Чингэлтэй дүүргийнхэн “Ариун цэврийн тухай” хуультай болох санаачлагыг гаргав

2018-01-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Асуудлаа мэдэж байхад шинэ санаа, шийдэл хүн бүрээс гарч байдаг. Бүгдээрээ хэлэлцээд суухад буруугүй гэгчээр Чингэлтэй дүүргийнхэн манлайлагчид гэдгээ харууллаа. “Жорлонгоо өөрчилье” сургалтад хууль эрх зүйн бичиг баримт боловсруулах дадлага ажлын явцад багийнхан “Ариун цэврийн тухай” хуультай болох хэрэгтэйг чухалчилж байв. Хятад, Энэтхэг улс төрийн бодлогоор жорлонгоо өөрчилж байхад манайх яагаад төрийн бодлого болгож болохгүй гэж 16 дугаар багийн иргэн М.Галбадрах ярив. Иргэдийн дунд жорлонгоо өөрчлөх аянг өрнүүлэхийн тулд дүүргийн Засаг даргын захирамж гаргуулах талаар манай багийнхан ажиллахаар боллоо гэж 2, 9,11,19 дүгээр багийг төлөөлж Ж.Чулуундорж уриалж байв. Хэлэлцүүлэг өрнүүлж шийдвэрээ гаргасан иргэд төслөө танилцуулсан юм. Эдгээр иргэдийн яриаг хүргэж байна. “Эрүүл орчин” багийн ахлагач Ж.Чулуундорж: Хуулийг хэрэгжүүлэхийг Засаг даргаас шаардана -Монгол Улсад одоо мөрдөгдөж байгаа “Хог хаягдлын тухай” хуулийг санаачлан бидэнд хэрэгтэй хоёр заалтыг оруулж өгсөн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлдээ юуны өмнө баяр хүргэе. Энэ заалтыг үндэслэн дүүргийн Засаг даргыг шахаж “Жорлонгоо өөрчлөх” тухай захирамж гаргуулна. Хэсгийн ахлагч нартаа хамтран ажил хэрэг болгоно. “ Эко-1” багийн ахлагч М.Чинзориг: Санхүүжилтын гарц хэрэгтэй Ногоон зээлийн эрх зүйн орчинг бүрдүүлж эко загварын жорлон байгуулах санхүүгийн гарцыг шийдэх асуудлыг хөндөж байна. Тиймээс төр засгаас жорлонг өөрчлөх иргэдийг ипотекийн хямд хүүтэй зээлд хамруулахад нөлөөлж ажиллана. 13,15 хорооны багийн ахлагч Д.Хоролдулам: Бордоожуулах жорлонг хийнэ -Угаадасны нүх  химийн хольцтой муу ус ихээр агуулдаг.Тиймээс муу ус соруулдаг септик танкыг сонгож байна. Нөгөө нэг шийдэл нь өтгөн, шингэнийг тусдаа байх жорлон хийе. Тиймээс нэг өрх, хашаандаа нэг метр ухсан, сэлгэж ашиглаж болох хоёр жорлон байгуулна. Нэг жорлонгоо дүүрэхээр нь үртэс, навчаар бордож бордоо болгон зэх зээлд нийлүүлэх боломжтой юм. Жорлонгоо өөрчилсөнөөр бизнес хийх гарц харагдаж байна. 8, 17 дугаар хорооны иргэн С.Баттамир: Жорлонгоо өөрчлөх ажлыг төрийн бодлого болгох хэрэгтэй -Хойд урд хөршид төрийн бодлогоор жорлонгоо өөрчилсөн байна. Бид яагаад төрийн бодлого болгож болохгүй гэж. Тиймээс төрийн бодлого болгох зорилт тавьж байна. Мөн ном, тараах материалыг өрх бүрт тараах хэрэгтэй санагдлаа. Өнөөдөр 750 мянган төгрөгөөр жорлонгоо өөрчлөх иргэд байхгүй.Тиймээс санхүүжилтын үр дүнтэй гарц, шийдвэр гаргах нь чухал. Манай хороо Японы Сато 00 ийг сонгож байна. Галт тэргэнд явж байхад нэг литр усаар цэвэрлэдэг 00-ийг бид ашигладаг. Энэ нь Сато 00-тэй төстэй юм байна гэж бодож байна. 2, 12, 14, 16 дугаар багийн ахлагч Д.Оюунцэцэг: Цэвэр усаа цэвэрлэгээнд хэрэглэхээ зогсоое -Манай улс усны нөөц багатай. Гэтэл цэвэрлэгээнд гүний цэвэр усаа хэрэглэж байна.Тиймээс саарал усыг цэвэрлэгээнд ашиглах тухай шинэ стандарт бий болгох хэрэгтэй. Нөгөө талаар хөрс бохирдсон нь мэдэгдэж байна. Кофе найруулах гэхээр ус нь ээддэг гэж манай хорооны нэг эмэгтэй ярьж байна. Энэ нь оршуулгын газар ойрхон байдагтай холбоотой байх гэж байна. Тэгэхээр хөрсний бохирдол энэ хэсэгт өндөр байгааг нотолж байна. Гэхдээ  үүнийг шинжилгээнд оруулах шаардлагатай. Бусад оронд жорлонгоо өөрчилсөн хэдий ч усны тэмцэл эхэлсэн гэж байна. Нийслэл хот маань 2060 он гэхэд усны нөөцөө дуусах тухай уншиж байсан.Тэгэхээр жорлонгоо өөрчлөхдөө цэвэр усаа хэрэглэхгүй байх технологио хэрэглэе гэж уриалмаар байна. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин