Европын холбоо шинэ төлөвлөгөөгөө танилцуулав

2018-01-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Европын холбоо  байгаль орчны  бохирдолд нөлөөлж буй хуванцар бүтээгдэхүүнийг багасгах  шинэ төлөвлөгөөг  танилцуулсан байна. Төлөвлөгөөнд тусгаснаар  2030 он гэхэд тус холбооны  гишүүн оронд үйлдвэрлэсэн  бүх хуванцар бүтээгдэхүүнийг дахин боловсруулж ашиглахыг зорьж байгаа юм.  Байгаль орчны асуудлыг хариуцсан  еврокомиссар Кармен  Белл хэвлэлийн хурлын үеэр  хуванцар бүтээгдэхүүний талаар яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна. Учир нь энэ асуудал нь зөвхөн байгаль орчноос гадна хүний эрүүл мэндэд ч сөрөг нөлөө үзүүлж байна гэжээ. Европын холбоо энэ санаачилгаа Страсбургт  хийсэн комиссын коллежийн хурлын дараа танилцуулсан байна.  Мөн  зөвхөн нэг удаагийн хэрэглээний  хуванцар савыг  тус холбооны гишүүн оронд хэрэглэхийг хориглосны дараа том дэлгүүрүүдэд нэг удаа хэрэглэх уут, савыг хэрэглэх санал тавих талаар хэлэлцжээ. Түүнчлэн еврокомиссын дэд ерөнхийлөгч Франс Тиммерманс энэ үеэр  нэг секундэд дэлхийн нуур далайд 700 кг хуванцар хаягдаж байна.  Үүний 50 хувь нь манай холбооны гишүүн орнуудын далайг бохирдуулдаг талаар ярьжээ. Үүнийг өөрчлөхгүй бол 2050 он гэхэд  далайд загаснаас илүү хуванцар сав хөвж байх болно гэв. Тэрээр хуванцар бүтээгдэхүүнийг дахин боловсруулж ашиглах аргыг санаачилсан.  Ингэж ашиглаагүйн улмаас жил бүр 70 сая гаруй еврогийн алдагдал хүлээхтэй тэнцэхүйц  эдийн засгийн хохирол амсч байна гэж мэдэгдсэн юм. Европын холбооны хуванцар бүтээгдэхүүнийг  дахин боловсруулж ашигладаг БНХАУ хүлээн авах хоёрдогч бүтээгдэхүүнийхээ хэмжээг хязгаарласан нь энэ санаачлагыг гаргахад нөлөөлсөн аж.  Харин  байгаль орчны асуудал хариуцсан еврокомиссар Велл “БНХАУ-ын гаргасан энэ шийдвэр нь Европын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх сайхан боломж гэдэгт итгэж байна” гэжээ. Европын хуванцар  бүтээгдэхүүний холбооны судалгааны тоо баримтаас үзвэл  хуванцар бүтээгдэхүүний салбар нь  Европын холбоонд 1.5  мянган ажлын байр бий болгодог ажээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин