Төрийн хамгаалах байранд хүний эрх яриад ч хэрэггүй

2018-01-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА XXI зуунд хотын төвөөс 3.5 км-т халуун усгүй, нүүрс түлээд сууж буй төрийн мэдлийн байгууллага байна гэхэд итгэмээргүй. Үүнээс ч илүү эрсдэл нь хэзээ мөдгүй нурж мэдэх мэргэжлийн байгууллагын дүгнэлт. Ийм нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчидтай хүний эрх, эрүүл аюулгүй орчинд  амьдрах  нөхцлийн талаар яриад ч хэрэггүй. Энэ бол Дэнжийн мянгад байрладаг  Нийслэлийн цагдаагийн газрын Эрүүлжүүлэн саатуулах төвийн өнөөгийн нөхцөл байдал. Тус төвийн нөхцөл байдалтай өчигдөр ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг болон комиссын Өргөдөл гомдлын хэлтсийнхэн газар дээр нь танилцсан юм. НЦГ-ын Эрүүлжүүлэн саатуулах төвийн барилга балгас болж тэнд тангараг өргөсөн төрийн албан хаагчдын ажиллах орчин даанч өрөвдөлтэй байгааг гагцхүү нүдээр үзсэн хүн л мэдэх юм.  Согтууруулах ундаа хэтрүүлсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх, Зөрчлийн хуулиар 72 цаг саатуулах хоёр чиг үүргийг хэрэгжүүлж буй тус төв өнөөдөр уурын зуух галлаж, халуун усны хомсдолтой. Цэвэр усаа 200 гаруй метрийн зайнаас гүний худгаас шугам татаж авч байна. Мөн барилгыг нь хэзээ мөдгүй нурах эрсдэлтэй,  зүүн жигүүрийн хундаам суулттай гэсэн НМХГ-ын дүгнэлт гараад удаж байгаа аюултай нөхцөлд ажиллаж байна. Хамгийн чухал нь шаардлага хангахгүй ариун цэврийн өрөө, халуун усгүй хүйтэн хананы дунд хоногтоо таван дүүргийн хоёрдугаар хэлтсүүдийн 50 гаруй хүнийг  эрүүлжүүлнэ. Тэдний үнэр танар, агсам согтуу тавих гээд ээлжинд үүрэг гүйцэтгэж буй албан хаагчид нүд цавчихгүй “ноцолдож” хонодог гэнэ. Мөн халаалтаа шийддэг уурын зуух  жилд 360 тонн нүүрс түлж хотын утаанд “хувь нэмэр” оруулж буй. Эрүүлжүүлэн саатуулах төвийн шинэ барилгыг барих зураг төсөл бэлэн болсон ч жил бүрийн төсөвт суулгадаггүй. Энэ жил ч гэсэн буцжээ. Энэ талаар төвийн дарга дэд хурандаа П.Энхбаяр ХЭҮК-ийнхонд танилцуулахдаа “Байрны хувьд Мэргэжлийн хяналтын газраас ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргаж өгсөн. Өнгөрсөн арванхоёрдугаар  сард дахин  дүгнэлт гаргуулахаар хандсан ч урьд нь гаргасан учраас шаардлагагүй гэсэн. Дүрмээрээ бол нэг хүнд 2м квадрат зай талбай ноогдох ёстой. Шинэ байрны зураг төсөл хийгдсэн. 7.5 тэрбум төгрөгийн өртөгтэйгээр баригдахаар зураг төсөл бэлэн болсон ч баталж өгөхгүй байгаа. Тиймээс дахин өөрчилж үнийн дүнгээ багасгадаг юмуу гэж бодож байна. Мөн албан хаагчдын ажиллах орчин хортой нөхцөлд орох ёстой юмуу гэдгийг тодруулах шаардлагатай. Уг хувийн компани биш төр ажиллах явуулах хэрэгтэй. Агааржуулалтын нэгдсэн систем муу. 40-50 архи уусан хүн гутлаа тайлаад унтахаар хэцүү. Эрсдэл гаргахгүйн үүднээс 50-аас илүү хүн авахгүй гэсэн чиглэл өгч байгаа” гэсэн юм. Эрүүлжүүлэх төв бохироо долоо хоног болгон соруулдаг. Соруулаад явсны дараах үнэр танарыг ярих юм байхгүй. Албан хаагчдын хувцсанд үнэр нь шингэчихдэг гэдгийг ажилчид хэлж байна. Мөн хуульдаа хүнд өвчтэй хүнийг эрүүлжүүлэх байранд хүлээж авахгүй гэсэн байдаг ч ирж байгаа хүнийг хүнд өвчтэй эсэхийг тус төвийн  эмч мэдэх боломжгүй. Даралтны аппаратаас өөр багажгүй. Ямар ч суурь өвчтэй хүн ирээд нас барах эрсдэлтэй гэнэ. “Зөвхөн амиа хорлох үйлдэл хийж байвал камераар харж таслан зогсооно. Өнгөрсөн жил амиа хорлох үйлдэл 16 гарсан. Байгууллагын орон тоо бүтэц чамлалттай. Дүүргийн эрүүлжүүлэх төвүүд 20-25 хүн хүлээж авах хүчин чадалтай мөртлөө 24 цагаар таван хүн үүрэг гүйцэтгэж байна. Гэтэл манайх 50 хүн эрүүлжүүлдэг мөртлөө 24 цагаар гурван хүн үүрэг гүйцэтгэж байна. Энэ байдлаа НЦГ-т танилцуулсан. Үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс орой 20:00 цагаас хойш өглөө хүртэл цурам хийдэггүй” гэдгийг дэд хурандаа П.Энхбаяр хэлсэн юм. Энэ үеэр ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг “Ахуйн нөхцөл талаас нь хортой гэж тогтоолоо гэхэд хэдэн төгрөг авлаа гээд ажиллах орчин нөхцөлд нөлөөлөхгүй. Шинээр баригдах барилгын хувьд мөнгөндөө биш нийслэл газраа шийдвэрлэж өгч чадаагүйгээс өнөөг хүртэл гацаатай байна. 7.5 тэрбум төгрөгөөр оруулсан ч гэсэн төвлөрсөн халаалтын системд холбогдоогүй учраас энэ суурин дээр баригдахгүй гэсэн асуудал яригдаж байгаа. Энэ газрын асуудал ч маргаантай юм байна лээ. Төрийн өмнөөс үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчид тогтсон температургүй халуун хүйтэн усны хэрэглээгүй ийм тохиолдолд ажиллана гэдэг хэцүү. Хүнтэй харьцаж хүний эрхийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж байгаа тохиолдолд нэг өөр стандарт мөрдөнө гэсэн зүйл байхгүй. Тогтсон стандартыг мөрдөх ёстой. Үүнийг баримтлахаас өөр аргагүй. Шинэ байртай болох боломжийг хамтдаа хайя. Төр үүргээ гүйцэтгэх ёстой” гэсэн юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин