“Монгол Данжуур”-ын гэрэлт хөшөөг  дэлхийн соёлын өвд бүртгэлээ

2018-01-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.ДАЛАЙ “Монгол Данжуур”-ын гэрэлт хөшөөг ЮНЕСКО-ийн дэлхийн соёлын өвд бүртгэжээ.  Монголын үндэсний номын санд хадгалагдаж буй энэхүү гэрэлт хөшөөг “Монгол Данжуур”-ын 226 боть номыг 1924 онд Монгол Улсын нийслэлд залж авч ирсний дурсгалд зориулан бүтээсэн түүхтэй. Дахин давтагдашгүй цорын ганц өв төдийгүй дөрвөн ч хүний гарын үсэг бүхий чулуун ном гэдгээрээ асар үнэ цэнэтэй байна.  Түүх сөхвөөс, Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга С.Жамъян Өвөрмонголын Цахарын Хөшөөний сүмд хадгалагдаж байсан монгол шунхан “Данжуур”-ыг Монгол Улсад залж үүрд хадгалах есөн зүйл бүхий гэрээг 1924 оны аравдугаар сарын 28-нд Наянт вантай байгуулан монгол, хятад хэлээр дөрвөн хувь үйлджээ. Ингээд уг гэрээ ёсоор монгол шунхан “Данжуур”-ыг Монгол Улсын нийслэлд залж ирсний дурсгал болгон 1929 онд гэрэлт хөшөөг босгосон билээ. Монголын музейн анхны дарга “чөтгөр” хэмээх Н.Дэндэв С.Жамъян гүнтэй тохиролцсоны дагуу “Монгол Данжуур”-т зориулсан хөшөөг урлан бүтээсэн байна. Тэрбээр гайхамшигтай хурдан хуулбарлан зурдаг байснаас гадна чулуун сийлбэр хийхдээ гарамгай хүн байжээ. Эх сурвалж:www.polit.mn
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

6 цаг 53 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

13 цаг 39 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

14 цаг 5 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

20 цаг 2 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

20 цаг 2 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

20 цаг 2 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

Уржигдар 19 цаг 44 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Уржигдар 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Уржигдар 13 цаг 29 мин