Шантаажчид санасандаа хүрч, шатахууны үнэ нэмэгдэв

2018-01-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Шатахуун импортлогч  компаниудыг хэн ч  дийлж чадсангүй. Тэд албан ёсоор үнээ нэмж буйгаа өнөөдөр зарлав.  Төр засгийг шантаачилж, ард иргэдийг басамжилж байгаад тэд санасандаа хүрч чадлаа. А-95, 98 зэрэг шатахуун шатахууны  үнийг 110-150 төгрөгөөр нэмсэн гэдгийг Шатахуун импортлогчдын холбооноос мэдэгдэв.  Гэхдээ газар дээр байдал бас л өөр байна.  Тухайлбал “Петровис” компани иргэдийн дунд түгээмэл хэрэглэгддэг “АИ-92” шатахууны  үнийг нэмжээ.  Тэд “Онцгой албан татварын хэмжээ 190-280 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Үүнээс гадна, ОХУ-аас импортолж байгаа нефтийн бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн долдугаар сараас эхлэн 130-156 ам.доллараар нэмэгдсэн. Импортын үнийн өсөлт 21-25 хувь өссөн, түүхий нефтийн үнэ 70 сая ам.долларт хүрсэн. Энэ бүх нөхцөл байдлаас үүдэж шатахууны нэгж үнэ алдагдалтай болсон. Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш импортлогч компаниуд үнээ нэмээгүй. Бид энэ талаар холбогдох яам, Засгийн газарт хүргүүлсэн боловч зохицуулалт хийхгүй байгаагаас нэг литр тутамд 250-300 төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Үнийн зөвлөл хуралдуулах, арга хэмжээ авах шаардлагуудыг удаа дараа өгснөөс нь ийм байдалд хүрсэн. Бид өнгөрсөн хугацаанд нийгмийн хариуцлагаа хүлээж, шатахууны үнэ нэмэхгүй, хомсдол үүсгэхгүй ажиллаж байгаа. ОХУ-ын талаас татан авалт, түгээлт хэвийн үргэлжилж байгаа” гэлээ.  Ямартай ч  шатахуун импортлогчид шантаажаа хийсээр  санасандаа хүрч чадлаа. Эх сурвалж:www.polit.mn  
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

7 цаг 29 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

14 цаг 14 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

14 цаг 41 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

20 цаг 37 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

20 цаг 37 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

20 цаг 37 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

Уржигдар 19 цаг 44 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Уржигдар 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Уржигдар 13 цаг 29 мин