Өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдал

2018-01-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Өнгөрч долоо хоногт Ерөнхий сайд У.Хүрэлсүх айлчлалаа дуусгаж, УИХ-ын дарга М.Энхболд  айлчлал эхлүүлсэн долоо хоног болж өнгөрлөө.  Харин  Ерөнхийлөгч  зургаан дүүргийн иргэдтэй уулзаж, улс орны  өмнө тулгамдаж буй асуудлыг хэлэлцсэн юм.  Эдгээр үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.   Ерөнхийлөгчийн уулзалт үргэлжилж байна Ерөнхийлөгч Х.Баттулгын иргэдтэй уулзах уулзалт үргэлжилж байна.  Өнгөрсөн бямба гаригт Баянгол, Сүхбаатар иргэдтэй уулзлаа. Харин өнөөдөр Хан-Уул, Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзаж байна.  Төрийн тэргүүн “Баянголын иргэд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Нийслэлийн иргэдтэй уулзаж, ярилцаад явж байхад иргэдийн ямар их бухимдалтай байгаа нь мэдрэгдэж байна. Ялангуяа, агаарын бохирдолтой холбоотойгоор иргэд бухимдаж. Утаанд асар их мөнгө зарцуулсан мөртлөө эргээд утаа нь арилахгүй байна. Нийт 147 тэрбум төгрөг, 60 сая ам.долларыг утааг арилгахад зарцуулсан байна. Миний санаа бол ганцхан утааг биш ажилгүйдэл, ядуурлыг хамтад нь арилгаж, энэ утаанаас салъя гэж байгаа юм. Гэхдээ би ингээд яриад байхаас илүүтэй иргэдээ түлхүү сонсох зорилгоор уулзалтуудаа хийж байгаа учраас та бүхэн өөрсдийнхөө бодож, санаж байгаа зүйлсээ чөлөөтэй ярина уу” гэдгийг уулзалтын үеэр онцлож байна.   У.Хүрэлсүх: Утааны эсрэг айлчлал байв Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө. ''Айлчлалын үеэр утааны асуудалд анхаарч, хөрөнгө санхүүгийн асуудал шийдсэн. Энэ хүрээнд 500 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Өмнө нь 300 сая ам.долларын зээлийн гэрээ хийсэн байсан. Үүний 100 сая ам.доллар орж ирсэн тул төсөл, хөтөлбөртөө зарцуулж эхэлсэн. Үлдсэн 200 сая ам.долларын зээлийн асуудлаар гэрээг нь сунгасан. Энэ утгаараа утааны эсрэг айлчлал байлаа'' гэдгийг Ерөнхий сайд онцолж байна.  Үүнээс гадна БНСУ-д зорчих визний нөхцөлийг хөнгөвчлөх, олон удаагийн визний боломжийг хөндөж ярилцжээ.   УИХ-ын дарга Вьетнам Улсыг зорилоо УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд Бүгд Найрамдах Вьетнам Улсыг зорилоо.   Тэрбээр 2018 оны нэгдүгээр сарын 18-21-ний өдрүүдэд Ханой хотноо болох Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 26 дугаар уулзалтад оролцлоо Харин өнөөдрөөс Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Нгуен Тхи Ким Нганы урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх юм. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ тус улсын Төрийн удирдлагуудад бараалхаж, Ерөнхий сайд Нгуен Суан Фук, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд, Вьетнам-Монголын Засгийн газар хоорондын комиссын Вьетнамын хэсгийн дарга Нгуен Суан Гыөнг нартай уулзана.Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Монгол Улс, БНСВУ-ын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх, дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хоёр орны худалдаа, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх болон олон улс, бүс нутгийн зарим асуудлаар санал солилцох юм.   Монгол Улсын Их Хурлын дарга БНСВУ-д ийнхүү найман жилийн дараа айлчлах гэж байгаа юм.    Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүллээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар тэтгэврийн болон халамжийн тэтгэмжийн нэмэгдлийг хэлэлцэн шийдвэрлэв. Тодруулбал, тэтгэврийг 27 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн тооцож олгохоор боллоо. Мөн нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 155 мянган төгрөгөөр, асаргааны тэтгэмжийг сард 72 мянган төгрөг байхаар тогтоолоо. Нийгмийн халамжийн тэтгэвэр 15 мянга, асаргааны тэтгэмж зургаан мянган төгрөгөөр нэмэгдэж байна. Энэ оны Төсвийн тухай хуульд нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэврийн хэмжээг нэмэхэд зориулж 17 тэрбум гаруй төгрөг баталсан юм.   Дээд шүүх О.Баасанхүүг бүртгэхээс татгалзав УИХ-ын гишүүн О.Баасанхүү намын Их хурал зохион байгуулж, өөрийгөө намын даргаар бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандсан. Энэ хэргийн шүүх хурал болж, УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намын даргаар бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан юм. Дээд шүүхийн шийдвэр, МАХН-аас гаргасан шийдвэрийн талаар танилцуулахаар намын удирдлагууд хэвлэлийн хурал зарласан. МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар “Зарим улс төрийн хүчний захиалгаар МАХН-д байсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар хууль бус Бага хурал, Их чуулган зохион байгуулсан гэж Улсын Дээд шүүх үзлээ. О.Баасанхүүгийн зохион байгуулсан хуралд намын гишүүн бус хүмүүс оролцсон. Мөн намын зарим гишүүдэд худал мэдээлэл өгч, хуралд оролцуулсныг Улсын дээд шүүх тогтоосон учраас ийм шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр дан ганц МАХН-д биш Монголын улс төрийн намуудын хувьд чухал шийдвэр байсан. Хэсэг бүлэг хүн нийлж, элдэв хурал зохион байгуулах нэрээр нам хулгайлах, луйвардах гэсэн оролдлого гаргадгийг болиулахад чухал шийдвэр гэж харж байгаа. МАХН-ын II Их чуулган 2018 оны хоёрдугаар сарын 9, 10-нд хуралдана. Тус чуулганд сум, дүүрэг, хорооноос сонгогдсон 1044 гишүүн оролцоно. Намын дүрэмд өөрчлөлт оруулна, бодлого, хөтөлбөрөө шинэчилнэ” гэлээ. Эх сурвалж:www.polit.mn      
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин