“Магнай трейд”-ийг барах уу?

2018-01-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН ШӨХТГ-аас албан ёсны шийдвэр гараагүй байхад үнэ нэмсэн, зохиомол хомсдол үүсгэсэн зэрэг зөрчил удаа дараа гаргасан гэх үндэслэлээр “Магнай трейд” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг УУХҮЯ-нд хүргүүлэв. Шатахуун импортлогч компаниуд дундаас яагаад “Магнай трейд”-ийг  сугалж,  хариуцлага  тооцох болов.  Уг нь ШӨХТГ яг үндсэн чиг үүргийн дагуу ажиллаж чаддаг л бол бүх шатахуун импортлогч  компаниудад хариуцлага хүлээлгэх учиртай. Шатахуун импортлогч  компаниуд өнгөрсөн долоо хоногоос эхлэн бензин байхгүй нэрээр хаалгаа хааж, ШТС-ууд дараалал үүсгэн хэрэглэгчдийн сэтгэл санаагаар тоглож байгаад  үнээ нэмчихсэн. “АИ-95”, АИ-98 шатахууны  үнэ 110 төгрөгөөр нэмэгдэв.  Үнэ нэмэхээс өмнө ШӨХТГ-аас “Шатахуун нэмэгдэх үндэслэл байхгүй, бид  судалгаа хийж байна. Нэмсэн тохиолдолд хариуцлага  тооцно” хэмээн компаниудад шаардлага  хүргүүлсэн. Даанч тус газрын шаардлагыг шатахууны компаниуд тоож харсангүй. Угаас Засгийн газрын хэмжээнд үнэд хүрч, шантааж хийж байгаа компаниуд ШӨХТГ-ын мэдэгдлийг хүлээж авахгүй нь тодорхой байсан.  Харин өчигдөр хийсэн мэдээлэлдээ  ШӨХТГ-ын дарга Б.Лхагва “Шатахууны үнэ нэмсэн, зохиомол хомсдол үүсгэсэн зэрэг асуудал нь Хэрэглэгчийн тухай болон Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн. Энэ үйлдлийг удаа дараа гаргаж байгаа “Магнай трейд” компанийн шатахуун импортлох, борлуулах тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг УУХҮЯ-нд хүргүүлнэ” гэлээ.  Шатахууны үнэ нэмэгдэхгүй баттай хэлье гэж зарлаад байсан ч нэмэгдчихлээ. Одоо “Магнай трейд”-ийн тусгай зөвшөөрлийг  ШӨХТГ-аас цуцлуулах санал гаргалаа. Барах уу? Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин