Хотын даргын суудал ганхаж эхлэв үү?

2018-01-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН  НИТХ-ын дарга С.Амарсайханы санаачилсан  газрын тухай өргөдөл гомдол хүлээн авах сарын аяны хэлэлцүүлэг өнөөдөр /01.22/ СТӨ-нд боллоо.  Нийслэлийн олон мянган иргэдийн асуудал болсон газрын хэлэлцүүлэгт Хотын дарга С.Батболд ирсэнгүй.  Энэ нь НИТХ-ын дарга, Хотын дарга хоёрын үйл ажиллагаа үзэл бодол зөрдөгийг харуулж байна.  Мөн НИТХ-ын нэр бүхий төлөөлөгчид өнгөрөгч амралтын өдрүүдээр Нийслэлийн засаг дарга С.Батболдыг чөлөөлөх асуудлаар уулзалт зохион байгуулсан гэх яриа  байна.  Төлөөлөгчдийн 30 орчим хувь нь ирсэн бөгөөд ингэхдээ хотын  даргыг НИТХ дундаасаа сонгоно гэх мэдээлэл байна.Нийслэлийн засаг дарга С.Батболдын хувьд Нийслэлийн МАН-ын хорооны даргыг түр орлон гүйцэтгэж  байгаа.  Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдийн хуралдаан хаана, хэрхэн, хэдэн хүний ирцтэй болсон нь тодорхойгүй ч гэнэт тогтоол  гарсан  гэх мэдээллийг гишүүд нь өгч буй юм.  Улмаар МАН-ын дүрмэнд аймаг, нийслэлийн намын хорооны даргыг үүрэг гүйцэтгэгч хэлбэрээр сонгож болох заалт ороогүй байдаг. Ирэх хоёрдугаар сард Нийслэлийн МАН-ын хорооноос даргаа шинэчлэн сонгох юм. Үүнээс өмнө С.Батболдыг хотын даргаас нь чөлөөлж, улмаар Нийслэлийн МАН-ын удирдлагыг өөрчлөх нь зүйтэй гэж нэр бүхий НИТХ-ын төлөөлөгчид үзсэн талаар шуугиж эхэллээ. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин