Баянзүрх дүүргийнхэн жорлонгоо өөрчлөх уралдаан зарлалаа

2018-01-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР “Нутгийн шийдэл сан”-гаас санаачлан эхлүүлсэн “Жорлонгоо өөрчилье” үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж буй сургалт Баянзүрх дүүрэгт энэ сарын 11-нд боллоо. Баянзүрх дүүргийн 100 гаруй иргэд жорлонгоо өөрчлөхөөр ирсэн юм. Сургалтаар жорлонгоо өөрчлөх болсон шалтгаан, технологи, ариутгал, хууль дүрэм стандарт, бизнесийн боломжуудын  талаар мэргэжлийн багш нар илтгэлээ тавьсан. Оролцогчид баг болон дадлага ажил хийж, хэлэлцүүлэг өрнүүлснээр ганцаараа жорлонг өөрчилж болох ч хамтаараа жорлонгоо өөрчилж байж хөрсний бохирдол, элдэв төрлийн гэдэсний халдварт өвчин буурч эрүүл ая тухтай орчинд амьдрах боломж нээгдэнэ гэдгийг ойлгоцгоож  байв. Тус дүүрэг хүн ам олонтой, зах худалдааны төв,Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэх мэт шинэ хороолол  бий болж байгаа нь нийтийн бие засах газар олноор нь байгуулах шаардлагтайг онцолж байв. Мөн автобусны буудал, Нарантуул захаар хөрсний бохирдол өндөр төвшинд байгааг судлаач онцолж байв. Энэ үеэр зарим иргэдтэй санал солилцов. Б.Түмэн-Өлзий: E-Toilet хэмээх сүлжээ жорлон манайд тохиромжтой санагдсан БЗД-ийн “Жорлонгоо өөрчилье” төслийн зөвлөх Б.Түмэн-Өлзий  “ Жорлонгоо өөрчилөхийг бизнесийн боломж гэж харж байна. Эрүүл ая тухтай сайхан орчинд амьдраад зогсохгүй ариун цэврийн бизнес эрхлэх маш олон боломж байгаа юм. “Жорлонгоо өөрчилье” номыг уншаад  автобусны буудал дээр картаар үйлчилдэг септик танктай дүүрэхээр нь хоосоноо сольж тавьдаг ёмсктой жорлон хийхээр сонголтоо хийсэн. Мөн дүүргийнхээ бүх хороодын дунд шинэ шийдэлтэй жорлонгийн уралдаан зарласан. Уралдаанд шалгарсан жорлонгийн шийдлээр хамтарч  гудамж баг хороонд шинэ жорлонгоо барих төлөвлөгөөтэй” гэв. Тэд номын хамгийн эхний хуудаст байгаа Энэтхэгийн e-Toilet хэмээх сүлжээ жорлонг хийхээр шийджээ. Уг жорлон нь автобус, гудамж талбай, хүн ихтэй газрууд, болон манайх шиг булан тохой ихтэй газруудад байрлуулбал үр дүнтэй юм билээ. Бүх жорлонгийн бүхээг нэг загварын хийцтэй. Жорлонг нарны зайгаар ажиллуулна. Нарны зай, хөдөлгөөн мэдрэгч,гэрэл цахилгаан, усны түвшинг хэмжих мэдрэгчүүдийг хянах самбар нь жорлонгийн техникийн хайрцагт байрлана. Жорлонгийн үүдэнд нарны зайгаар ажилладаг автомат цоож бэхлэгдсэн байх ба түүнд автобусны билетээ уншуулахад хаалга нээгдэнэ. Хүнтэй байгаа үед улаан гэрэл асах зэргээр маш энгийн жорлон. Цэвэрлэгээ үйлчилгээ зэргийг автоматаар хийнэ. Цааш нь “Жорлонгоо өөрчилье” номноос уншаарай. БЗД-ийн  Хөгжлийн төвийн төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Батхишиг: Шилдэг шийдэлтэй жорлонг 10 сая төгрөгөөр шагнана   -Бүлгүүд багаараа, айл өрх, гудамжаараа хамтарч байгальд ээлтэй жишиг жорлон байгуулах сонирхолыг өрнүүлэх зорилготой ураалдаан зарласан. Нэгдүгээр сарын 12-ноос долдугаарын сарын 20 хүртэл хугацаатай. Эхний байранд шалгарсан багт 10 сая, удаах байранд шалгарсанд 5 сая, гуравдугаар байранд 3 сая төгрөгийн шагналтай. Шалгарсан багийн жорлонгийн шийдлийг дүүрэгтэй түгээх бариулах ажиллагааг дүүргийн удирдлагуудад танилцуулж дэмжүүлэх зорилготой. Байнга жорлонг өөрчлөх тухай ажлыг сануулж байх үүднээс ийм шийдвэрт хүрсэн. Жорлонг өөрчлөнө гэдэг хамтын шийдвэр тиймээс ажил хэрэг болгох нь чухал. Нөгөө талаар жорлонг дагасан ариун цэврийн бизнес эрхлэх боломж байгааг аж ахуйн нэгжид санал тавина. Мөн сонирхол нэгтээ хувь хүмүүсийг ч нэгтгэж энэ бизнесийн эхлэхэд нь туслах хамтарах бодолтой байна. XV хорооны иргэн Л.Цэнд-Аюуш: Угандад хийсэн соруулдаг жорлонг сонгож байна.   -Манай хорооны хон ярилцаад Соруулдаг жорлонг сонгож байна. Мөн үнэр гаргадаггүй суултуур сонгож байна.  Ер нь аль нэг хот, тосгоны хөрсний бохирдлыг  бүрэн арилгая гэвэл,бүх айл ариун цэврийн хувьсгалд гар бие оролцхуйц хувилбараар жорлонгоо шинэчлэх нь зүйтэй хэмээн үзсэн. Өөр өөр оролготой учир бид хамтдаа хэлэлцээд энгийн хувилбартайн хамгийн үр дүнтэй гэж үзсэн. Учир нь үнтэй дэд бүтэц, олон жилийн хөрөнгө оруулалт хүлээх, өндөр өртөгтэй технологи шаардах хувилбарыг иргэд дэмжихгүй. Бид “ Жорлонгоо өөрчилье” номын XIII хуудаст бичигдсан Уганада улсын  жирийн нэгэн залуугийн туршлагыг уншиж үзээд шийдсэн. Магадгүй зөв хийж чадвал түүн шиг саятан болохыг үгүйсгэхгүй. Бага өртөгөөр бүтэх учраас дүүрэг дэмжих нь тодорхой.   Оролцогчдод сертфикат олгов 11 дугаар хорооны иргэн Б.Тунгалаг “ Хуурайшуулдаг, бордоожуулдаг, дүрэмтэй хээрийн жорлонгийн шийдлийг судалж үзсэн. Манай хороонд амралт аялал зугаалгын газар ихтэй. Түүнчлэн намагтай тул дээрх жорлонгийн шийдлүүд тохирох юм байна” гэсэн бол 24 дүгээр хорооны Засаг дарга Д.Гэрэлмаа “ Агааржуулагчтай сайжруулсан нүхэн жорлон манайд тохиромжтой. Манайхан ногоо их тарьдаг. Тиймээс бордоожуулах, хуурайшуулах жорлон ч бас нэг хувилбар. Аль болох хямд өртөгтэй үр дүнтэй шийдлийг хорооныхонтой хэлэлцээд шийднэ. Хамгийн гол нь иргэдээ жорлонгоо өөрчилье гэсэн хандлагыг төрүүлэх, хандлагыг нь өөрчлөх хэрэгтэй юм байна гэлээ. Сургалтад Атмор компани үйл ажиллагаа, шинэ цогц технологио танилцуулж байв. Эднийх мөн банкны хүү багтай  Ногоон зээлд хамруулж байгаагаа дуулгав. Энэ нь зарим оролцогчдын сонирхолыг татаж байлаа. Тэд сургалтын төгсгөлд Жорлонгийн сургалтад сууж бүрэн ойлголтой болсон гэдгийг гэрчлэх сертфикат олгов. Манай дараагийн сургалт энэ сарын 15-нд Чингэлтэй дүүрэгт болно. Эх сурвалж: www.polit.mn
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

7 цаг 29 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

14 цаг 14 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

14 цаг 41 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

20 цаг 38 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

20 цаг 38 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

20 цаг 38 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

Уржигдар 19 цаг 44 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Уржигдар 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Уржигдар 13 цаг 29 мин