Э.Эрдэнэжамъян: Манай намын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна

2018-01-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
М.БААСАНДЭЛГЭР МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон О.Баасанхүүг тус намын даргаар бүртгэх эсэх асуудлыг Улсын дээд шүүх  хэлэлцэж О.Баасанхүү гишүүнийг намын даргаар бүртгэхээс татгалзсан билээ. Энэ талаар МАХН-ын удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийсэн юм. МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар “Зарим улс төрийн хүчний захиалгаар МАХН-д байсан О.Баасанхүү нарын этгээдүүд, нам бус хүмүүсийг Төрийн ордонд авчирч хууль бус цуглаан байгуулсан. Гэвч Улсын дээд шүүх дээр энэ хэргийг хэлэлцсэний эцэст О.Баасанхүүгийн хүсэлтийг хэрэгсэхгүй гэсэн шийдвэр гарлаа. Цаашид хэн нэгэн этгээд төрийн эрх мэдлийг авах гэсэн хууль бус оролдлогууд гарахгүй гэж найдаж байна” гэсэн юм. Энэ үеэр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян “Манай намын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Мөрийн хөтөлбөр, дүрэмдээ нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэгтэй болсон. Үүний дагуу ирэх сард болох II чуулганд зориулж хэд хэдэн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөлөө” гэв. Ирэх сард болох чуулганд сумдуудаас нэг, дүүрэг, хорооноос хоёр гишүүн төлөөлөл болон ирэхээр болжээ. Эх сурвалж: www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин