
Т.САЙХАН
МАН-ын бүлэг өчигдөр /01.21/ хуралдаж, мэдээлэл хийсэн. Гэтэл бүлгийн дарга Д.Хаянхярваа зуух тараах шахааны бизнесийг хөхиүлэн дэмжсэн утгатай юм ярьж сууна. Тэрээр “Зуух тараалаа гээд үр дүн муутай болоогүй. Цаашид зуух оруулж ирэхгүй байхад анхаарна. Зуух яриад байгаа нь нүүдлийн соёл иргэншилтэй холбоотой. Иргэд гэртээ галаа түлээд галын дөл харж суух сонирхолтой байна” гэв. Үүнээс нэг л зүйл тодорхой байна. Эрх баригчид утааг мөнгө гэж харсаар байгаа юм байна. Энэ салбараас мөнгө угаана гэж дахиад л сэтгэж, арга саам хайж суугаа бололтой. Улсын нийслэлээ утаагүй болгох бодол тэдэнд алга.
Эх сурвалж:www.polit.mn