С.Амарсайхан 100 айлын барилгын материалын захыг нүүлгэнэ, С.Батболд нүүлгэхгүй

2018-01-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН НИТХ-ын дарга С.Амарсайхан өөрийн твиттер хуудаснаа 100 айлын барилгын дэлгүүр, захуудыг энэ оны гуравдугаар улиралд багтаан хотоос нүүлгэнэ гэдгээ мэдээлсэн. Ажлаа эхлүүлж, захуудыг нүүлгэх ажлын хэсгийг байгуулсан байна. Ажлын хэсэг энэ оны эхний улиралд захуудыг нүүлгэх судалгаа хийж, төлөвлөгөө боловсруулан шийдвэр гаргах юм. Үүний дараа захуудыг нүүлгэх ажлыг эхлэх юм байна.Иргэдийн тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, хотын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд зайлшгүй хийх ёстой ажлын нэг нь энэ бөгөөд эхний ээлжинд барилгын дараа нь техник, модны захуудыг үе шаттай нүүлгэх юм байна. Ингэхдээ иргэд, аж ахуйн нэгжүүдийн саналыг сонсож, ажилдаа тусгах юм.  Харин энэ асуудалд  хотын дарга огт өөр үзэл бодолтой байгаагаа өнгөрсөн долоо хоногт болсон хотын даргын зангиагүй уулзалтын үеэр илэрхийлсэн.  Тэрээр “Би 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх талаар ямар ч бодолгүй байгаа.  Энэ бол миний байр суурь биш.  Харин хотын захиргааг  Яармаг руу нүүлгэнэ” гэж байв. Энэ нь хотын захирагч нар ямар уялдаа холбоотой  бие биенийхээ хөгжлийн бодлогыг дэмжиж ажилладаг вэ гэдгийг харуулж байна.  Уг нь  НИТХ-ын дарга, хотын захирагч нар эв найртай, бодлого зангидаж ажиллавал  хотод хөгжил авчирна.  Муудалцсан хүүхдүүд шиг хоёр тийшээ харж бие биенийхээр ярьсан хэлснийг үгүйсгэж суувал ямар хөгжил дэвшил байх вэ дээ? Эх сурвалж:ww.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин