Хуучин хашрууд ноёрхсон тэмцээн

2018-01-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.НАДМИД Тийм ээ. Чөлөөт бөхийн энэ жилийн УАШТ-ий тухай сурвалжлагаа үүнээс өөрөөр нэрлэх арга байсангүй. Яагаад гэвэл бараг бүх жинд хуучин аваргууд ноёлсон байна. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг яг л урьдынх шигээ гялалзаж барилдаад улсын аваргад зургаа дахиа түрүүлж, гавьяат тамирчин Г.Мандахнаран, О.Насанбурмаа, олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж нар долоо, Э.Нарангэрэл, Ш.Түмэнцэцэг, Э.Даваачимэг нар дөрвөн удаа алтан медаль хүртлээ гэдэг сайхан л хэрэг. Хувь тамирчныхаа талд бол бахархалтай явдал мөнөөс мөн. Харин жингийн дарааллаар шүүж харахад эмэгтэйчүүдээс зөвхөн 76 кг-д шинэ аварга төрж. Тэр нь А.Чанцалмаа. Бүх өрсөлдөгчөө цэвэр орхиж аваргалсан түүнд ирээдүй байна гэж хэлж болох юм. Энэ тэмцээн дээр бүх өрсөлдөгчээ цэвэр ялсан дэлхийн аварга П.Орхонтой түүний амжилт адил байлаа. Эрэгтэйчүүд ч гэсэн дээ. Хамгийн хөнгөн жин 57-д Ц.Цогбадрах, 97 кг-д Б.Зоригтбаатар гээд хоёрхон залуу шинээр аваргын тавцанд зогслоо. Энэ байдал чөлөөт бөхийн хойч үеийг тааруухан бэлтгэж байна уу даа гэж бодогдох. Тийм ч болов уу. Анзаараад байхад Монголын чөлөөт бөхийн холбоо гэдэг байгууллага дотроо хагаралтай байсаар удлаа. Дасгалжуулагч, тамирчдын идэвх бэлтгэл хувийн шинж чанартай нь давамгайлчихсан нь бодит үнэн. Тиймээс тамирчдын эгнээ өргөжихгүй байгаа болов уу. Зарим дасгалжуулагчдын үг ч ийм л байгаа. Уг нь энэ жилийн УАШТ их онцлогтой юм шүү дээ. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос батлан гаргасан жингийн шинэ ангиллаар болсон анхны тэмцээн. Жингийн шинэ ангилал тамирчдад ихээхэн боломж олгосон шиг байна лээ. Хуучин нэг жинд өрсөлддөг байсан шилдгүүд өөр жинд багтсанаар амжилтад нь нөлөөлсөн гэж болно. Тухайлбал, хуучин 63 кг-ын жин байхгүй болсноор дэлхийн аварга П.Орхон шинэ жин 62-т, С.Батцэцэг 65-д зодоглосон. Бас 69 кг-д дандаа тулдаг байсан О.Насанбурмаа, Ш.Түмэнцэцэг нар 65, 72 гэсэн хоёр жинд салж барилдсан. Тэд буйр зааж аварга боллоо. Жингийн өөрчлөлт байгаагүй бол тэдний нэг нь л аварга болох байсан шүү дээ. Энэ нь тухайн тамирчдынхаа хувьд ашигтай байсан ч цаад талдаа өрсөлдөөний чанарт нөлөөлсөн нь мэдээж байлаа. Тэмцээний өөр нэг өнгө төрх нь хуучин шилдгүүдтэй барилдсан залуу тамирчид сэтгэл зүйн бэлтгэл нь их дутмаг. За яахав би тэртэй тэргүй ялагдах юм чинь гэсэн ая зантай дэвжээнд гарч байлаа гээд тэдэнд С.Батцэцэг шиг, Г.Мандахнаран шиг, О.Насанбурмаа шиг тамирчин болох өдий харагдлаа гэж бөхийн мэргэжилтнүүд хэлж байв. Тэмцээн Орхон аймагт буюу хөдөө орон нутагт болсноороо муудаагүй. Харин ч тамирчдын хамрах хүрээ өсч 300-д хүрсэн. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны баталгаажуулсан “TAISHAN” фирмийн гурван хос дэвжээн дээр зохион байгуулагдснаараа онцлог байсан юм. Цаашид УАШТ сайхан боллоо гээд өнгөрөх биш ямар нэг шинэчлэл хэрэгтэй байна гэдгийг МЧБХ-ны удирдах хүмүүс, зохион байгуулагчид нэгийг бодсон биз ээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин