ШӨХТГ-ын дарга ба шатахууны үнэ

2018-01-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Шатахууны үнэ талийлаа. Тэр тодорхой болж байна. Зарим компанийн ШТС-ууд АИ-92, АИ-95, АИ-98 автобензиний үнийг нэмжээ. Гэхдээ албан ёсоор энэ талаар мэдээлэхгүй байгаа юм. Яваад очихоор октан өндөртэй нь нэмэгдсэн үнээрээ байж байна. Харин манайхны өргөн хэрэглэдэг АИ-92 автобензинийг бараг бүх ШТС түгээхгүй байна. Учир нь өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс олдоц нь ховордсон. Тиймээс зарим нь үнээ 190-230 төгрөгөөр нэмж, зарим нэг нь зөвхөн өөрийн компанийн талоноор түгээж байна. Энэ мэтчилэн шатахууны үнийг дагасан эмх замбараагүй явдал Монголд болж байна. Үр дүнд нь өргөн хэрэглээний барааны үнэ тэр чигээрээ нэмэгдэх эрсдэл гарч ирнэ гэсэн үг. “НИК”, “Петровис” компанийнхан сэтгүүлчдэд хандаж, байнга алдагдалтай ажилладгаа хэлжээ. Тэдний алдагдал литр тутамд 250-300 төгрөг гэнэ. “...Засгийн газар он гартал битгий үнээ нэмээрэй гэсэн. Энэ дагуу нэмэлгүй он гаргасан” гэж байна. Харин Засгийн газрын өмнөөс энэ асуудлаар голлож ажилладаг ШӨХТГ “...Шатахуун импортлогчдод хариуцлага хүлээлгэнэ” гэж мэдэгдээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар, шатахуун импортлогчидтойгоо ойлголцосонгүй ээ гэсэн үг. Явж явж шатахуун импортлогчид үнээ 300 хүртэл төгрөгөөр нэмж, ШӨХТГ буюу Засгийн газар “ниргэсэн хойно нь хашгираад” л өнгөрнө. Яагаад гэвэл яг ийм явдал өмнө нь болж байлаа. Бараг долоон жилийн өмнө, 2012 оны нэгдүгээр сарын 6-нд шатахууны үнэ литр тутамдаа 200-300 төгрөгөөр гэнэт нэмэгдсэн. Шатахуун импортлогчид тухайн үед “...Валютын ханш өссөн учир бид үнээ нэмсэн” хэмээн тайлбар өгч байсан юм. Харин ШӨХТГ-аас тэднийг үгсэн хуйвалдсан хэмээн үзэж 17.2 тэрбум төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч байв. Гэтэл Б.Лхагва ШӨХТГ-ын даргаар томилогдонгуутаа энэ торгуулийг хүчингүй болгож орхисон юм. Өөрөөр хэлбэл, тухайн үед ШӨХТГ-ын шинэ дарга Б.Лхагва хэдэн байцаагчидтайгаа хуралдаад шатахуун импортлогч компаниудад оногдуулсан 17.2 тэрбум төгрөгийг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Бүсчилсэн хөгжлийн үндэсний хорооны Ажлын албаны дарга байсан Б.Лхагвыг 2012 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар ШӨХТГ-ын даргаар томилж байв. Энэ асуудлаар хэдэн сар “гөвүүлсэн” Б.Лхагвыг Засгийн газрын 2012 оны есдүгээр сарын 15-ны хуралдаанаар ажлаас нь чөлөөлсөн. Улмаар түүний оронд дарга болсон О.Магнай хуулийн байгууллагад хандаж байв. Харин Б.Лхагва шүүхэд хандаж, ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн гэх дүгнэлттэйгээр 2016 оны наймдугаар сарын 25-нд ШӨХТГ-ын даргаар дахин томилогдсон юм. Ер нь бол ШӨХТГ-ын дарга Б.Лхагва шатахууны үнийн асуудалтай хоёр дахиа нүүр тулж байгаа юм. Өмнө нь шатахуун импортлогч компаниудад тавьсан торгуулийг хүчингүй болгож байсан. Харин одоо үнээ нэмэхийг нь зогсоож чадсангүй ээ. Эцэст нь, шатахууны үнийг дагаад бусад бүх барааны үнэ нэмэгдэнэ. Харин ШӨХТГ шатахуун импортлогчдыг шүүхэд өгсөн, эрүүгийн хэрэг үүсгүүлсэн, торгууль тавьсан болж, тэдний хооронд бичиг цаас шидэлцэж, зарга ярьсаар өнгөрнө. Өмнө нь ийм л юм болсон. Энэ удаад ч давтагдана. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

7 цаг 30 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

14 цаг 15 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

14 цаг 42 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

20 цаг 38 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

20 цаг 38 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

20 цаг 38 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

Уржигдар 19 цаг 44 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Уржигдар 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Уржигдар 13 цаг 29 мин