Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирлыг томиллоо

2018-01-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Э.ҮҮРИЙНЦОЛМОН Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл (МХМЗ) - ийн Удирдах зөвлөл 2017 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн ээлжит хурлаараа Гонгор овогтой Гүнжидмааг тус зөвлөлийн орон тооны анхны Гүйцэтгэх захирлаар томилжээ. Г.Гүнжидмаа нь бизнесийн удирдлагаар мастерын зэрэг хамгаалсан, нийгмийн ухааны докторант бөгөөд социологич, сэтгүүлч мэргэжилтэй залуу боловсон хүчин юм. Тэрээр хэвлэл мэдээллийн салбарт 18 жил ажиллахдаа хэвлэлийн эрх чөлөө, мэдээллийн ил тод байдал, нийтлэл нэвтрүүлгийн агуулга болон рейтингийн судалгаа, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалтын хөтөлбөр, сэтгүүлчийн ур чадварыг хөгжүүлэх гэх мэт олон чиглэлээр судалгаа шинжилгээ, сургалт, зөвлөх үйлчилгээг амжилттай хэрэгжүүлжээ. Мөн тэрээр ажлын гараагаа Хэвлэлийн Хүрээлэнд судлаачаар эхэлж, улмаар Судалгааны албаны дарга, Гүйцэтгэх захирлын орлогч зэрэг албан тушаалыг хашиж, гадаад дотоодын 100 орчим сургалт, судалгааны төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн, сэтгүүл зүйн багш, олон нийтийн мэдээлэл харилцааны мэргэжилтэн, судалгаа эрдэм шинжилгээний болон иргэний нийгмийн байгууллагын удирдлагын туршлагатай. Г.Гүнжидмаа нь Монгол Улсад хараат бус өөрийн зохицуулалтын байгууллага болох МХМЗ-ийг бий болгох хэвлэл мэдээллийн салбарын санаачлагыг манлайлж, 2015 оноос тус зөвлөлийг байгуулах ажлыг гардан зохион байгуулан ажиллаж, улмаар Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон МХМЗ-ийн олон нийттэй харилцах стратеги төлөвлөгөө, тогтвортой үйл ажиллагааны санхүүгийн төлөвлөлт зэрэг бодлого, зорилтын баримт бичгүүдийг боловсруулж, хэрэгжүүлэх чиглэлээр өнөөг хүртэл ажиллаж ирсэн. Түүнийг МХМЗ-ийн бодлого, үйл ажиллагааг үргэлжлүүлэн олон улсын жишиг, дэвшилтэт өөрийн зохицуулалтын соёлыг төлөвшүүлэх ажлыг хийж гүйцэтгэх бүрэн чадвартай хэмээн МХМЗ-ийн Удирдах Зөвлөлөөс дүгнэж, түүнд ийнхүү итгэл үзүүллээ. Эх сурвалж: МХМЗ-ийн Удирдах зөвлөл  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин