А.Гантамир: Олон нийтийн зөвлөлд хандана

2018-01-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
М.БААСАНДЭЛГЭР “Хос дэнс” клубын тэргүүн А.Гантамир АТГ-т хандсан талаараа мэдээлэл хийлээ. Тэрээр 2017 оны арванхоёрдугаар сарын 21-ны өдөр АТГ-т УИХ-ын гишүүн О.Баасанхүүг авлига авсан байж болзошгүй гэж АТГ-т ханджээ. Гэвч өнөөдрийг хүртэл шалгалт хийж байгаа байцаагч тодорхойгүй, шалгалтын ажил хийж байна гэхээс өөр хариу өгөөгүй байна. Арванхоёрдугаар сарын 27-нд АТГ-ын байцаагч Цэдэн-Иш гэх хүн Нийслэлийн прокурорын газарт түүний гаргасан гомдлыг хянан шалгахаас татгалзсан хүсэлтийг гаргасан байжээ. Яагаад хэрэг шалгахаас татгалзсан талаараа ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна. Тиймээс АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлд өнөөдөр хандахаар болжээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт “УИХ-ын гишүүн миний бие 2017 оны арванхоёрдугаар сарын 9-10-ны өдрүүдэд Төрийн ордны их танхимд хууль тогтоомжийн хэлэлцүүлэг бүхий хурал зөвлөгөөн зохион байгуулах гэж байна” гэж, энэ үйл ажиллагааг зохион байгуулахад хэрэглэх 18.4 сая төгрөгийг Төр, Засгийн амралт үйлчилгээний дансанд энэ оны нэгдүгээр сарын дундуур хийх боломжтой гэсэн хүсэлт гаргажээ. Үүнийг “Хос дэнс” клубын тэргүүн А.Гантамир МАХН-ын хоёрдугаар их чуулган гэж нэрлэсэн хуралдаан хийх зөвшөөрөл авахдаа хууль тогтоомжийн хэлэлцүүлэг бүхий хурал зөвлөгөөн гэж хууран мэхлэх замаар авсан гэж үзжээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү нь энэ хурлын санхүүжилтийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Г.Шийлэгдамба, Ч.Дугаржав, С.Молор-Эрдэнэ, Ц.Шинэбаяр, У.Барсболд гэх хүмүүсээс тус бүрт нь таван сая төгрөгийн хандив авсан гэж мэдээлэл өгчээ. Гэсэн ч УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Би 50 төгрөг ч өгөөгүй” гэж албан ёсоор мэдэгджээ. Энэ нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү нь бусдын нэрийг барьж өөрийнхөө хууль бус үйлдлийг хайцаалахын тулд худал мэдээлэл түгээж, нэр хүндэд нь халдаж байна гэсэн юм. Эх сурвалж: www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин