Сэрэмжлүүлэг: Зөвшөөрөлгүй ботокс тарилгыг гоо сайхны газрууд хэрэглэж байна

2018-01-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Тусгай зөвшөөрөлгүй, эм импортлох лицензгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй эмийн талаар НМХГ-аас танилцуулав. -Бүсгүйчүүдийн хамгийн их хэрэглэдэг гоо сайхны тарилга "Ботокс" -ыг хууль бусаар хилээр нэвтрүүлээд, гоо сайхны газрууд болон эмнэлгийн үйлчилгээнд хэрэглэж байсан зөрчил илэрсэн. Тухайлбал, БНСУ-ын иргэн “Сurer” компанийн захирал Жон Мин Жеон гэгч этгээд бүртгэлийн загвараас зөрүүтэй гоо сайхны тарилгыг Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, Сөүлийн гудамж “Бүрд” барилгын гурван давхарт худалдаалж байсан нь нотлох баримтаар тогтоогдсон. Шалгалтын явцад Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг арьс гоо заслын “Нандин гоо” эмнэлэг 70 ширхэгийг худалдаж аваад, үйлчлүүлэгч нартаа хэрэглэж байсан нь тогтоогдон, одоо шалгагдаж байна. Ер нь эмчилгээний гоо сайхан, гоёлын гоо сайхантай холбоотой гомдлууд, зөрчил их илэрч байна. 2017 онд эмчлэх эрхтэй эсэх нь тодорхойгүй БНСУ-ын иргэн Чоо Гангмен нь эмчилгээний гоо сайхны чиглэлээр иргэдэд үйлчилж байсан зөрчил илэрсэн. Тиймээс ард иргэддээ хандаж хэлэхэд эмчилгээний гоо сайхныг гоёлын гоо сайхны газар хийлгэснээс болж ямар нэгэн халдварт өртөх, эрүүл мэнд гоо сайхнаараа хохирох магадлалтай байна.   - Иргэн Б.Светлана 2017 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр “интердисежин” дахь гүний гаалийн хяналтын бүсээр БНСУ-аас есөн нэрийн 12.972.300 төгрөгийн эмийг тусгай зөвшөөрөлгүй, эм импортлох лицензгүй. Мөн Монгол Улсад бүртгэлгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, тээвэрлэлт хадгалалтын горим баримтлаагүйгээс хөлдсөн байдалтай импортолсон зөрчлийг илрүүлсэн. -Иргэн Б.Умбаа нэгдүгээр сарын хоёрны өдөр “Монгол шуудан” дахь гүний гаалийн хяналтын бүсээр БНЭУ-аас тусгай зөвшөөрөлгүй, эм импортлох лицензгүй, Монгол Улсад бүртгэлгүй дөрвөн нэр төрлийн 376.000 төгрөгийн эм импортолсон. -2017 оны аравдугаар сарын хоёрны өдөр “Туушин” дахь гүний гаалийн хяналтын бүсээр “Ази фарм” ХХК-ийн Нидерланд улсаас импортолсон нэг нэрийн 17.530.000 төгрөгийн эм нь хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид хими, бактерлогийн шинжилгээнд хамруулахад эсрэг сорьц илэрсэн. -2017 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр “АБТЕМА” дахь гүний гаалийн хяналтын бүсээр “Их төгөл” ХХК-ийн БНЭУ-аас импортолсон хоёр нэр төрлийн нийт 105.693.342 төгрөгийн эм нь Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид хими, бактерлогийн шинжилгээнд хамруулахад эсрэг сорьц илэрсэн. Дээрх зөрчлүүд нь эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн хуулийн 15 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн зургадугаар зүйлийн 9.2 дахь заалтуудыг зөрчсөн тул холбогдох байгууллагууд нь хуулийн арга хэмжээ авна” гэлээ.   Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин