Д.Хаянхярваа: Төвлөрсөн хотуудад түүхий нүүрс хориглосон тогтоол боловсруулна

2018-01-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд утаатай тэмцэх зарим шийдлээ  танилцуулсан байна. Энэ талаар бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Түүний байр суурийг хүргэе. -Ерөнхий сайд бүлгийн хуралд утаатай тэмцэх талаар ямар шийдэл танилцуулсан бэ? -Засгийн газраас төвлөрсөн хотуудад ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг хориглосон тогтоолын төсөл боловсруулж, УИХ-ын Хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр боллоо. Ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлаж буйтай холбогдуулан Засгийн газар, хувийн хэвшлийнхэнтэй утаагүй түлш үйлдвэрлэхэд хамтран ажиллахаар төлөвлөж байна. Энэ чиглэлийн бизнес эрхэлж байгаа хүмүүс үүнд анхаарлаа хандуулж санал санаачлага гаргаж ажиллавал  дэмжих юм байна. Түүнчлэн МАН-ын бүлгийн хуралдаанаар  утаа, хөрс, агаарын бохирдлыг цогцоор нь шийдэхийн тулд “Амьдралыг тэтгэгч цэвэр агаар” санаачилга гаргаж, ажиллахаар боллоо. Богино хугацаанд үр дүнд хүрэх бололцоог эрэлхийлнэ. Энэ аяны хүрээнд эхний ээлжинд түүхий нүүрсний хэрэглээг үе шаттай бууруулах, хоёрдугаарт, сайжруулсан түлшний хангамжийг нэмэгдүүлэхийг бодлогоор дэмжих, гуравдугаарт, гэр хорооллыг орон сууцжуулахад төвлөрч ажиллана. Гэр хорооллын айл өрхүүдэд дэд бүтцийг нь шийдээд өгвөл хашаа байшиндаа тав тухтай амьдрах боломжтой гэж иргэд үздэг. Тиймээс Улаанбаатарт дэд бүтцийн бичил төвүүдтэй болох санхүүжилтийг шийднэ. Мөн дулаан, цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, агаарын чанарыг сайжруулах тулд агаарын чанарыг сайжруулах бүсийг тодорхойлж орон сууцны зээлд хамруулах санал оруулж байна. -БНСУ-аас хөнгөлөлттэй зээлээр авах  500 сая ам.долларыг юунд зарцуулах вэ? -БНСУ-аас хөнгөлөлттэй зээлээр авах 500 сая ам.долларыг орон сууцжуулахад зарцуулна гэдгээ Засгийн газар мэдэгдсэн. Аль болох хямд, метр кв нь хэт томгүй байх  зарчим баримтална.  Гэхдээ ирэх гуравдугаар сард Солонгосын талын төлөөлөгчид Монголд ирж ажиллана. Тухайн үед асуудал тодорхой болно. -Зуух тараагаад утаа буурсангүй гэдгийг бүх түвшинд шүүмжилж байна. Үргэлжлүүлээд зуух тараах уу? -Агаарын бохирдол буурахгүй байгаа шалтгааныг өмнөх төслүүдийн ач холбогдолтой холбон тайлбарлаж байгаа. Өмнөх төслүүдийн нэг болох бүхэлдээ зуух тараасан нь огт үр дүнгүй ажил байгаагүй гэдгийг гишүүд бүлгийн хуралдааны үеэр хэлж байсан. Дахин зуух тараах уу, болих уу гэдэг асуудлыг нарийвчлан судалж үзнэ. Түүхий нүүрсийг орлуулах сайжруулсан түлшний асуудлыг бүлгийн гишүүд дэмжлээ. Сайжруулсан түлш үйлдвэрлэх компаниудтай нэг стандарт ярьж тогтоно -Сайжруулсан түлш тараах ажил танил талтай нэгнийх нь  хувийн бизнесийг дэмжсэн ажил болохвий гэсэн болгоомжлол байна. Энэ талд ямар байр суурьтай байна вэ? -Сайжруулсан түлшинд нэг стандарт тогтооно гэж ярьж байгаа. Сайн чанарын түлш үйлдвэрлэх компаниудтай хамтран ажиллана гэдгээ хэлж байгаа. 3,4 дүгээр цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлд Солонгосын талтай ярилцсан. Сайжруулсан түлш хэн нэгний хувийн бизнес болох вий гэсэн болгоомжлол байгааг ойлгож байна. МАН өмнөх гаргасан алдааг давтаж болохгүй гэдгийг гишүүд анхааруулж ярьсан.Тиймээс сайжруулсан түлшний асуудал бизнес болохгүй гэж ойлгож болно. -Татвар нэмэгдсэнтэй холбоотой асуудлыг ОУВС-тай ярилцахаар болсон уу? -Энэ сарын 25-нд Олон улсын валютын сангийнхан ирнэ. Тэдэнтэй энэ чиглэлээр ярилцана. -Засгийн газрыг огцруулах асуудал яригдаж эхэллээ. Бүлгийн хурал дээр ярилцах уу? -Засгийн газрыг огцруулах асуудлыг АН тавих эсэх нь тэдний эрх. МАН-ын бүлэг бол аль болох тогтвортой ажиллуулахад анхаарч ажиллана.  Мөн Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлыг хаврын чуулганаас өмнө бүлгүүдэд танилцуулж намрын чуулганд хэлэлцүүлэх чиглэлд ажил­лана. Гэхдээ тодор­хой тогтсон зүйл алга. -Шатахууны хомсдол үүссэн хэвээрээ байна. Цаашид урт хугацаандаа шатахууны хомсдол, үнийг хэрхэн шийдвэрлэх вэ? -Засгийн газар шатахуун импортлогчидтой ярилцаж байгаа. Ялангуяа А80, Ай92 бензиний үнийг нэмэхгүй, Дизель түлш, АИ 95, АИ 98 дээр нэмэгдэл өгөөд явахад тохиролцсон байна. Шатахууны 45 хоногийн нөөц бий. Шатахууны импортлогчид, Засгийн газар хоорондын асуудал бий байх. Санаатай болон санамсаргүй байдлаар шатахууны нөөц дууссан байдлаар хандаж байгааг Засгийн газарт анхааруулсан. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

4 цаг 20 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

8 цаг 54 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

12 цаг 13 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

16 цаг 19 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

16 цаг 19 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

16 цаг 19 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Өчигдөр 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин