Х.ОЮУНБОЛД
Берт Траутманы туулж өнгөрүүлсэн амьдралыг кино гэж үзэж болно. Тэрээр 1956 оны дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр хүзүүндээ гэмтэл авсан ч Их Британий багийг түрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Миний үзэж туулсан амьдрал,давж гарах ёстой болсон зовлон бэрхшээл, надад тохиолдсон бүхэнд би харамсдаггүй хэмээн “Fiebre Maldini” олон улсын хөлбөмбөгийн спортын тухай бэлтгэдэг хөтөлбөрийн хүрээнд хийж гаргасан баримтат кинонд Берт Траутман оролцох үеэрээ түүний амьдралыг дүгнэж ярьсан байдаг байна. Тэрээр фашист германы цэрэг байснаа нас барах өдөр хүртлээ нууж байсангүй. Берт Траутман 10 настай хүүхдэд байж болох бодлогогүй алхам,ядуурлаас гарна гэж итгэж өсвөрийн гитлерчүүд хэмээх байгууллагад элсчээ. Герман орон хямралд өртөж, долоон сая гаруй хүн ажилгүй болж, инфляцын үнийн хөөрөгдөлт нэмэгдсэн бөгөөд амь зогоох хоол хүнсний зүйлийн талаар санаа зовоох болсон үеэр залуу Траутман Гитлерийн тавьсан илтгэлийг өөр адал явдалтай амьдрал хайх арга зам гэж үзжээ. Гитлерийн арми Польшид халдсанаар дэлхийн II дайн эхлэхэд тэрээр сайн дураараа морзын холбоочин болох шалгалтад унасны дараа агаарын нисэх хүчин “Люфтваффед” шүхэрчнээр элссэн байна.Сайн дураараа элсч, хүн ална гэж бодох нь зөв бодол биш. Зөвхөн эх орноо хамгаалах хэрэгтэй болохоос биш би нэг улс үндэстнийг алж устгана гэж хэлэх хэрэггүй тэрээр өөрийгөө зөвтгөн ярьжээ. Дайны талбарт буу, пулёмет эсвэл юугаар ч зэвсэглэсэн байсан чи зөвхөн сүүдэр, гүйж байгаа хүмүүсийг харна. Хэрэв чи өөрийгөө хамгаалахгүй, тэгэхгүй бол тэд чамайг буудаж, чамайг алах болно гэжээ. Мөн ЗХУ-ын нутагт амьд үлдсэнээр Траутман түрүүч болж, тулалдаанд эр зориг гаргасан тул төмөр загалмай зэрэг таван медалиар шагнагдсан байна. Зөвхөн ЗХУ-д 20 сая хүн амь үрэгдсэн. Тэгэхээр би бол азтай гэж өөрийгөө боддог. Тэрээр “Канал”телевизийн нэвтрүүлгээр гарсан баримтыг задалж дүгнэж үзээд гаргүй, толгойгүй эсвэл хөлөө алдсан хүнээс гарах цусыг хараад би өөрөөсөө яах гэж сайн дураараа элсч орсон юм бэ асуудаг байсан гэж хэлжээ. Гэвч тэр дайн дуусахаас өмнө гурав дахь удаагаа холбоотны армид олзлогдсон байна. Өмнө нь хоёр удаа олзлогдохдоо оргож чадсан бол хамгийн сүүлд олзлогдохдоо түүнд суллагдаж байгаа мэт мэдрэмж төрсөн ажээ. Тэд намайг Манчестер болон Ливерпуль хотын дунд байдаг жаахан галзуу, хөлбөмбөгийн баг бүрдүүлсэн шотланд генерал хоригдож байсан хорих газарт аваачсан. Траутман суллагдах хүртлээ гурван жил хоригджээ. Тэр үед түүнийг түүний ертөнцийг харах үзэл өөрчлөгдсөнөөр эх орон руу буцаах гэсэн хүсэлтээс татгалзсан байна. Би 23 нас хүрэх хүртлээ нэг ч найз бүсгүйтэй байгаагүй. Түүнийг их Британид үлдэх шийдвэр гаргах болсон нэг шалтгаан нь хайртай бүсгүйтэйгээ учирсан явдал байсан юм гэж тэрээр хүлээн зөвшөөрсөн юм. 1948 онд орон нутгийн хөлбөмбөгийн “St Helens Town” багт тоглох хүртлээ Милнторп эдлэнд болон Хайтон дүүрэгт тэсрэх бодис аюулгүй болгодог мэргэжилтнээр ажиллажээ. Түүний тоглолт Манчестер Сити багийн анхаарлыг татсанаар түүнийг домогт Франк Свифтийн оронд тоглуулахаар болсон байна. Гэвч түүнтэй гэрээ байгуулж, багт тоглуулахыг эсэргүүцсэн эсэргүүцэлтэй тулгарчээ. Мөн клубын ивээн тэтгэгчид фашист германы цэргийг тоглуулахаар хүчилбэл клубыг ивээн тэтгэхээ болино гэж сүрдүүлсэн байна. Дуусаад дөрвөн жил болж байсан дайны улмаас олсон шарх эдгэрээгүй байсан үе тул Нормандын тулалдаанд оролцож явсан ахмад дайчин Эрик Вествүд шинэ тоглогчийг тоглуулах зорилгоор энэ хэрэгт оролцох хэрэгтэй болов. Тэрээр хаалгач Траутманыг дэмжихийн тулд хувцас солих өрөөнд ямар ч дайн тулалдаан байхгүй гэж хэлжээ. Траутманыг Манчестер Ситид тоглохоор ирэхэд 40 мянган хүн гудамжинд хэрэв энэ германыг тоглуулбал бид клубыг эсэргүүцэх болно гэсэн самбар барьж жагсч угтжээ. Тэрээр надад Альтман гэдэг шүүгч хэвлэл мэдээллийнхэнд намайг дайнд тохиолдсон бүхний төлөө ганц хүнийг буруутгаж болохгүй гэсэн мэдэгдэл хийхэд тусалсан гэж дурсчээ. Гэвч түүний тоглолтын ур чадвар нь Траутманыг Манчестер Ситид 15 жил тоглох боломжийг олгосноор тэрээр 1956 онд баатар хэмээх түүхэн алдар нэрийг хүртсэн юм. Бекингемийн цэнгэлдэх хүрээлэнд болсон Их Британий хөлбөмбөгийн холбооны тоглолтыг тэрээр хүзүү нь гэмтэлтэй байсан ч тоглож 3:1 харьцаагаар дуусгасан нь түүнийг аваргаар өргөмжлөхөд хүргэжээ. Тоглолтын үеэр өрсөлдөгч багийн тоглогч түүнийг мөргөсний улмаас үхэж ч болох бэртэл учруулж хүзүүнийх нь хоёр дахь нугалам хугарсан аж. Тэрээр долоон сарын турш бэртлээ эмчлүүлж,сайжирсан бөгөөд түүнийхээ дараа1964 оны дөрөвдүгээр сарын 15 хүртэл тоглосон юм. Учир нь тэрээр хөлбөмбөгийн ертөнцөд үлдэхийн тулд дасгалжуулагч болохоор шийдсэн байна. Траутман анх удаа дасгалжуулагчаар Стокпорт Каунти клубт ажиллаж туршлагажжээ. Гэвч 1966 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хёльмут Шёний ахалсан Германы техникийн зөвлөгөөний багт зөвлөхөөр ажиллахаар болов. Түүний зөвлөснөөр тоглосон Германы баг аваргын төлөөх тоглолтод Швед, Испани, ЗХУ-ын багуудыг хожиж, Аргентины багтай тэнцсэнээр тоглох болсон ч Их Британий багт 4:2 харьцаагаар хожигдлоо. Гэвч энэ тоглолт нь дэлхийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн түүхэн тоглолтын нэг болсон юм. Түүний дараа Траутман Герман руу буцсан бөгөөд “Преубен Манстер”, “Опель Руссельшейм” багт дасгалжуулагчаар ажиллав. Тэрээр 1972 оноос 1983 он хүртэл Мьянмар, Танзани, Либери болон Пакистаны шигшээ багийг удирдаж байсан юм. Харин 2004 онд хатан хаан Изабель түүнийг Их Британий эзэнт гүрний хатан хааны хөлөг баатар цолоор спортоор дамжуулан Их Британи болон Германыг харилцан ойлголцоход оруулсан хувь нэмрийг нь үнэлж шагнажээ. Берт Траутман амьдралын сүүлчийн өдрүүдийг түүнд амьдралынх нь турш үгүйлэгдэж ирсэн энхтайван, тайван байдлыг эрэлхийлсээр Валенсиа хотод амьдарч өнгөрүүлсэн юм.
Эх сурвалж.infobae.com
DR. ADITYA
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00