Өвөрхангайчууд түшээдээ ингэж дүгнэж байна

2018-01-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА, Д.БАТБААТАР Сонгогчийн үг” булангаа Өвөрхангай аймгаас бэлтгэлээ. Тус аймгаас сонгогдсон С.Чинзориг, Д.Тогтохсүрэн, Я.Содбаатар нарыг сонгогчид нь ингэж дүгнэж байна.  

II хорооны иргэн Д.Гантөмөр: ӨВӨРХАНГАЙГААС СОНГОГДСОН ГИШҮҮД ЗҮГЭЭР СУУГААГҮЙ

-Манай аймгаас сонгогдсон гишүүд сайн ажиллаж байгаа. Сум орон нутагтаа ч түлхүү анхаарч байна. С.Чинзориг, Д.Тогтохсүрэн хоёр саяхан ирж тойрогтоо ажиллаад явсан. Өвөрхангайгаас сонгогдсон гишүүд зүгээр суугаагүй. Цаашид яаж ажиллахыг мэдэхгүй ч хамгийн гол нь олон түмэнтэйгээ эргэх холбоотой л ажиллах хэрэгтэй. Үүнээс илүүтэй УИХ гэдэг байгууллага сүүлийн үед утгаа алдаж байна. Намаар талцсан хүмүүс байх юм. Улс орон ард түмнээ бодмоор. Тиймээс Их Хурлыг тараана гэж ярьж байна.

Есөнзүйл сумын иргэн Ж.Халтар: ТӨРИЙН АЛБАНЫ ХҮНД СУРТАЛ ДЭНДЛЭЭ

-Хүндхэн Засгийн газар авсан гишүүд юм хийх гэж чадлаараа ажиллаж байна гэж харж байгаа. Манай аймгаас сонгогдсон гишүүд хууль журам санаачлаад УИХ-ын чуулган дээр үг хэлж л харагдах юм. Заримдаа ч зөв зүйтэй санал санаачлага гаргаж байх юм. Манай тойргоос С.Чинзориг сонгогдсон. Иргэдтэй ирж уулзсан гэсэн би хөдөөнөөс орж ирж чадаагүй болохоор юу ярьсныг нь сайн мэдэхгүй байна. Очсон бол төрийн албаны хүнд суртлыг арилгах талаар хэлэх байлаа. Аймаг, сум хаа сайгүй төрийн албаны хүнд суртал дэндлээ. Тэр хүмүүст улс төрийн соёл, ухамсар алга. Сайхан залуусыг харахаар харамсдаг юм. С.Чинзориг бусад гишүүдийг бодвол туршлагатай хүн.

X хорооны иргэн Д.Мөнхсүрэн: ТАТВАР НЭМСЭН НЬ БУРУУ

- Манайхаас С.Чинзориг, Д.Тогтохсүрэн, Я.Содбаатар нар сонгогдсон. Сайн ажиллаж байгаа. Манай тойргоос сонгогдсон Д.Тогтохсүрэн гишүүн хоёр ч удаа ирж уулзсан. Ажил хийж л байна. Ямар ч байсан худлаа хэлээд алга болчихоогүй. Аймгийн иргэдийн амьдрал дажгүй. Халамж, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлбэл сайн байна. Харин татвар нэмж байгаа нь буруу. Зарим иргэд, аж ахуй нэгжийн нуруун дээр хүнд ачаа буух байх.

IX хорооны иргэн Т.Тунгалагтуул: ЗАЛУУ ХҮМҮҮСТ АЖИЛ ОЛДОХГҮЙ БАЙНА

-Иргэдийн амьдрал муу байна. Амьжиргаагаа өөд нь татъя гэхээр залуу хүмүүст ажил олдохгүй байна. Барилгын ажил хийлээ гэхэд цалингаа өгөхгүй. Хэдэн сар ажиллуулчихаад цалингаа өгөхгүй хөөгөөд явуулчихдаг. Улс төр сонирхдоггүй болохоор аймгаас сонгогдсон гишүүд ямар ажил хийж байгааг  мэдэхгүй юм.

VI хорооны иргэн Н.Болороо: БАГУУД РУУ ЗАСМАЛ ТАВИНА ГЭСЭН ХИЙГДЭЭГҮЙ

-Аймгаас сонгогдсон хүмүүс иргэдтэй уулздаг л гэсэн. Зар мэдээлэл ирдэггүй. Уг нь гэртээ суугаад хүүхдээ харж байгаа хүний хувьд очиж санал бодлоо хэлмээр санагддаг. Аймагт гэрэлтүүлэг, багууд руу засмал тавина гэсэн одоогоор манай VI хороонд энэ ажил хийгдээгүй. Одоо байгаа гэрэлтүүлэг нь заримдаа ажилладаггүй.

V хорооны иргэн Б.Туяа: ИРГЭДИЙН САНАА БОДЛЫГ СОНСЧ БАЙГАА НЬ САЙШААЛТАЙ.

-Гишүүд уулзалт хийж байна гэж сонсогдох юм. Очиж амждаггүй. Миний мэдэж байгаагаар хийсэн гээд хэлчих зүйл алга. Гэхдээ тойрогтоо ажиллаж хууль дүрэм сурталчилж иргэдийн санаа бодлыг сонсч байгаа нь сайшаалтай. Иргэдийн амьдрал дээшилсэн зүйл алга. Гэтэл татвар нэмж байгаа нь ард түмнийг улам ядууруулна.  Цалин, тэтгэврээ нэмчихээд дараа нь татаас авах хэрэгтэй. Тэгэхгүй бол шууд л ийм тийм татвар авна гэж болохгүй. Ядаж ард түмнийхээ санаа бодлыг ч гэсэн сонсох хэрэгтэй.

X хорооны иргэн Г.Доржцэнд: МАЛЧИД, ЭХ ХҮҮХДЭД ХЭРЭГТЭЙ ОЛОН ХУУЛЬ БАТЛУУЛЛАА

-Өдөр ирэх тусам амьдрал нь хэцүүдэж байгаа хүмүүс байна. Ядаж залуучуудаа ажилтай болгож байж иргэдийн амьдрал дээшилнэ. Ажил хийе гэсэн хүмүүс байх л юм. Даанч ажлын байр олдохгүй. Байгаа нэг нь хувийн ганц нэг юм байх юм. Цалин хөлсийг нь ч өгдөггүй шинжтэй юм билээ. Уг нь сонгогдсон гишүүд иргэдтэй уулзана гэсэн зар сонсогдох л юм. Очиж чадахгүй юм. Гэхдээ С.Чинзоригийг туршлагатай, тулхтай сайн улс төрч гэж боддог. Малчид, эх хүүхдэд хэрэгтэй олон хууль батлууллаа шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Атомын мөс зүсэгч "Ямал"-ыг Марина Старовойтова удирдана

Оросын атомын мөс зүсэгч флотын түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Марина Старовойтова "Ямал" хөлгийн ахмадаар томилогдож,

21 цаг 31 мин
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид оролцоно

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид цуглана

21 цаг 33 мин
Зөвлөхийн сонгон шалгаруулалт

ЗӨВЛӨХИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Өчигдөр 09 цаг 31 мин
Б.Бат-Эрдэнэ: Зүү эмчилгээний үр дүн гам сайн барьснаар гардаг

Уламжлалт анагаах ухааны зүү эмчилгээний үед хэрхэн гам барих талаар Монгол Хьюндай эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны эмч Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Улаанбаатарынханд адлагдсан дотуур байр миний хүүхдийн хоёр дахь гэр

Говьсүмбэр аймгийн малчин Н.Ганзориг таван хүүхэдтэй. Хүүхдүүд нь бүгд дотуур байранд амьдран сургуулиа

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

Уржигдар 06 цаг 00 мин
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

2025-08-20
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

2025-08-20
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

2025-08-20
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

2025-08-20