Хууль бус журам ба 7 ашиглалтын тусгай зөвшөөрөл

2018-01-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Ашиг малтмалын тухай хуульд заагаагүй зүйлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Ц.Дашдорж эрх мэдлээ ашиглан 2016 оны нэгдүгээр сард   А/40 тоот тушаал гаргасан байдаг. Үүнийг үндэслэн АМГТГ өнгөрсөн онд хязгаарлагдмал тендер нэрээр таван аймагт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон аж. Ингэхдээ орон нутгийн удирдлагуудтай хамтран байгуулсан төрийн өмчит компаниудын хүсэлтийг харгалзаж үзсэн хэмээж буй. Түүний нэг нь Төв аймгийн Заамар сумын Өвөр наймганд 15.548 га газрыг “Эрдэнэсийн эрэг” компанид АМГТГ-ын кадастарын хэлтсийн даргын өнгөрсөн оны долдугаар сарын 27-ны өдрийн XV020880 тоот тушаалаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ. Үүнийг Заамар сумын иргэд эсэргүүцэж дээрх зөвшөөрлийг цуцлуулах шаардлагыг тус газарт хүргүүлсэн байна. Гэвч хариуд нь сайд асан Ц.Дашдоржийн гаргасан А/40 тушаалыг үндэслэн олгосон гэсэн тайлбар өгсөн талаар “Зууны мэдээ” сонин уул уурхайн асуудал хөндсөн цуврал нийтлэлээрээ хүргэсэн билээ. А/40 тушаалын дагуу долоон газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож дөрвөн тэрбум 280 сая гаруй  төгрөгийн төлбөр гарч буй. Тодруулбал,  Уул уурхайн сайдын 2015 оны X тушаалын нэгдүгээр хавсралтаар “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-д Уул уурхайн сайдын 2017 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр А/40 тоот тушаалаар нэмэлт оруулжээ. Тодруулбал, “Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай эсхүл хууль бус олборлолтод өртсөн талбайтай сонгон шалгаруулалтын талбай давхцаж байвал тухайн орон нутагт үүсгэн байгуулагдсан орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дунд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион явуулж болно” хэмээн нэмсэн байна. Үүгээр хязгаарлагдмал сонгон шалгаруулалт явуулах эрх зүйн үндэс бүрдсэн. [caption id="attachment_30197" align="aligncenter" width="645"] Орон нутагт хязггаарлагдмал тендерээр эдгээр компаниудад хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ.[/caption] Өнгөрсөн онд уг журмын дагуу аймгийн Засаг дарга нараас “Хязгаарлагдмал сонгон шалгаруулалт” явуулах тухай есөн хүсэлтийг АМГТГ-т ирүүлсний дагуу хязгаарлагдмал сонгон шалгаруулалтыг долоон удаа зарлаж, таван удаагийн сонгон шалгаруулалтыг журмын дагуу үнэлж, дүгнэлт гарган баталгаажуулан долоон талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон тухай тус газрын орлогч дарга М.Энхжаргал хэлэв. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ байгалийн нөөц”, “Баянхишиг хараа”, Төв аймгийн Заамар суманд “Эрдэнэсийн эрэг”, Баянхонгор аймгийн “Корунд Гео”, Дорноговь аймгийн “Френдли майнинг консалтинг”, Алтика констракшн” компанид олгожээ. Харин үлдсэн хоёр талбайд зарласан хугацаанд сонгон шалгаруулалтын материалыг хүлээн авсан боловч иргэдээс ирсэн гомдлын дагуу АМГТГ-ын даргын 2017 оны аравдугаар сарын 20-ны өдрийн а/196 тоот тушаал болон  аравдугаар сарын 23-ны өдрийн УУХҮ-ийн сайдын 01/2223 тоот бичгээр ирүүлсэн чиглэлийн дагуу уг сонгон шалгаруулалтыг тодорхойгүй хугацаагаар түр хойшлуулсан байна. Дээрх А40 тоот тушаал нь хүчингүй болсон боловч өнгөрсөн оны зургаадугаар сарын 29-ны өдрийн УУХҮ-ийн сайдын А/129 тоот тушаалын I зүйлийн 1.6 дугаар заалтад хэвээр хадгалагдсаар байгаа аж. Тиймээс энэ сарын 9-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Төмстий багийн иргэн Л.Амгаланбаяр, “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Б.Баярмаа, өмгөөлөгч Д.Баяр нар Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд УУХҮ-ийн сайдын уг тушаалын I зүйлийн 1.6 дугаар заалтыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан байна. Учир нь дээрх заалтыг үндэслэн орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрын олон мянган га талбайд ашигт малтмалын хайгуулын лиценз олгосноор нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Иймд нэхэмжлэгчдийн зүгээс уг тушаал буюу нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт нь хууль зөрчиж батлагдсан хэмээн үзэж байгаа тул түүнийг хүчингүй болгуулахаар  шүүхэд нэхэмжлэлийг хүргүүлсэн байна. Дээрх заалт хүчингүй болсноор журмаар халхавчилсан газрын тонуул үгүй болох ажээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин