Цаначин дайчдын тулаан эхлэв

2018-01-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Зэвсэгт хүчний аварга шалгаруулах Цэрэгжлийн спортын өвлийн хоёр төрөлт болон Цэрэг, спорт цогцолборын өвлийн олон төрөлтийн тэмцээний нээлт боллоо. Хужирбулан дахь сургалтын төвд энэ сарын 18-наас 24-ний өдөр явагдах энэхүү тэмцээнд Зэвсэгт хүчний 30 гаруй ангийн 400 орчим тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм. Тэмцээний нээлтэд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа, Монголын цанын холбооны Ерөнхийлөгч Д.Хишигжаргал болон БХЯ, ЗХЖШ-ын зарим газар, хэлтсийн дарга нар оролцлоо. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тамирчдад хандаж хэлсэн үгэндээ, “Эх орнынхоо нэр хүндийг өндөрч өргөж, тив, дэлхийн чанартай олон тэмцээнд амжилттай оролцдог тамирчид та бүхний дундаас тодрон гардаг. Нэг талаасаа тэднийг эрлэн хурцалдаг дасгалжуулагчид, нөгөө талаасаа хүчтэй өрсөлдөгчид нь та нөхөд юм шүү” хэмээн тодотгоод тамирчин дайчдад амжилт хүсэв. Харин ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ, “Хоёр жил тутамд явагддаг энэхүү тэмцээндээ идэвх санаачилгатай хандаж, баг тамирчдаа бэлтгэн оролцуулж байгаа нийт ангиудын удирдлагууд, бие бүрэлдэхүүнд талархаж байгаагаа илэрхийлье. Ялангуяа, эх орныхоо баруун, зүүн хязгаараас тэмцээндээ оролцохоор зорьж ирсэн баг тамирчидаа харахад сэтгэл хангалуун байна. Тийм ч учраас өмнөх жилүүдтэй харьцуулахад өнөө жилийн тэмцээнд оролцож буй баг тамирчдын тоо харьцангуй нэмэгдэж, тэмцээний цар хүрээгээ улам тэлж байна” гэсэн юм. Эх сурвалж:www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин