Танилц:УИХ-ын анхны гишүүд

2018-01-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Ардын Их Хурлын депутатууд 1992 онд 70 зүйлтэй шинэ Үндсэн хуулийг батлахдаа 34 зүйлийн 60 гаруй заалтад эрх зүйн үндсийг нь хуулиар тогтоохоор зааж “үлдээсэн” байдаг. Эдгээр заалтуудын дагуу холбогдох хууль боловсруулан баталж, Үндсэн хуулийг “амилуулан” иж бүрэн хэрэгжих боломжийг 1992-1996 оны анхны УИХ бүрдүүлсэн юм. Энэхүү гавьяаг Монгол Улсын төр мартах учиргүй.Анхны УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш 25 жил өнгөрч байна. Тэр үеийн түүхийг мэддэг хүмүүсийн тоо цөөрсөөр байна. Анхны УИХ-ын БНМАУ-ын Бага Хурлаас ялгаатай тал нь бүх ард түмнээс сонгогдсон 76 гишүүнтэй Монгол Улсын хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг, төрийн эрх барих дээд байгууллага байсан бөгөөд гишүүдийн тоогоор 1,5 дахин олон, ажилласан хугацааны хувьд 2 дахин урт хугацаатай байсан билээ. Сүүлийн үеийн УИХ-уудаас ялгаатай тал нь намдаа хандивласан, сонгогчдод тараасан мөнгөний хэмжээ, амласан хуурамч том амлалтаар биш цэвэр өөрсдийн оюуны чадавхи, мэдлэг, туршлагаараа нутгийн зон олонд танигдсан, нэр хүнд, шударга зарчимч байдал, өндөр ёс суртахуунаараа шалгарсан, эх орныхоо эрх ашгийг дээдэлдэг, хувийн ашиг завшааныг хайдаггүй, туйлын ажил хэрэгч гишүүдээс бүрдсэн байсан юм. Мөн хуулийн төслийг 7 хоногийн 2 өдөр Байнгын хороодын, 4 өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар зүйл нэг бүрээр нь 3 удаа, бас цөөнхийн саналын үндэслэлийг сонсож хэлэлцэн баталдаг байлаа. Бид эхлээд орон тооны туслахгүй, сарын 5500 төгрөгийн цалинтай л ажилладаг байв. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин