Ж.Тунгалаг: Их, дээд сургуулийн 80 хувь нь магадлан итгэмжлэгдсэн

2018-01-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Боловсролын магадлан итгэмжлэх Үндэсний зөвлөлийн ахлах мэргэжилтэн Ж.Тунгалагийг “Тогтвортой хөгжил-Дээд боловсрол” буландаа урилаа. Түүнтэй боловсролын магадлан итгэмжлэлийн шинэчлэлийн талаар ярилцсан юм.   -Энэ жил орон даяар их, дээд сургуулиудын гурав дахь удаагийн магадлан итгэмжлэл олгох ажил эхэлж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?  -Монгол Улсад боловсролын магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаа явагдаад гурав дахь үе шатандаа ирж байна. 1999 онд анхны магадлан итгэмжлэлийг таван жилийн хугацаатай хийсэн. Энэ хугацаа 2004 онд дууссан. Хоёр дахь удаагийн магадлан итгэмжлэлийг 10 жилийн хугацаатай хийсэн юм. Ингээд хоёр удаа магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын хугацаа дууссан. Одоо гурав дахь удаагийн магадлан итгэмжлэлийн ажлыг эхлүүлээд байна. -Магадлан ит­гэмж­лэлийн ажлуудыг ямар зарчмаар хийсэн бэ? -Эхнийх нь шинэ тутамд үүсч байгаа сургуулиудын нөөц бололцоо, материаллаг орчин, багшийн нөөц, эрхзүйн орчныг бэхжүүлэхийг хичээж байсан. Энэ үеэс сургуулиуд анх удаа стратеги төлөвлөгөөтэй болж, эрхэм зорилгоо баталж, үйл ажиллагаагаа урт удаан хугацаанд хэрэгжүүлэх зохицуулалттай болж эхэлсэн. Харин хоёр дахь удаагийнх дээр бид сургалтын агуулгыг чухалчилсан. Үүнд хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөг сайжруулах, оюутны үнэлгээний үнэлэмжийг дээшлүүлэх, оюутныг дэмжсэн үйлчилгээ, номын санг цахимжуулах зэрэг ололттой зүйл ажиглагдсан. Харин энэ удаад сургуулийн менежментийг хөгжүүлэх, үйл явцыг бүхэлд нь системтэйгээр төлөвлөж, түүнийгээ үнэлж, сайжруулдаг тогтолцоонд оруулахаар ажиллаж байна. -Олон улсын нийтлэг жишигт сургуулийн менежментийг хэрхэн хөгжүүлдэг юм бэ? -Олон улсын жишгээс харахад сургуулийн орчин сайн байхад чанарын удирдлагын механизм сайн төлөвшдөг. Гэхдээ энэ нь өмнө нь сургууль чанартаа анхаардаггүй байсан гэсэн үг биш. Сургуулиуд үүссэн цагаасаа хөгжлийг эрэлхийлдэг. Гагцхүү магадлан итгэмжлэлийн шалгуурт энэ нь тусч хэрэгждэг байгаагүй юм. Магадлан итгэмжлэлийн шалгуур хувьсан өөрчлөгдөнө гэдэг олон сайн талтай. Сургууль өөрийнхөө үйл ажиллагааг ямар өнцгөөс, яаж харах вэ гэдгийг тодорхойлдгоороо онцлог. Бид гурав дахь удаагийн ажлаа 2015 онд хийхээр төлөвлөж байсан боловч эрхзүйн орчны шинэчлэлтэй холбоотой, удирдлагууд ойр, ойрхон солигдсон учир ажлын явц жаахан удааширсан. -2017 оны сүүлээс энэ ажил идэвхжсэн гэж байсан. Одоогоор гурав дахь удаагийн магадлан итгэмжлэлээ авсан сургууль байна уу? -Дөнгөж уржигдар эхний шийдвэр гарч, “Шихихутаг” сургууль хамгийн анхны гурав дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн гэсэн гэрчилгээгээ авлаа. Одоогоор хүсэлт тавьсан 30 гаруй сургууль байна. Харин хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдэж буй тав, анхны удаа магадлан итгэмжлэгдэж буй хоёр сургууль бий. -Монгол Улсын хэмжээнд 90 гаруй их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар үүнээс хэд нь магадлан итгэмжлэгдсэн бэ? -Улсын хэмжээнд 97 сургуулиас 67 нь магадлан итгэмжлэгдсэн. Үүнийг хувиар тооцвол 80 хувь гэж ойлгож болно. Харин оюутны тооны хувьд 160 мянга байлаа гэхэд түүний 90 хувь нь магадлан итгэмжлэгдсэн сургуульд сурч байна. Харин магадлан итгэмжлэлд ороогүй сургуулиудын хувьд оюутны тоо нь 100 хүрэхгүй жижиг сургуулиуд байна. -Ийм сургуульд сурснаар оюутнуудад ямар боломж нээгдэх вэ? -Энэ бол оюутнуудад зориулсан үйл ажиллагаа. Оюутны эрх ашгийг хамгаалахаас гадна чанаргүй боловсрол эзэмшихээс сэргийлнэ. Өдөр бүр орж буй хичээл чанаржина. Хоёрдугаарт, сурсан кредит болон мэргэжлийн диплом нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боломжтой. Гуравдугаарт зээл, тусламжийн асуудал илүү нээлттэй болно. Төрийн сангийн болон бусад зээл, тэтгэлэгт хамрагдаж, түүртэх зүйлгүй сурах боломж бий болно гэсэн үг. Бид энэ удаагийн магадлан итгэмжлжэлийн ажилдаа хийж буй өөр нэгэн шинчлэл нь засаглалын буюу шийдвэр гаргадаг, шинжээчдийн багтаа оюутны төлөөллүүдийг оролцуулж байгаа явдал юм. Энэ нь боловсролыг хэрэглэгчийн нүдээр харах, боловсролын чанарыг зэх зээлийн эрэлт хэрэгцээнд хүлээн зөвшөөрүүлэх алхам болно. Одоогоор 40 гаруй оюутан идэвхтэй ажиллаж байна. -Магадлан ит­гэмжлэгдсэнээр сургууль болон багш нарт ямар үр өгөөжтэй юм бэ? -Сургууль өөрсдийн үйл ажиллагаагаа сайжруулахын тулд сайн дурын үндсэн дээр бидэнд ханддаг байсан. Харин шинэ тогтоолоор сургуулиуд заавал магадлан итгэмжлэлд хамрагдах шаардлагатай болж байна. Магадлан итгэмжлэгдсэнээр ямар нэгэн хөрөнгө мөнгө нэмэгдэхгүй. Харин үйл ажиллагаа нь илүү системтэй болж, чанар сайжрахаас гадна нэр хүнд өсч, элсэгчдийн тоо нэмэгдэх юм. Энэ нь нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж байгаа явдал. -Эргээд танай байгууллагаас эдгээр сургуульд ямар хяналт тавьдаг юм бэ? -Бид танай сургууль магадлан итгэмжлэгдчихлээ баяр хүргэе гээд салдаггүй. Тухайн сургуулийн үйл ажиллагаанд зориулсан зөвлөмжүүдийг өгдөг. Дараагийн магадлан итгэмжлэлдээ орж ирэхдээ заавал биелүүлсэн байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг. Үүнд хяналт тавих үүднээс жил бүр ахиц дэвшлийн тайлан авдаг байсан. Харин одоо сургуулиуд үйл ажил­лагаагаа тотмол явуулж байна. Итгэл даахуйц байна гэдэг утгаараа хоёр жилд аудит орж, шинжээч ажилладаг болсон. -Энэ хугацаанд итгэл алдсан тохиолдол гарч байв уу? -Өмнө нь магадлан итгэмжлэгдсэн сургуулиудаас итгэл алдсан тохиолдол гарч байсан. Үүнийг бид хуулийн дагуу шийдэж, эрхээс нь түдгэлзүүлж байсан. -Өнөөдөр магадлан итгэмжлэгдсэн сургуулийг төгссөнөөр  олон улсад ажиллаж байгаа мэргэжилтэн хэр байдаг бол. Ийм судалгаа танайд бий юу? -Албан ёсны судалгаа, тоо баримт алга. Гэхдээ ажлын өдрүүдэд манайхаас олон оюутан тодорхойлолт авахаар ханддаг. Энэ нь дандаа гадаадад сурахаар явж буй оюутнууд байдаг. Манай бүх мэдээлэл цахимаар байдаг учир оюутан бүр тодорхойлолт авах шаардлагагүй. Тэгэхээр үүний цаана хэдэн хүн гадагшаа ажиллаж, сурч байгаа нь бас тодорхойгүй. Харин бидэнд хандаж байгаа оюутнуудын ихэнх нь сургуулийнх нь нэр өөрчлөгдсөн, татан буугдсан, эсвэл өөр сургуультай нэгдсэн шалтгаанаар хандаж байна. -Энэ удаад хөтөлбөрийн урьдчилсан магадлан итгэмжлэл гэж нэмэлт шалгуур бий болсон гэж ярьж байсан. Энэ тухай та тодруулаач? -Шинэ сургууль байгуулаад юм уу, шинэ хөтөлбөрөөр сургалт явуулахын тулд хөтөлбөрөө урьдчилаад магадлан итгэмжлүүлнэ гэсэн үг. Энэ нь анхнаасаа оюутнуудад баталгаатай, эрсдэлгүй боловсрол олгоно гэсэн үг юм. Бид итгэмжлэлээ гурван тохиолдолд туршиж үзэхэд өнөөдрийн боловсролын системд хэрэгтэй  шийдэл гэдэг нь ажиглагдсан. -Магадлан ит­гэмжлэлийн дэлхийн жишиг ямар байдаг юм бэ? -Зөвхөн тамга тэмдэг­лэгээг хараад магадлан итгэмжлэгдсэн байна гэж хүлээн зөвшөөрдөггүй. Харин манай магадлан итгэмжлэл тухайн сургуулийнхтай дүйцэхүйц байж л хүлээн зөвшөөрдөг юм. Үүнийг л бий болгохын тулд бид олон удаагийн шинэчлэл, дүгнэлт хийж байна. -Эрхийнх нь хугацаа дууссан сургуулиуд яах ёстой вэ? -Энэ шалгуур байнга хөгжиж байх шаардлагатай. Шинэ зохицуулалтаар сургуулиуд заавал тав, таван жилийн хугацаатай магадлан итгэмжлэхээр боловсролын тухай хуульд заасан. Хэрэв өнөөдөр магадлан итгэмжлэгдсэн сургууль таван жилийн дараа хугацаа нь дуусахаар дахин хандахад энэ шалгуурууд дахин өөрчлөгдсөн байвал дахиад тайлан бичнэ. Харин өөрчлөгдөөгүй бол бид ямар хэсэг дээр асуудалтай байсан бэ гэдгийг нь хараад хугацааг сунгах үгүйг шийддэг. -Та сур­гуулийн удирдлага солиг­дохоор ажлын эрч буурч байна гэж ярьж байсан? -Сургуулийн удирдлага өөрчлөгдөхөөр багш нараас гадна бүтэц, бодлого өөрчлөгддөг. Энэ нь бидний ажлыг удаашруулах хандлага ажиглагддаг. Харин манай байгууллагын хувьд боловсролын яамны харъяалалд багтдаг. Бид нэг жилийн хугацаанд гурван сайдын нүүр үзлээ. Энэ хооронд удирдах зөвлөл хуралдсангүй. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин