НҮБ Монгол Улсын Засгийн газарт хориг тавихаа мэдэгдэв

2018-01-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Монгол Улсын Засгийн газар өвлийн морин уралдааныг хориглож чадсангүй. Бүр тодорхой хэлбэл, хөрөнгө мөнгө, бэл бэлчинтэй уяачдын аманд багтаж бууж өглөө. Шийдвэр гаргагчдад өвлийн жаварт хацраа хайруулж, цаашлаад мориноос унаж бэртэх бүр амь насаа олноор алдаж буй унаач хүүхдүүд хамаагүй бололтой. Зөвхөн уяачдын зугаа цэнгэл, бах таваа хангах нь чухал аж. Засгийн газар, Шадар сайд өвөл, хаврын морин уралдааныг зөвшөөрч, 12 нас хүрээгүй хүүхдээр унуулна гэсэн ганц өгүүлбэрээр халхавч хийж амиа аргацаав. Эрх баригчдын энэхүү амиа бодсон, аргацаасан шийдвэрээс болж өнөөдөр НҮБ Монгол Улсын Засгийн газарт хориг тавих нь тодорхой боллоо. НҮБ-аас Монгол Улсын Засгийн газар өвөл, хаврын морин уралдааныг яаралтай хориглохгүй бол хориг тавина гэдгээ өнгөрсөн оны зургадугаар сард мэдэгдээд байсан юм. Гэтэл өнөөдөр биелэлээ олж байгаа нь энэ. Шадар сайд Ө.Энхтүвшин “Өвөл, хаврын морин уралдааныг шууд хорих боломжгүй. Учир нь Монголын морин спорт, уяачдын холбооноос бүс, аймаг, сумдад хурдан морины уралдаан явуулахдаа тодорхой зохион байгуулалтай ажил хийдэг юм байна. Тэр нь хяналтаас гараад явчих магадлалтай гэж үзсэн учраас цаг агаар харж байгаад дулаан өдрүүдэд хурдан морины уралдаанаа зохион байгуулахыг нь зөвшөөрсөн.  Эхний ээлжинд хүйтний улиралд бага насны хүүхэд бус 12-оос дээш насны хүүхэд морь унах шийдвэр гаргалаа. Уралдаан зохион байгуулахад хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага болон холбогдох төрийн бус байгууллагуудтай хамтран хяналт тавих боломжийг нь бүрдүүлсэн. Цаашид үе шаттайгаар шийдвэр гаргаад явах нь зөв гэж үзсэн” гэжээ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх, хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх талаар Монгол Засгийн газарт Зөвлөмж хүргүүлээд байгаа билээ. Тус Зөвлөмжийг бүрэн эхээр нийтэлж байна. Зөвлөмж: "МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА Комисс жил бүр хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх, хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх талаар Монгол Улсын Засгийн газарт удаа дараа зөвлөмж хүргүүлж байсан бөгөөд хурдан морь унаач хүүхдийн эрхийн асуудлаар Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэлдээ тусгаж байсан. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо тус илтгэл болон Комиссын санал, зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаар тогтоолоор хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн хууль тогтоомжид дүн шинжилгээ хийж, хүүхдийг үл хайхрах, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх хууль тогтоомжийг шинэчилж сайжруулах, Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 28 дугаар тогтоолоор баталсан "Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” (MNS 6264-2011) стандартыг хангаж ажиллахыг Засгийн газарт чиглэл өгсөн билээ. Гэвч өмнөх Засгийн газрууд хүйтний улиралд буюу газар, зам харгуй хөлдүү, цас мөс, халтиргаа гулгаатай жил бүрийн 11 дүгээр сараас 5 дугаар сарыг хүртэлх хугацаа буюу өвөл, хаврын хүйтний улиралд хурдан морины уралдааныг зохион байгуулах шийдвэрийгудаа дараа гаргаж байсан. Үүнээс болж тус уралдааны үеэр болон хурдан морины үсэргээ, сунгааны үеэр хүүхэд мориноос унаж бэртэл, гэмтэл авах, гар, хөл, хацраа хөлдөөх, амь насаа алдах, хөгжлийн бэрхшээлтэй болох зэргээр унаач хүүхдүүд сэтгэл санаа, бие махбодь, эрүүл мэндийн хувьд ноцтой хохирол амссан тохиолдлууд ихээр гарсан байна. Зарим тохиолдлоос дурдвал; - Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Монголын морин спорт уяачдын холбооноос 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулсан Төвийн бүсийн хаврын хурдан морины уралдааны явцад нийт 16 хүүхэд мориноос унаж 2 хүүхдийн зүүн хөлний шилбэний хэсэг хугарч гэмтсэн; - "Дүнжингарав-2017” төвийн бүсийн хаврын уралдааныг хүйтний улиралд буюу 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд зохион байгуулсан хурдан морины уралдааны үеэр нийт 31 хүүхэд мориноос унаснаас 1 хүүхдийн гарны шуу хэсэг, 1 хүүхдийн хөлний шилбэ хэсэг хугарсан; - Говь-Алтай аймагт зохион байгуулагдсан хаврын бүсийн уралдааныг "Засагт ханы хурд -2017” уралдааны үеэр нийт 10 орчим аймгийн уяачид оролцож их нас, азрага, соёолон, эрлийз 4 насны нийтдээ 460 орчим хурдан морьдыг давхардсан тоогоор нийт 153 унаач хүүхэд унаж оролцсоноос 3 хүүхэд мориноос унасан; - Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан "Дэлтэй цэнхэрийн хурд-2017” хангайн бүсийн хурдан морины уралдаанд нийт 13 хүүхэд морьноос унаж, 3 хүүхэд толгойдоо хүнд, 2 хүүхэд хөнгөн гэмтэл авсан бол 1 хүүхдийн хацрын яс цуурсан; - Дорноговь аймгийн Засаг даргын А/159 захирамжийн дагуу Сайншанд суманд "Хутагтын хурд-2017” хурдан морины уралдааныг 2017 оны 03 дугаар сарын 12 ны өдөр зохион байгуулсан азарга, их нас, соёолон 3 насны морь уралдаанд 2 хүүхэд морьноос унасан; - Ховд аймгийн Дөргөн суманд 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан хурдан морины уралдааны үеэр 11 настай хүүхэд мориноос унаж толгойдоо хүнд гэмт авсан байх ба эмнэлэгт ухаангүй эмчлүүлж байгаад 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр буюу 16 хоногийн дараа нас барсан; - Сүхбаатар аймагт 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тус аймгийн "Жавхлант шарга” морин спорт уяачдын холбооноос зохион байгуулсан хурдан морины уралдааныгзохион байгуулах үеэр нийт 14 хүүхэд мориноос унасан тохиолдол тус тус гарсан гарсан байна. Комисс улс, бүс, аймаг, сумын наадам болон хүйтний улиралд хурдан морь унаач хүүхдийн амь нас хохирсон, олон арван хүүхэд гэмтэж бэртэн хөгжлийн бэрхшээлтэй болсон эмгэнэлтэй явдал дахин давтагдсаар байгааг тухай бүр анхааруулж ирсэн төдийгүй энэ асуудлаар НҮБ-ын Хүүхдийн сангаас албан ёсоор мэдэгдэл гаргасан билээ. Монгол Улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 6 дугаар зүйлийн 2-т "Оролцогч улс нь хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана.", 24 дүгээр зүйлийн 3-т "Оролцогч улс нь хүүхдийн эрүүл мэндийг хохироох уламжлалт дадлыг устгах зорилгоор үр нөлөөтэй бөгөөд зохистой бүх арга хэмжээг авна" гэж тус тус заасны дагуу Монгол Улсын төр Нэгдсэн Үндэстний Байгууллагын өмнө үүрэг хүлээсэн байдаг. Түүнчлэн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт "...Ашиг хонжоо олох, хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах тоглоом наадамд оролцуулахыг хориглоно..." гэж заасан байдаг. Мөн НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсаас ирүүлсэн 5 дугаар тайланд өгсөн зөвлөмжийн 11.С-д "Унаач хүүхдийн эрх, гэр бүлийн хүчирхийлэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, бие махбодын шийтгэл, хүүхдэд асрамж халамжийн үйлчилгээ үзүүлэгчдэд мониторинг хийх, тэдний үйл ажиллагааг зохицуулах, төрсний гэрчилгээний олголт зэрэг асуудлаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос ирүүлсэн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх”-ийг зөвлөсөн байна. Иймд Нэгдсэн Үндэстний Байгууллага 1989 онд баталж, манай улс 1990 онд соёрхон баталсан Хүүхдийн эрхийн тухай конвенцийн Хүүхдийн эрх, ашиг сонирхолыг нэн тэргүүнд харгалзаж, 2010 онд НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, соёлын байгууллагаас жил бүрийн 7 дугаар сарын 11, 12, 13-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг баяр, наадмыг "соёлын биет бус өв” гэж бүртгэж хүлээн зөвшөөрснийг хүндэтгэж, хүүхдийнэрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өвөл, хаврын (хүйтний улиралд) хурдан морины уралдаанд хүүхдийг оролцуулахгүй байх, уралдаан зохион байгуулах тухай Засгийн газраас шийдвэр гаргахгүй байхыг Танаас хүсэж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу энэхүү Зөвлөмжийг хүргүүлэв. Эх сурвалж: www.polit.mn  
Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

саяхан
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

4 цаг 51 мин
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

4 цаг 51 мин
“Шувуу”-нууд наадмын өмнө наашлах уу?!

Монголоосоо дүрвээд гадаадад амьдардаг төр, нийтийн томоохон албан тушаалтнууд олон болсон.

4 цаг 51 мин
Ч.Наранбаатар: Монгол хүмүүсээ, монгол компаниудаа ажилтай, орлоготой байлгах нь төрийн нэн тэргүүний үүрэг

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
МАН-ынхан “...Дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулна

Эрх баригч нам Ерөнхий сайдын эрэлд гараад хэд хонов.УИХ-ын чуулганаар Ерөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Киргизийн экс Ерөнхийлөгчид эчнээ ял оноов

Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевт 11 жил

Уржигдар 17 цаг 21 мин
Ч.Хосбаяр: Өмнөх шатны шүүхүүд хэргийг эрх зүйн талаас нь буруу дүгнэсэн байна

Шүүхээс П.Батчулуун эмчийг цагаатгажээ

Уржигдар 14 цаг 08 мин
Сайдаас буух гэж буй С.Одонтуяа: Хотын утааг Хятадаас бэлэн түлш импортолж бууруулна

Урин дулаан цаг ирэхээр Улаанбаатарынхан утааны асуудлаа мартдаггүй байх хэрэгтэй. Т

Уржигдар 06 цаг 00 мин
“Ах дүү хоёр” ам сөрж зам салав уу?

Ойрын хэд хоногт Ордон дотор улс төр асаж, гадаах талбайд залуус жагсаж өнжлөө. Тэдгээр нь Л.Оюу

Уржигдар 06 цаг 00 мин