцэхгүй байгаа нь  харамсалтай  байна. -Ер нь бол хохирогчийн зүгээс хэзээ гомдол гаргасан юм бэ? -Хохирогчийн аав нь 2017 оны арванхоёрдугаар  сарын 20-ны  өдөр  албан ёсоор Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Харин тус  прокурорын хувьд хохирогч гомдол гаргахаас өмнө олон нийтэд мэдээлэл өгсөн үйлдэл байсан. -Прокурортой холбоотой гомдлыг холбогдох  байгууллага нь  шийдвэрлэхгүй удаж  байгааг та юу гэж дүгнэж байна вэ? - Прокурор өөрөө тухайн хэргийн хяналтын прокурор биш атлаа   хэргийн материалтай танилцаж, улмаар олон нийтэд мэдээлэл хийж  хууль зөрчсөн.  Дээр нь мөрдөн байцаалтын нууцыг задруулж хувийн ашиг сонирхлоороо олон нийтэд мэдээлэл тараасан байхад хуулийн хугацаанд зохих хариуцлага тооцож хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу өгөхгүй байгаа нь анхаарал татаж байна. Энд  Монгол Улсын  прокурорын байгууллагад  хэргийн нууцлал гэдэг зүйл байна уу гэсэн асуулт ч  зүй ёсоор тавигдана.  Хяналт тавьсан прокурор биш байтал яагаад олон нийтэд илэрхий шийдэгдсэн хэргийн талаар ярьж байгаа мэт хандаж хэрэгт хамааралгүй өөр  прокурор мэдээлэл хийх болов...Хэн дуртай нь хэн нэгний хянаж байгаа хэргийн өмнөөс тайлбар хийж болдог юм уу. Эсвэл аливаа хэргийн талаар дээр дооргүй ярилцаж сууж байгаад л үнэлэлт дүгнэлт өгдөг болчихсон юм уу.... Нөгөө хараат бус байдлын зарчим хаана үйлчилж байна. вэ...гэсэн олон асуултыг  ар араасаа дагуулж байна. - Ер нь бол ийм зөрчил гаргасан   прокурорт  Ерөнхий прокурор хариуцлага тооцдог биз дээ? -Хариуцлага тооцох ёстой. Гэтэл тэр эрх үүргээ хэрэгжүүлэхгүй  байгаа нь ямар учир, нууцыг агуулж байна вэ. Энэ үйлдэл эсвэл хэвийн үзэгдэл болсон асуудал юм уу  гэдгийг л тэднээс асуумаар байна.  Хуулийн байгууллагын ажилтан албан хаагчид ийм байдлаар  өөр өөрсдийн байр сууриас асуудалд ханддаг, зарчимгүй хариуцлагагүй байдлаа таслан зогсоох хэрэгтэй. -Прокурорын тухайд энэ  байгууллагад олон жил ажилласан, дадлага туршлагатай хүн гэсэн мэдээлэл байсан? -Тийм учраас, тухайлбал  салбартаа  жил ажилласан, дадлага туршлагатай  прокурорын энэ  үйлдлийг  бид санамсаргүй зүйл гэж огт үзэхгүй байгаа юм. Гарах хор уршиг, үр дагаварыг  ухамсарласан үйлдэл мөнөөсөө мөн баймаар. Прокурорын дүгнэлт хийж мэдээлэл өгсөн нь манай үйлчлүүлэгчийн сэтгэл санаанд хохирол  учруулж байгаа төдийгүй хууль дүрмээ зөрчсөн үйлдэл юм.  Прокурорын байгууллага энэ байдалдаа дүгнэлт хийж, хариу ирүүлэх ёстой гэж үзэж байна. Эх сурвалж: www.polit.mn
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

4 цаг 14 мин
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

4 цаг 14 мин
“Шувуу”-нууд наадмын өмнө наашлах уу?!

Монголоосоо дүрвээд гадаадад амьдардаг төр, нийтийн томоохон албан тушаалтнууд олон болсон.

4 цаг 14 мин
Ч.Наранбаатар: Монгол хүмүүсээ, монгол компаниудаа ажилтай, орлоготой байлгах нь төрийн нэн тэргүүний үүрэг

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
МАН-ынхан “...Дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулна

Эрх баригч нам Ерөнхий сайдын эрэлд гараад хэд хонов.УИХ-ын чуулганаар Ерөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Киргизийн экс Ерөнхийлөгчид эчнээ ял оноов

Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевт 11 жил

Уржигдар 17 цаг 21 мин
Ч.Хосбаяр: Өмнөх шатны шүүхүүд хэргийг эрх зүйн талаас нь буруу дүгнэсэн байна

Шүүхээс П.Батчулуун эмчийг цагаатгажээ

Уржигдар 14 цаг 08 мин
Сайдаас буух гэж буй С.Одонтуяа: Хотын утааг Хятадаас бэлэн түлш импортолж бууруулна

Урин дулаан цаг ирэхээр Улаанбаатарынхан утааны асуудлаа мартдаггүй байх хэрэгтэй. Т

Уржигдар 06 цаг 00 мин
“Ах дүү хоёр” ам сөрж зам салав уу?

Ойрын хэд хоногт Ордон дотор улс төр асаж, гадаах талбайд залуус жагсаж өнжлөө. Тэдгээр нь Л.Оюу

Уржигдар 06 цаг 00 мин
Хотыг задлах “20 минут” реформын хөрсөн дээр буусан шийдэл “UC” эмнэлэг

Нийслэлийн 1.6 сая иргэний тал хувь нь “яндан”-тай бүсэд амьдардаг. Үндсэндээ 200 гаруй мянган өрх төрийн бүхий л үйлчилгээнээс хол зайдуу алслагдсан бүсэд аж төрж байна. Үүний нэг л жишээ нь эрүүл мэндийн үйлчилгээ.

2025-06-03