ОХУ, БНХАУ хамтарч ажиллана

2018-01-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД ОХУ-ын  Гадаад хэргийн сайд Игорь  Могулов болон  БНХАУ-ын  төлөөлөгч Кун Сюанью Солонгосын хойгт Хойд Солонгос сүүлийн саруудад цөмийн зэвсгийн туршилтын хөтөлбөрөө түргэвчлүүлсний улмаас хурцадсан  хямралыг шийдвэрлэхийн тулд бүх хүчин чармайлтаа дайчлан ажиллахаар тохиролцсон байна. Мөн ОХУ-ын Гадаад хэргийн сайдын мэдэгдэлд  энэ хоёр орон ялангуяа, БНХАУ нь  олон улсын туслалцаа дэмжлэггүйгээр Хойд Солонгосын Засгийн газрыг  дэмждэгийг  анхаарч тус бүс нутагт  үүссэн хямралыг багасгах,  асуудлыг шийдвэрлэх  зорилгоор хамтын ажиллагааны хүчин чармайлтыг бэхжүүлэх шаардлагатай гэж  онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн  Өмнөд Солонгос нь  үүссэн хямралыг арилгахыг хичээж буйгаас гадна Хойд Солонгосын зүгээс одоогоор хүчин чармайлт гаргах идэвх санаачилга ажиглагдаж байгаа юм. Тухайлбал, Хоёр Солонгосын эрх баригчид өнөөдөр ПёнЧанд болох өвлийн олимпийн наадмын  талаар хэлэлцэх уулзалт хийнэ. “Ёнхоп” агентлагийн мэдээлснээр  уулзалтыг цэрэггүй бүс нутаг Тонгил баазад хийх ажээ.  Хоёр Солонгос өнгөрсөн мягмар гаригт өндөр төвшний уулзалт хийсний дараа  Хойд Солонгос тамирчид, хөгжөөн дэмжигчид, жүжигчдийн баг болон таеквондогийн үзүүлбэрийн төлөөлөгчдөө  хоёрдугаар сарын 9-25-ны хооронд болох “ПёнЧан-2018”-д оролцуулахаар илгээх гэж буйгаа сануулсан байна.  Харин Сөүл  хоёр орны хамтарсан хурал энэ сарын 20-нд  Швейцарт хийхээр төлөвлөсөн  Олон улсын олимпийн хорооны хурлаас өмнө хийнэ гэдгээ мэдэгдсэн юм. Энэ үеэр  өвлийн олимпод уригдсан  Хойд Солонгосыг оролцуулах талаар хэлэлцэх ажээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин