Зандралцаж, шантаажилсан долоо хоног өнгөрөв

2018-01-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР   ШАТАХУУН ИМПОРТЛОГЧИД ШАР МАХТАЙ НЬ ХАТААВ   Өнгөрсөн долоо хоногийн хамгийн “халуун” сэдэв шатахууны үнэ тойрсон маргаан байлаа. Шийдэж чадаагүй. Шатахуун импортлогчид Засгийн газарт 260 тэрбум төгрөгийн татаас өг. Өгвөл литр тутмаа 50 төгрөгөөр, өгөхгүй бол 300 төгрөгөөр нэмнэ гэж хэлсэн байдаг. Энэ асуудлаар ШӨХТГ, шатахуун импортлогчид хоорондоо бичиг цаас ши­дэлцсээр долоо хоногийг дуусгасан. Өөрөөр хэл­бэл, Засгийн газар үүн дээр тодорхой арга хэм­жээ авч амжилгүй амрал­тын өдрүүдтэй золго­сон. Харин баасан гаригаас эхлээд өнгөрсөн амрал­тын өдрүүдээр бүх төр­лийн шатахууны олдоц ховордож, энд тэндгүй “үүдээ барьсан” ШТС-ууд бий болов. Ням гаригаас зарим ШТС өөрийн карттай хүнд тодор­хой хэмжээтэй олгож эхэлсэн. Мөн зарим компани нэмэгдсэн үнээр шатахуунаа борлуулж байсан юм. Юутай ч дугаар гээчийг мартсан монголчууд амралтын хэдэн өдөрт Улаанбаатар хавийн ШТС-уудад хэрэл­дэн хэрэлдэн дугаар­лаж өнжлөө. Түүнчлэн шата­хууны хомсдол тойрсон элдэв дуулиан шуугиан ихтэй байлаа. Тухайлбал, Санжийн Баярын Засгийн үед “Роснефть” Мон­голд 100 ШТС байгуу­лах санал гаргаж байсан. Гэтэл С.Баяр шата­хуун импортлогчдын аманд орж, хөтлөгдөөд тэд­нийхийг оруулж ирээгүй. Тэгээгүй бол “Роснефть”-ийн шатахуунаар “хааж” байхгүй юу гээд л ярьж байна. Бас шатахуун импотрлогчид голдуу МАН гаралтай хүмүүс байдаг. Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэдэнтэйгээ учраа олохгүй байна гэдэг хачирхалтай байна гэж бас яриадхав. Түүнчлэн өнгөрсөн жилээс хойш саяхныг хүртэл шинэ жилийн бэлэг, хямдралтай зэрэгцээд “Петровис” шатахуун худалдан авсан хүмүүст приус машин, “Тэс петролиум” X TRAIL машин амлаад байсан. Тэгтлээ дорд ороод, алдагдал хүлээж байсан бол шатахуун импортологчид үйлчлүүлэгч татахын тулд ингэж бэлэг амлах уу гэж бас бие биеэсээ асууцгааж өнжлөө. Юутай ч долоо хоногийн эхний өдөр хамгийн хурцаар тавигдах асуудал шатахууны үнэ, нийлүүлэлт болж таарлаа.   Г.БААСАН АТГ-АА ДАХИН “САМАРДАВ”   АТГ-ын дэргэд дөрөв дэх Олон нийтийн зөвлөл ажиллаж байгаа юм. Дөрөв дэх зөвлөл 2017 оны намраас ажиллаж эхэлсэн байна. Энэ зөв­лөлийн дарга нь Чөлөөт ахмадын холбооны дарга байсан Г.Баасан юм. Г.Баасан дарга ажлаа авангуутаа АТГ-ын дарга, ажилтнуудтай үзэлцэж эхэлсэн. АТГ-ын байранд оуулахгүй байна гэдэг байв. Харин өнгөрсөн долоо хоногт ноцтой гэмээр хэд хэдэн мэдэгдлийг хийчихнэ лээ. Г.Баасан “...Төмөр замын даргын хүүхдийн талаар, Төмөр замын зарим даргын тухай, Зам тээврийн яамны зарим удирдлагын тухай ярьсан. Гэхдээ тэдний мэдээлэл зөвхөн өөрт нь бий. Хэрэв АТГ руу оруулчихвал хав дарчихна. Эсвэл аргалчихна” гэсэн юм. Хамгийн гол нь тэрээр АТГ-ын дарга Х.Энхжаргалыг ажлаа өгөх ёстой гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Харин АТГ-ын ажилтнууд Г.Баасанг албаны нэр хүндэд халдсан гэж үзээд шүүхэд өгөхөөр болж байгаагаа мэдэгдсэн.  Хуулийг нь харвал АТГ-ын Олон нийтийн зөвлөл уг нь АТГ-ыг ажлаа хийхэд нь нөлөөлөх хөндлөнгийн хүчин зүйлийг саармаг­жуу­лах,олон нийтэд мэдээлэх үүрэг чиглэлтэй ажээ. Зарим хэвлэлд АТГ-ын дэр­гэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасанг улс төрийн зорилгоор, за­хиалга гүйцэлдүүлж байна гэж бичиж байгаа юм.   ТАТВАР НЭМЭГДСЭН, ТАРАХ САНУУЛГА АВАВ, ЭНЭ УИХ   АН-ынхан өнгөрсөн долоо хоногийн дун­дуур УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт албан шаардлага хүргүүлсэн талаараа сэтгүүлчдэд мэдээлэв. АН-ын дарга С.Эрдэнэ тэр үеэрээ “...МАН 2016 оны бүх шатны сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөртөө “Таны амьдралын үе шат бүрт зориулсан бодлогыг хэрэгжүүлж, тат­вар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий бол­­гох­гүй, цалин, тэт­гэв­­рийг нэмнэ” гэж тусга­сан. Гэтэл амласан бүхнийхээ эсрэг ажиллаж, ард иргэдийг татварын дарамт, инфляц, валют, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр туйлдуулах бодлого хэрэгжүүлсэн. Энэ нь ард түмнийг хууран мэхлэх арга замаар төрийн эрхийг хууль бусаар авсантай адилтгаж болох гэмт үйлдэл юм. Эрх баригчдын хагарал, хуваагдал, албан тушаал, эрх мэдлийн төлөөх тэмцлийн хохирогч нь Мон­голын ард түмэн болох учиргүй” хэмээн үзсэн байна. Шаардлагад агаарын бохирдол, Үндсэн хуультай холбоотой хэд хэдэн асуудлыг хөнд­сөнөөс гадна ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэг­жүүлэх нэрийдлээр нэм­сэн татвараа эргэн ха­рахыг сануулж, хариу өгөх хугацааг хоёрдугаар сарын 1-нээс өмнө бай­хаар тусгажээ. Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ “Хэрэв шаардлагад хариу өгөхгүй бол тэмцлийн хэлбэрт шилжиж, үндэс­ний хэмжээний жагсаал, цуглаан зохион байгуулна. Хариуцлагагүй УИХ-ыг тараана” гэлээ. МҮЭХ ч бас ийм байр суурьтай байгаа. Ер нь бол эрх ба­риг­чид Хувь хүний ор­логын албан татварыг 2-3 дахин нэмсэн байдаг. Энэ нь 1.5 сая төгрөгөөс илүү гарсан цалинтай хүн байж болохгүй гэ­сэн төрийн бодлого хэрэгж­лээ гэж харагдаж бай­гаа юм. Нийгмийн даат­галын шимтгэлийг бас нэмсэн. Энэ нь аж ахуйн нэгжүүдийг хүчээр цомхотгол гэдэг юм руу түлхэж, улмаар хаалгаа барь л гэсэн үг. Шатахуун, түлшний онцгой албан татварыг нэмснээр шата­хуун импортлогчид жи­жиг­лэнгийн үнээ нэмж, үүний ачааг иргэд л үүрэх нөхцөл үүсэв. Үе үеийн Засгийн газар шата­хуун импортлогчдын аманд орж, шантаажийг бие­лүүлэн, ард түмний тат­ва­рын мөнгөнөөс татаас өгч үнийг нь барьж арга­цаасаар ирсэн. Энэ байдал өнөөдөр ч давтагдаж байгаа юм. Төр авах ёстой тат­вараа нэмэх гэхээр өөдөөс нь татаас нэхдэг горимыг ойлгоход бэрх. Зөвхөн дээр дурдсан татварын нэмэгдлийн хүрээнд хэчнээн янзын сөрөг үр дүн энэ улсад авчирах вэ гэдгийг эрх баригчид тооцоолсон эсэх нь тодорхойгүй. Мэдээж, тийм тооцоо байхгүй. Тэгвэл ипотекийн юм уу, элдэв зээлд хамрагдах банкны шаардлага хангах хүн үгүй болно. Татвар, шимтгэлд дарамтлуулсан аж ахуйн нэгжүүд дампуу­рахгүй гэвэл хоёр тайлан гаргах зэргээр орлого ашгаа “оффшор”-дох хэрэг­­тэй болно. Манай­хан­тай хамтардаг гадаа­дын хөрөнгө оруулагчид бизнесийн үйл ажил­лагаагаа төлөвлөх боломж­гүй болж байна. Даварсан шатахуун импортлогчид үнээ нэмснээр инфляц огцом нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар шууд муудна гэсэн үг. Ер нь бол энэ асуудал явсаар УИХ тарах эсэхтэй холбогдож магадгүй юм. Учир нь энэ саналыг гаргах АН, эсвэл Ерөнхийлөгчид дараа нь болох үйл явдлууд улам ашигтай тусах юм.   УУЛ УУРХАЙН САЙД, ДЭД САЙД ХОЁРЫН ХЭН НЬ ЗӨВ ЯРИАД БАЙНА ВЭ?   Засгийн газар “зодоон”-той л байна. Эрх бариг­чид хэдийгээр “...Бид эвтэй байгаа” гэсэн ч болж буй үйл явдлууд тэднийг эв түнжингүй, хагаралдсан хэвээр байгаа гэдгийг харуулж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг чө­лөөлсөн. У.Хүрэлсүхийн Засгийн газрын чөлөөлж байгаа дөрөв дэх Төрийн нарийн бичгийн дарга нь Д.Очирбат болж байгаа юм. Гэтэл Д.Очирбат бол өнөөдрийн Төрийн нарийн бичгийн дарга нар дундаа арай “зантгар” нь юм. Өмнө нь УИХ-ын гишүүн байсан. Хууль тогтоох байгууллагад бүтэн дөрвөн жил суусан хүн ганц яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг өлхөн хашна. Дээрээс нь түүнийг чөлөөлөхдөө ямар нэг хэрэг, зөрчил яриагүй. Тэгэхээр Д.Очирбат улс төрийн шалтгаанаар чөлөөлөгдлөө гэсэн үг. Энэ үйл явдалтай зэрэгцээд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, дэд сайд Д.Загджав хоёрын зөрчил овоо том “овоо” болох янзтай болоод ирэв. Уул уурхай, хүнд үйлд­вэрийн дэд сайд Д.Загджав эх­лээд “...Манай Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар ажиллаж байгаа нь бидэнд байгаа давуу тал. Сайд маань санаач­илгатай сайн ажил­лаж, зарим журмын нө­хөд нь дэмжиж УИХ-д Уул, уурхайн лобби бүлэг байгуулж чадсан байгаа. Энд л хуулийн төслийн асуудлыг тавьдаг юм уу гэж бодож байна. “Оюутолгой”-гоос олж байгаа ашиг ард түмэнд харагдахгүй. Улс орны эдийн засагт өгч буй нөлөө­лөл нь мэдрэгдэхгүй байна. Өнгөрсөн богино­хон хугацаанд гурван сая тонн зэсийн баяжмал гар­гасан байна. Цэвэр зэс гэхэд 600 мянган тонн гаргасан байгаа юм. Энэ нь 1.2 тэрбум ам.доллар олсон гэсэн үг. Энэ бүхнээс Монголд наал­даж байгаа зүйл нэг ч алга. Саяхан “Рио Тинто” компани “Оюутолгой”-д түшиглэж, манай улсын нэрийг ашиглаж 5.4 тэрбум ам.доллар босгосон. Үүнээс нэг тэрбум ам.дол­ларыг “Оюутолгой” тө­сөлд оруулаад, үлдсэн 4.4 тэрбум ам.долларыг Мон­голоос бусад хувьцаа эзэм­шигчдэдээ бүгдэд нь тарааж өгсөн байгаа юм. Монгол Улсын 34 хувийн хувьцаа эзэмшигчдийн зээл, хүү нийлээд хоёр тэр­бум орчим ам.доллар болно. Яагаад тэд энэ хоёр тэрбум ам.долларыг өгч болоогүй юм бэ. Энэ бол “Оюутолгой”-г цаашид ажиллуулж болох­гүй гэх хамгийн том шалтгаан байсан. Гэтэл энэ талаар монголчууд юу ч мэдээгүй. Энэ бол үнэ­хээр харамсмаар зүйл. Тиймээс Засгийн газ­рын хуралдааны үеэр “Оюутолгой”-н үйл ажил­лагааг зогсоох ёстой гэдэг үгийг хэлсэн. Тэснэ, тэснэ гэхэд тэвчээрт хязгаар байгаа. Миний болон ард түмний тэсвэр алдарч байгаа шүү” гэж хэвлэлд ярьсан. Дараа нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “...Манай яамны дэд сайд Д.Загджав Оюутолгойн үйл ажиллагааг зогсоох нь зүйтэй гэж мэдэгдсэн байсан. Энэ мэдээлэл манай яам, Засгийн газрын байр суурь биш. Сайдын байр суурь бол бүр биш.  Оюутолгойтой холбоотой Ажлын хэсгийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эхээр байгуулсан. Хоёр сар гаруй хугацаанд ажил­лалаа. Засгийн газраас өгсөн хоёр зүйлд онцгой ач хол­бог­д­ол өгч ажиллах ёстой гэсэн чиглэлийн дагуу ажилласан. Ажлын хэсэг маш нарийн тооцоо, судалгаа гаргаж сайн ажилласан. Тайлан мэдээл­лээ Засгийн газарт өгсөн. Энд хоёр асуудал л байгаа. Нэгдүгээрт, хүүний зардлыг бууруулах ёстой. Хоёрдугаарт, өгөөжийн асуудлыг ярих нь зүйтэй гэж байгаа. Яагаад Монголд ямар ч үр өгөөжгүй байгаа юм бэ. Үүнийг шийдэх хэрэгтэй. Одоо бол бүгдээрээ үлбэ­гэр ажиллаж байна. Ийм байхад бид яаж Оюу­тол­гойгоос өгөөж хүртэх юм бэ. Эхний ээлжинд энэ хоёр асуудлын дагуу ажиллана.Цаашлаад Дубайн гэрээ­тэй холбоотой асуу­дал асар их шүүмжлэл дагуулдаг. Монгол Улсын газар нутаг дээр энэ гэрээ хэлэлцээрийг хийгээгүй. Өөр улстай гэрээ хийсэн гэдэг шалтаг шалтгаанууд Ажлын хэсгийн дүгнэлтэд бүгд орсон. Цаг нь боло­хоор бид холбогдох мэдээллүүдийг өгнө. Нө­гөө талаар Засгийн газар, сайдын байр суурь биш Д.Сумъяабазар гэдэг хувь хүний бодлоор хэлэхэд “Оюутолгой ком­па­нид худалдаалагдаж ажил­лаж байгаа маш олон хүн байдаг. Мэдээ, мэдээ­лэл зөөдөг, Засгийн газ­рын боловсруулсан мате­риалыг аваачиж өгч, өөрс­дийгөө худалддаг хүн олон. Ийм байдлаар бид олон жил явлаа. Улс орон­доо өгөөжтэй зүйл ярихаар хоёр талаас ши­рээ­ний ард суух гэхэд наа­на нь Оюутолгойтой хол­боотой асуудлаар зориуд бужигнаан дэгдээ­дэг. Нийг­мийн сэтгэл зүйг өөр тийш нь чиг­лүүлдэг. Энэ мэт зүйл ма­най улсад их эл­бэг тохиолддог. Д.Загджавын өгсөн мэдээлэл тухайн хувь хүний л бодол. Ер нь цаашид Д.Загджав Монгол Ул­сын Засгийн газрын байр сууриас гажсан ийм зүйл ярьвал энэ хүнтэй хариуц­лага тооцно гэдгээ албан ёсоор мэдэгдье” гэж ярьсан байдаг. Хэн нь зөв яриад байгааг бүү мэд. Зарим эх сурвалж Д.Сумъяа­базар, Д.Загджав хоёрын хоёулангийнх нь хувийн байр суурь. Үүнд Зас­гийн газар хамаагүй гэж байна. Гэхдээ Засгийн газ­рын нэлээд чухал яамны тол­гой хоёр “хуваагдсан” бай­на. Тэгэхээр засаг дотор ийм зандралцаан байна гэсэн үг юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

1 цаг 31 мин
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

6 цаг 22 мин
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

6 цаг 22 мин
“Шувуу”-нууд наадмын өмнө наашлах уу?!

Монголоосоо дүрвээд гадаадад амьдардаг төр, нийтийн томоохон албан тушаалтнууд олон болсон.

6 цаг 22 мин
Ч.Наранбаатар: Монгол хүмүүсээ, монгол компаниудаа ажилтай, орлоготой байлгах нь төрийн нэн тэргүүний үүрэг

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
МАН-ынхан “...Дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулна

Эрх баригч нам Ерөнхий сайдын эрэлд гараад хэд хонов.УИХ-ын чуулганаар Ерөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Киргизийн экс Ерөнхийлөгчид эчнээ ял оноов

Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевт 11 жил

Уржигдар 17 цаг 21 мин
Ч.Хосбаяр: Өмнөх шатны шүүхүүд хэргийг эрх зүйн талаас нь буруу дүгнэсэн байна

Шүүхээс П.Батчулуун эмчийг цагаатгажээ

Уржигдар 14 цаг 08 мин
Сайдаас буух гэж буй С.Одонтуяа: Хотын утааг Хятадаас бэлэн түлш импортолж бууруулна

Урин дулаан цаг ирэхээр Улаанбаатарынхан утааны асуудлаа мартдаггүй байх хэрэгтэй. Т

Уржигдар 06 цаг 00 мин
“Ах дүү хоёр” ам сөрж зам салав уу?

Ойрын хэд хоногт Ордон дотор улс төр асаж, гадаах талбайд залуус жагсаж өнжлөө. Тэдгээр нь Л.Оюу

Уржигдар 06 цаг 00 мин