С.Амарсайхан: Газартай холбоотой ажлыг илүү нээлттэй, ил тод болгоно

2018-01-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН НИТХ-ын дарга С.Амарсайханы санаачлагаар газрын асуудалтай холбоотой өргөдөл гомдлыг өнгөрсөн нэг сарын хугацаанд хүлээн авсан билээ. Тэгвэл өчигдөр иргэдийн хүсэлт дээр тулгуурлан газрын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхантай ярилцлаа.   -Газраа хураалгасан иргэд маш их бухимдалтай байна. Эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? -НИТХ-аас зохион байгуулж байгаа хэлэлцүүлгийн өмнө иргэдээс санал гомдлыг нь авсан. Энэ хүрээнд иргэдээс 500 гаруй өргөдөл, гомдол ирсэн. Нийслэлийн өмнө тулгамдаад байгаа олон асуудлын ул суурь болсон газартай холбоотой асуудлыг цаашид хэрхэн шийдэх, иргэдээс ирж байгаа санал гомдлыг яаж барагдуулах, эрх ашгийг нь хэрхэн хамгаалах вэ гэдгийг харилцан ярилцах үүднээс энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Тэр хэмжээгээр  газрын үнэ цэнийг бий болгох асуудлыг хэлэлцүүлгийн хүрээнд ярилцаж, гарц шийдлүүдийг эрж олох зорилготой юм. -Нийслэлд газрын албатай холбоотой үйл ажилллагааг үнэхээр шүүмжлэхээс ч өөр арга алга. Нээлттэй болгож болдоггүй юм уу? -Нийслэлд газрын албатай холбоотой үйл ажиллагааг иргэд их хэмжээгээр шүүмжилдэг. Бид цаашид газартай холбоотой ажлыг илүү нээлттэй ил тод болгох, иргэд хүссэн мэдээллээ цаг хугацаандаа авдаг, санал хүсэлтийг хуулийн хугацааг заавал 30 хоног гэж хүлээхгүйгээр гурав хоног дотор шийдвэрлэдэг болох тал дээр анхаарч ажиллана. Нөгөөтэйгүүр иргэдийн өгсөн санал гомдол шийдвэрлэгдэхгүй 10-15 жил болсон газар эзэмших, өмчлөх эрх нь зөрчигдсөн асуудлыг шийдэх үүднээс ажлын хэсэг  байгууллаа. Түүнчлэн газрын харилцаатай холбоотой үйл ажиллагааг илүү нээлттэй болгож, тэр хэмжээгээр бүх төвшинд энэ асуудал нийслэлийн бодлого шийдвэртэй нийцсэн, иргэдийнхээ ажил амьдралын бодит нөхцөл байдалтай уялдсан болох ёстой. Төрийн байгууллагаас эхлээд харилцан уялдаатай нийтээрээ нэгдэж хүндрэлтэй асуудлаа шийдээд Улаанбаатарын хөгжлийн гол үндэс болсон газрын үнэ цэнийг нэмэх хүрээнд энэ ажлыг зохион байгуулж байна. - Иргэдээс ирсэн өргөдөл, гомдолтой та танилцсан уу.  Ямархуу дүр зураг ажиглагдаж байна вэ? -Өргөдөл, гомдлын шийдвэрлэгдээгүй хугацааг ангилж үзэхэд 3-5 жил хүртэл болон  10-аас дээш жилийн хугацаанд шийдвэрлээгүй асуудал ч байна. Хэлэлцүүлгээс иргэдийн саналыг тусгасан зөвлөмж гаргаж газрын харилцаатай холбоотой хууль, эрх зүйн актын хэрэгжилтийг хангуулах, хяналтаа сайжруулж НИТХ-ын Өргөдөл, гомдлын хороог байгуулах, өргөдөл, гомдлыг шилжүүлэн, холбогдох арга хэмжээг шат дараалан авахаар тусгасан. Мөн Нийслэл, дүүргийн газрын албанд Газрын харилцаатай холбоотой хууль, эрх зүйн актын товч мэдээллийн санг нэгтгэн гаргаж олон нийтэд хүргэхээр боллоо. Газрын албаны үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, иргэдэд нээлттэй ил тод болгох, албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хүнд суртлыг арилгах, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авах, зөрчил гаргасан албан хаагчдад хариуцлага тооцох тогтолцоог бий болгох, иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлтийг хуульд заасан хугацаанд түргэн шуурхай шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг зөвлөмжид тусгаж холбогдох албадуудад үүрэг болгоод байна. -Сүүлийн үед 1000 машины зогсоолтой холбоотой асуудал яригдаж байна.  Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ? -Энэ асуудалтай холбоотой иргэдээс өргөдөл, гомдол ирж байна. Шүүхийн шийдвэртэй холбоотой асуудал яригдаж байгаа.  Энд хэний эрх ашиг яаж зөрчигдөж байгаа, тэр нь хотын удирдлагын  бодлоготой хэр уялдаж байгаа зэрэг асуудлыг зөв өнцгөөс нь судалж байна. Бид 2018 онд газрын ухаалаг менежментийг нэвтрүүлэх, газрын бирж, газрын санг бий болгох, иргэдэд үзүүлэх үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэх гэх мэт иргэдэд илүү нээлттэй, илүү ойр ажиллах, мэдээллийн ил тод байдлыг хангах зорилгоор цахим үйлчилгээг түлхүү нэвтрүүлэхээр зорьж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин