Д.Цогтбаатар Д.Сумъяабазар нар ДАОС-ийн чуулганыг зорьжээ

2018-01-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй Давос хотноо зохиогдож буй Дэлхийн эдийн засгийн 48 дугаар чуулга уулзалтад оролцож байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй УУХҮЯ-ны  төлөөлөгчид орж байна. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Даяаршлын шинэ эрин дэх бүс хоорондын хамтын ажиллагаа” сэдвийн доор зохион байгуулж буй “Нэг бүс-нэг зам” сэдэвт уулзалтад илтгэгчээр, “Солонгосын хойгт энхтайван, тогтвортой байдлыг бий болгох нь”, “Талцсан дэлхий ертөнцөд хамтын ирээдүйг цогцлоох нь” сэдэвт хуралдаануудын хэлэлцүүлгийн оролцогчоор оролцохын зэрэгцээ гадаадын төр, засгийн төлөөлөгч нартай хоёр талын уулзалтууд хийхээр төлөвлөжээ.Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ДЭЗЧУ-ын үеэр “Уул уурхай, металлургийн салбарын удирдагчдын бодлогын уулзалт”, “Тогтвортой эдийн засгийн тогтолцоог бий болгох нь” сэдэвт хуралдаанд оролцох юм. Энэ удаагийн чуулга уулзалтад 70 орны төр, засгийн тэргүүн, 350 гаруй Засгийн газрын гишүүн болон олон улсын байгууллага, бизнес, соёл урлаг, хэвлэл мэдээллийн төлөөлөл зэрэг нийт 3000 гаруй төлөөлөгч оролцож, дэлхий дахинаа тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх боломж, санаачилга, цаашид авах арга хэмжээний талаар яриа хэлэлцүүлгийг “Талцсан дэлхий ертөнцөд хамтын ирээдүйг цогцлоох нь” ерөнхий сэдвийн доор 400 гаруй салбар хуралдааны хүрээнд зохион байгуулна. Энэ жилийн чуулга уулзалтад Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.Юнкер, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Канадын Ерөнхий сайд Ж.Трюдо, ИБУИНВУ-ын Ерөнхий сайд Т.Мэй, Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди, Бразилийн Ерөнхийлөгч М.Темер, Швейцарийн Ерөнхийлөгч А.Берсэ, Дэлхийн банкны Ерөнхийлөгч Ж.Ким нар оролцож байна.Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын байгууллагыг үндэслэгч, Гүйцэтгэх захирал, Профессор Клаус Швабын санаачилгаар 48 жилийн өмнөөс зохион байгуулж ирсэн тус чуулга уулзалт нь жил бүр чуулж, дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй эдийн засаг, нийгмийн томоохон асуудлуудыг авч хэлэлцдэг уламжлалтай байна. Эх сурвалж:www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин