Давосын чуулган өөдрөг “зураглал” илгээж байна

2018-01-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Давос хотноо уламжлал болон зохиогддог Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын өмнөх өдөр гүйцэтгэх захирлууд ихээхэн өөдрөг төсөөлөлтэйгөөр энэхүү хуралд яарч буйг барууны хэвлэлүүд онцолжээ. Бүр тодруулбал, газар нутгийн байрлалаас шалтгаалсан элдэв үймээн самуун, террористуудтай холбоотой заналхийлэл, цахим халдлага гээд хар мэдээллээр дүүрэн өнгөрсөн 2017 оныг тэд гэрэлт төлвөөр угтаж байна. Гүйцэтгэх захирлуудын олон улсын холбоодын нэг болох PwC байгууллагаас гаргасан судалгаагаар үүнийг тайлбарлаж болох юм. 1300 орчим гүйцэтгэх захирлын дунд явуулсан судалгаагаар тэдний 57 хувь нь энэ онд дэлхийн эдийн засаг өснө гэсэн хүлээлттэй байна. Энэ нь 2012 оноос хойшхи хамгийн томоохон хэмжээний судалгаа болж байгаа аж. Энэхүү өөдрөг төсөөлөл нь АНУ-ын тухайд илүү хүчтэй яригдах юм. Ингэхдээ Ерөнхийлөгч Д.Трампын удирлаган дор татварыг дахин зохицуулалтанд оруулсны дараах үйл явдлаар тайлбарлагдаж байна. АНУ-ын гүйцэтгэх захирлуудын 59 хувь нь эдийн засагтаа итгэж байгаа илэрхийлжээ. Энэ нь өнгөрсөн жилийн 24 хувь хэмээх үзүүлэлттэй харьцуулахад нааштай үзүүлэлт болж байна. Ингэхдээ тэдний 52 хувь нь энэ онд компанийнх нь орлого илт сайжирна гэж үзэж байна. Энэ бол өнгөрсөн жилийн 39 хувийн үзүүлэлтээс харьцангуй давуу тал билээ. “Дэлхий даяар голлох томоохон зах зээлүүд өсөх төлөвтэй байна. Түүнчлэн хөрөнгийн зах зээл оргилж, ДНБ-ий өсөлт ч өгсөх хандлагатай” гэж PwC-ийн ерөнхийлөгч Боб Моритз хэлжээ. Гэвч одоогоор энэхүү өөдрөг төсөөллийг бидний эргэн тойрон дахь аливаа заналхийллүүдээс тодруулан харахад төвөгтэй хэвээр байна. Хамгийн багадаа гүйцэтгэх захирлуудын 40 хувь нь газар нутгийн асуудлаас үүдэлтэй маргаанд ихээхэн болгоомжтой хандаж байгаа юм. Харин тэдний 31 хувь нь цаг уурын өөрчлөлтөд санаа зовж байна. Өнгөрсөн долоо хоногт Дэлхийн эдийн засгийн форумын Дэлхийн эрсдэлийн тайланд өгүүлснээр Д.Трамд Хойд Солонгостой эхлүүлсэн элдэв маргааны уршгаар дайны талаарх санаа зоволт ихэсч байгааг цохон тэмдэглэсэн байжээ. Америкийн хөрөнгө оруулалтын банк болох Lehman Brothers дэлхийн санхүүгийн хямралын үндсийг тавьснаас хойш өдгөө 10 жил өнгөрөөд байна. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Dow Jones-ийн үйлдвэрлэлийн индекс анх удаа өөдрөг хандлагатай байсан юм. Ингэхдээ компаниудын татварын төвшин 35-21 хувь хүртэл буурах төлөв энэ төсөөллийг бий болгожээ. Энэ сарын 23-26-нд болох Дэлхийн эдийн засгийн форумын сүүлийн өдөр Д.Трамп илтгэл тавих юм. Энэ үеэр тэрээр өөрийн татварын төлөвлөгөөгөө сайшаан танилцуулах аж. Гадаад зах зээлийн өсөлтийн хамгийн чухал боломжийн тухайд гүйцэтгэх захирлууд Хятад, Герман, Их Британиас өмнө АНУ хэмээн сонгож байгаа юм. Их Британийн гүйцэтгэх захирлуудын ердөө л 34 хувь нь орлого өснө гэсэн итгэлтэй байгаа юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
УИХ-ын гишүүд Дэгийн хуулийг эсэргүүцэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, ө

Уржигдар 06 цаг 00 мин
Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

УИХ-ын гишүүн Б.Түвшинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

2026-05-21
ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа

ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа

2026-05-21
Сэтгүүлч Л.Баяржаргалын цагдан хориог өөрчлөх эсэхийг хэлэлцэх шүүх хурал маргааш 09.00 цагаас товлогджээ

Сэтгүүлч Л.Баяржаргалын цагдан хориог өөрчлөх эсэхийг хэлэлцэх шүүх хурал маргааш 09.00 цагаас товлогджээ

2026-05-21
Д.Батлут: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй ЗХ-ний 339-р ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө

Д.Батлут: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй ЗХ-ний 339-р ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө

2026-05-21
Хуулийн төсөл: Ёс зүйн дэд хороо гишүүний нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх эрхтэй болно

Хуулийн төсөл: Ёс зүйн дэд хороо гишүүний нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх эрхтэй болно

2026-05-21
С.Баярцогт: Нийслэлийн хоёр жилийн төсөв, мега төсөл дээр нээлттэй сонсгол хийнэ

С.Баярцогт: Нийслэлийн хоёр жилийн төсөв, мега төслүүдээр нээлттэй сонсгол хийнэ

2026-05-21
О.Цогтгэрэл: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр суурь дээр байна

О.Цогтгэрэл: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр суурь дээр байна

2026-05-21
Уламжлалт мал ахуйгаа хамгаалсан боловсролын тогтолцоо чухал байна

​​​​​​​“Зууны мэдээ” сонин “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа УИХ-ын гишүүн, Эди

2026-05-21