“Рио Тинто”-гийн захирал Жан Себастьян Жак гэж хэн бэ?

2018-01-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН “Рио Тинто” группийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар “Шангри-Ла” зочид буудалд нээлтээ  хийлээ.  Группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак нээлтэд оролцохоор Монголд ирээд байна. Тэрээр “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдоод жил ч болоогүй байгаа. Гэхдээ өмнө нь тус компанийн зэс, нүүрсний группийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байсан бөгөөд “Оюутолгой” төсөлтэй холбоотойгоор Монгол Улсад өмнө нь 20 гаруй удаа ирж байсан. Одоогийн албан тушаалд очсоноосоо хойш “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалт, санхүүжилт болох 4.4 тэрбум ам.долларыг шийдэхэд гол үүрэгтэй ажилласан юм.  Жан Себастьян Жак 2011 оноос эхлэн тус компанийн зэс, нүүрсний группийг удирдаж байсан. Мөн Энэтхэг төвтэй “Tata Steel” гангийн компанийн стратегийн захирлаа 2007-2011 онд ажиллаж байжээ. Түүнчлэн Олон Улсын зэсийн холбооны даргын ажлыг 2014-2016 онд гүйцэтгэж байсан байна. “Рио Тинто”, “Tata Steel” компанид орохоос өмнө “LОreal” компанийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байжээ. Дэлхийн зах зээлд нүүрс, зэсний чиглэлээр өөрийн гэсэн томоохон байр суурьтай мэргэжилтэн манайд зөвхөн компанийн нээлтэд оролцохоор ирээгүй нь лавтай. Эх сурвалж:www.polit.mn    
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин