Үнэт эдлэлийн дархан бэлтгэж эхэллээ

2018-01-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
М.БААСАНДЭЛГЭР Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллеж 52 дахь жилийнхээ босгон дээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран “Үнэт эдлэлийн дархан”-ы сургалтын шинэ танхимаа нээлээ. Нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын  дэд сайд, Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн  Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга  С.Мөнгөнчимэг, Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн захирал Б.Даваажав, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Дуппел, Швейцарийн Элчин сайдын яамны Хамтын ажиллагааны дэд захирал, I нарийн бичгийн дарга И.Дали нар оролцлоо. Үнэт эдлэлийн дархны танхим ашиглалтад орсноор Монгол орны байгалийн үнэт баялаг нь эцсийн бүтээгдэхүүн болж дотоодын болон гадаадын зах зээлд гарах боломжийг нээж, Монголын түүхэн уламжлал дээр суурилсан Монгол дархны мэргэжлээс орчин үеийн урлагийн төрлийг хослуулсан мэргэжлийн боловсролын  сургалт явуулдаг анхны сургууль болж байгаа юм. Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн захирал Б.Даваажав “Манай коллеж 51 жил сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Мэргэжлийн боловсролын салбар сургуулиуд дунд “Үнэт эдлэлийн дархан”-ы мэргэжлээр сургалт явуулдаг газар байхгүй. Монголчууд эрт дээр үеэс уламжилж ирсэн өв соёлын нэг болсон энэ мэргэжил нь түүхэн өвийг хадгалж хамгаална. Монгол уламжлалд суурилсан дэлхийн хэв маягт тохирсон мэргэжлийн хэв маягийг шинээр гаргаж байгаадаа баяртай байна” гэв. Энэ үеэр тус сургуулийн уран зураг, барималын ангийн суралцагсдын уран бүтээлийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлсэн юм. Энэ танхим нь гагнуурын, өнгөлгөөний, багажны гэсэн гурван хэсгээс бүрдсэн 170 орчим нэр төрлийн багажтай. Нийт 500 мянган  еврогийн тоног төхөөрөмж суурилуулсан байна. Хөтөлбөрийн дагуу  энэ сарын 29-нөөс 1.5 жилээр болон богино хугацааны  сургалт, дадлагын хичээлийг явуулах ажээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин