Х.Жүлдыз: Миний ерөнхий байдал Маралаагийн дүртэй 80 хувь төстэй

2018-01-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
МҮОНРТ, “Номадиа” пикчерсийн хамтын бүтээл “Хавар” уран сайхны 19 ангитай кино өдөр бүр гарч байна.   Уг киноны найруулагчаар Л.Ариунжаргал, зураглаачаар Ж.Нямсүх, продюсероор Л.Нинжжамц, зохиолчоор Ч.Ханчулуун нар ажиллажээ. МҮОНРТ-ийн хагас зуун жилд зориулагдсан уг киногоор залуу үзэгчдийг амьдралдаа амжилтад хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөх, чармайх, хичээнгүй байхад нь урам зориг өгөх, мөн улс орныхоо тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулахад уриалсан байна. Гол дүрүүдэд эрч хүчтэй залуу жүжигчид тоглосноороо онцлог юм. Тодруубал, Х.Жүлдыз, Б.Анхбаяр нарын зэрэг уран бүтээлч тоглосон. Тус киноноос үзэгч та багаасаа өнчирсөн залуу дунд сургуулийн дүүгээ өсгөхийн тулд өдөр, шөнөгүй сурч, ажиллаж амжилтад хүрэхийн төлөө бүх хүчээ дайчлан зүтгэж, тэмүүлж буйг харж байгаа. Мөн их сургуулиа дөнгөж төгссөн ч, сурсан мэдлэг боловсролоороо гэр бүлийн бизнесээ аварч байгаа охин, өнөөгийн санхүүгийн хямралыг даван туулахад төрөөс тусламж гуйх нь биш, харин хувийн хэвшил, хувь хүмүүсийн зүтгэл, итгэл, хайр, уйгагуй хөдөлмөр л Монголчуудыг өөртөө итгэлтэй болгож, аливаа саад бэрхшээлийг даван туулж, илүү сайхан ирээдүйг зорьж тэмүүлэхэд чиглүүлж буй залууг харж болно. Ийнхүү тус киноны гол дүр буюу Маралаад тоглосон Х.Жүлдызээс цөөн асуултад хариулт авлаа. -Өөрийнхөө тоглосон анхны киног дэлгэцээр үзэх ямар санагдсан бэ? -Нээлтийн үеэр эхний ангиа үзсэн л дээ. Итгэмээргүй, ичмээр санагдсан. Хамт тоглосон хүмүүсээ харахаар хайр хүрээд л. -Өөрийг тань кинонд тоглохоор зарим хүн дууны уран бүтээлээ орхив уу гэж бодож байх шиг. Нээрээ тэдний бодол шиг зүйл болж байгаа юм уу? -Үгүй ээ. Би “Хавар” киноныхоо нэг дууг “Anemone” хамтлагт байсан найзтайгаа хамтарч дуулсан. Өөр ч дууны уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа. -Дээрх кинонд тоглох саналыг хэн тавьсан бэ? -Продюсер Хашаа анх санал тавьсан. Түүний дараа зохиолыг нь уншихад маш их таалагдсан. Манай залуучуудын дунд уг кинонд гардаг шиг үлгэр дууриаллаар мессеж өгөх хэрэгтэй байх гэж бодоод тоглосон. Тэгээд ч өөрийгөө сорьж үзэхийг хүссэн. -Баян айлын охин болж тоглоход ямар санагдаж байна вэ? -Би өөрийгөө баян гэж боддог. Гэхдээ эд материалын хувьд биш шүү. Миний тоглосон Маралаагийн дүр бол мөнгөөр бүхнийг шийддэг. Мөнгөний үнэ цэнийг ч ойлгодоггүйн зэрэгцээ хэн нэгнийг сэтгэлээсээ хайрлаж үзээгүй хүйтэн, хөндий сэтгэлтэй. Гэвч нэгэн залууд дурласнаар бүхнийг ойлгож төгсдөг. -Гэхдээ Маралааг хувь хүн талаас тань харьцуулбал хэр төстэй вэ? -80 хувь төстэй. Шударга зантай нь надтай илүү адилхан. Тэгээд ч тэр байдал нь надад таалагдсан. Миний эгчийн дүрд тоглосон Уянгаа ч мөн адил надтай адилхан байсан нь сонин шүү. Хүмүүс “Та хоёр ямар ижилхэн юм бэ. Яг л төрсөн эгч, дүүс шиг” гэж байсан. -Ээжийн тань дүрд Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Оюундарь тоглосон. Гавьяат өөрт чинь хэр их тусласан бэ? -Маш их тусласан. Ж.Оюундарь эгч дэвтэр дээрээ зохиолоо биччихдэг юм билээ. Тэгэхээр нь би ч гэсэн тэгж бичсэн. Тэгэх нь илүү дэмтэй юм билээ. Энэ киноны дараа би шинэ жилийн сэдэвт, инээдмийн “Гацуурхан” кинонд тоглохдоо зохиолоо мөн адил дэвтэр дээрээ бичсэн. Яг үнэндээ би нэг их кино үздэггүй. Гэтэл сүүлийн үед нэлээн үздэг болоод байгаа. Тэгсэн ихэнх кинонд Ж.Оюундарь эгч тоглосон байдаг юм билээ. -Гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ? -Намайг ойлгож, хичээгээрэй л гэж захисан. Үзэж байхдаа ч маш их урам өгч байгаа. -Зураг авалт хэдэн сар үргэлжилсэн бэ? -Гурав. Өглөөнөөс орой болтол зураг авалттай байсан болохоор нэлээн ядарсан. Өглөө босоод л нүүрээ будна. Ихэнх зураг авалт хотод хийгдсэн. Гэхдээ л анх удаа кинонд тоглосон надад маш хэцүү санагдсан. -Киноны нэрний утга юуг илэрхийлж байгаа вэ? -Хэн нэгэн хайр сэтгэлтэй учраагүй байхдаа өвөл шиг хүйтэн байдаг бол хайртайгаа учрахаараа хавар шиг дулаахан болчихдог гэсэн санааг агуулсан. “Юнивишн”-ээр киногоо үзэж дууссаныхаа дараа зураг авалтаа дахиж эхнээс нь хиймээр санагдсан. Алдаагаа олчихсон байсан болохоор тэр байх л даа. -“Хавар” кинонд гардаг шиг хэрвээ чамд хэн нэгэн баян залуу гэрлэх санал тавьбал түүнийг сонгох уу эсвэл сэтгэл зүрхээ дагаад ухаалаг хэрнээ амьдралын боломж муутайд нь зөвшөөрөх үү? -Амьдрал гэдэг бидний харж байгаагаас өөр байх. Тэрийг хэн ч таашгүй. -Таныг ээжтэйгээ амьдардаг гэж сонссон. Хэр их шүүмжилсэн бэ? -Ээжээсээ гадна хоёр ахтайгаа амьдардаг. Манайхан надад маш их урам өгсөн. Манай ээжийг Жаянагүл гэдэг. Би хотод төрж, өссөн болохоороо аялга байдаггүй. Миний нэрийг аав маань өгсөн. Монголоор Од гэсэн утгатай. -Зарим залуу сонирхож байгаа байх. Найз залуутай юу. Кинонд тоглосноос хойш хайрын мессеж хэр их ирсэн бэ? -Найз залуугүй. Ямартай ч фэйсбүүкийн хаягаар танилцах хүсэлт маш их ирсэн байсан. Гэхдээ би нүүр номоо нэг их ашигладаггүй. Инстеграмаараа хааяа зочилдог.

Ж.НАМУУН: ДУУГ НЬ ДУУЛАХ ГЭЖ УУЛЗААД БҮР КИНОНД НЬ  ТОГЛОЧИХСОН 

-“Хэрлэнгээр сонин сайхан их биз дээ. Уран бүтээл өндөр үү” гээд олон хүн асуусан байх. Энэ нэрэндээ хэр их дассан бэ? -Би Марал хэмээх гол дүрийн эмэгтэйн хамгийн сайн найз Хэрлэнгийн дүрд тоглосон. Анх удаа олон ангит уран сайхны кинонд тоглосондоо сэтгэл хангалуун байна. -Намуун, Хэрлэн хоёр амьдрал дээр хэр зөрчилддөг вэ? -Миний мэргэжил дуучин л даа. Уг киноныхоо “Бороо”, “Хэлээч”, “Helly, good bye” гэсэн гурван дууг дуулсан. Киноны уран бүтээлчид эдгээр дууг дуулуулах хүн хайж байхдаа надтай танилцаж, тоглуулах санал тавьсан. Миний өөрийн байр суурь Хэрлэнг бодвол арай намбалаг, буурь суурьтай. Харин миний дүр бүр эсрэгээрээ. Өмнө нь би “Unibers best songs” наадмын шилдэг 25 оролцогчийн нэг болж байсан. Ер нь дуулах шугамаараа уг кинонд тоглосон. Найруулагч анх надад хэлэхдээ “Чиний дүр бага зэрэг хөнгөн, аливааг хийсвэрээр ханддаг. Нэг үгээр хэлэхэд, амьдрал мэдэхгүй 20 орчим насны охидууд шиг. Гэхдээ сайн найздаа ямар ч үед нэг тал болж зогсох чанарыг илтгэнэ” гэж хэлсэн. -Тэгэхээр “Нэг сумаар хоёр туулай буудна” гэгч болж дээ ... -Тийм. Азтай, одтой гэх үү дээ. -Улаан өнгөөр үсээ будсан байсанд чинь нэг сөрөг яриа гарсан байсан л даа. Тэр найруулагчийн шийдэл байв уу? -Тийм, найруулагч хэлсэн. Мөн тод өнгийн хувцас өмсөх, янз бүрийн зүүлт зүүх гэх мэт. Гэхдээ аливаа уран бүтээл сайнтай, муутай байдаг. Ийм яриаг дараагийн уран бүтээлдээ тусгах нь уран бүтээлч хүний үүрэг. Ямартай ч миний үсэнд анхаарсан тэр хүнд баярлалаа. -Жүлдыз та хоёр өмнө нь хэн хэнийгээ таньдаг байсан уу? -Үгүй. Кино зураг авалт эхлэхээс өмнө буюу 2017 оны наймдугаар сард СУИС-ийн Болормаа багшаар бэлтгэл хийлгэхдээ танилцсан. -Ярилцсанд баярлалаа. Та хоёрын цаашдын уран бүтээлд амжилт хүсье.
Даатгалын сангаас эмч нарын цалинг “тавьж” байгаа нь хуулийн зөрчил мөн үү?

Даатгалын сангаас эмч нарын цалинг “тавьж” байгаа нь хуулийн зөрчил мөн үү?

1 цаг 51 мин
ХҮН намыг Засгийн газраас гаргаж Үндэсний эвсэлтэй хамтрах уу?

Энэ хаврын улс төр халуухан болно гэдгийг бид биш учир мэдэх хүмүүс хэлж байгаа.

5 цаг 13 мин
Улс төрийн нэр хүндээрээ Н.Учрал тэргүүлж, Ерөнхийлөгч удаалаад Х.Нямбаатарынх огцом унажээ

Улс төр, нийгмийн чиглэлээр судалгаа хийдэг байгууллагууд ээлж дараалан ажлын

5 цаг 13 мин
Хуурамч архины нийлүүлэлтийн суваг “дижитал жижиглэн” хэлбэрт шилжсэн үү?

"“Чөлөөт бүс”-ийн архи далд бизнес болоод зогсохгүй хор ч болсоор" нэртэй эрэн сурвалжлах бүтээлээ “Зууны мэдээ” сонины

5 цаг 13 мин
Мэргэжлийн 10 редакц хамтран “Эв эе” сар шинийн баярын хөтөлбөрөө хүргэлээ

“Эв эе” сар шинийн баярын хөтөлбөрийг мэргэжлийн 10 редакц хамтран баярын өдрүүдэд хүргэлээ. Энэ нь монголын мэдээллийн мэргэжлийн 10 сайт хамтран бэлтгэдэг үндэсний хэмжээний томоохон нэгдсэн хөтөлбөр юм.  

20 цаг 29 мин
“Өргөдөл, гомдол ирээгүй тохиолдолд М.Нарантуяа-Нара гишүүнд хариуцлага ярих боломжгүй“

“Өргөдөл, гомдол ирээгүй тохиолдолд М.Нарантуяа-Нара гишүүнд хариуцлага ярих боломжгүй“

21 цаг 29 мин
Ө.Шижир: Ерөнхий сайд аа, хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авья

Ө.Шижир: Ерөнхий сайдаа хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авья

21 цаг 40 мин
Өнгөрөгч өдрүүдэд 153 иргэн  угаарын хийд хорджээ

Өнгөрөгч өдрүүдэд 153 иргэн  угаарын хийд хорджээ

21 цаг 47 мин
АТГ-т шалгагдаж байхдаа хил давсан Ж.Мөнхбат эх орондоо иржээ

АТГ-т шалгагдаж байхдаа хил давсан Ж.Мөнхбат эх орондоо иржээ

23 цаг 5 мин
МАН-ын бага хурал ирэх баасан гарагт болно

МАН-ын бага хурал ирэх баасан гарагт болно

Өчигдөр 09 цаг 14 мин