Цагаачлалын шинэ хуулийг хэрэгжүүлж  эхэллээ

2018-01-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х. ОЮУНБОЛД Францын Засгийн газар дүрвэгсдэд орогнол олгох  хуулийг энэ долоо хоногоос хэрэгжүүлж эхэллээ.  Энэ хуулийг дүрвэгч иргэдийг хүлээн авахаас гадна эдийн засгийн цагаач иргэдийн урсгалыг багасгах зорилгоор баталсан байна. Дотоод хэргийн  сайд Жерар Коллом  маргаан дагуулсан энэ хуулийг хамгаалж дүрвэгч иргэдтэй холбоотой асуудлыг бүрэн шийдвэрлэнэ хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.  Тэрээр Парисын сонинд өгсөн ярилцлагадаа  санал болгож буй хуулийн тогтоомж нь тус улсын дүрвэгч иргэдийг хүлээж авна, гэхдээ эдийн засгийн цагаач иргэдийг хүлээж авахгүй байх гэсэн үндсэн хоёр зарчим дээр тулгуурласан гэв.  Франц орон  дүрвэгчдийг хүлээн авч орогнуулах үүрэгтэй. Харин  эдийн засгийн бүх  цагаач иргэдийг хүлээж авах боломжгүй гэж мэдэгдсэнээр Ерөнхийлөгч Эммануэл Макроны өнгөрсөн долоо хоногт гаргасан саналыг хүлээн  зөвшөөрсөн байна. Тэрээр Франц орон шаардлагатай хүнд хаалттай орон биш. Гэвч  эх орны II дайнаас  хойш дүрвэн ирэгсдийн тоо нэмэгдсэнээс энэ асуудлыг зохицуулахын тулд  хатуу арга хэмжээ авах шаардлагатай болсон гэж онцлов. Мөн шинэ хуулиар дүрвэгч иргэдийн урсгалыг зогсоох, Францад хоргодох эрхгүй гэж  үзсэн иргэдийг гаргахад хувь нэмрээ оруулна гэж үзэж буйгаа илэрхийлжээ.  Харин хүмүүнлэгийн  болон нийгмийн олон  байгууллага  шинэ хууль нь бичиг баримтгүй иргэдэд сөрөг муу нөлөөтэй гэж мэдэгдсэн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин