Жилд 120 хүүхэд агаарын бохирдлын шалтгаанаар өвдөж, нас бардаг

2018-01-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН Агаарын чанарын шинжилгээний дүнгээр өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдол ихэнх өдөр дунд болон их, гэр хороолол орчимд маш их бохирдолтой төвшинд хүрчээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад агаар дахь тоосонцорын агууламж 2.8 хувиар их, хүхэрлэг хийн агууламж 4-35 хувиар бага, 24 цагийн дундаж агууламжийн хамгийн их нь агаарын чанарын стандартаас 2-16 дахин их гэж гарсан байна. Мөн Улаанбаатарын агаарын бохирдол ДЭМБ-аас тогтоосон аюултай хэмжээнээс дөрөв дахин их байна гэсэн юм. Хүн өдөрт дунджаар 25 мянган удаа 10 мянган литр агаараар амьсгалдаг. Энэ нь 5000 ширхэг бөмбөлөг дүүргэхэд хүрэлцэх хэмжээний агаар аж. Агаарын бохирдолд насанд хүрэгчтэй харьцуулахад хүүхэд илүү өртөж байна. Учир нь бага насны хүүхдийн тархи мэдрэг байдаг тул багахан хэмжээний хорт бодис ч тархийг хордуулдаг. Мөн агаар бохирдуулагч бодисууд хүүхдийн уураг тархинд хүрч, мэдрэлийн эдийн үрэвсэл үүсгэдэг ажээ. Үүнээс гадна нүүрс, шатахуун, тос, хог, тамхийг шатаахад үүсдэг бодисууд нь хүүхдийн сурч, хөгжихийг дэмжсэн тархины эсийн холбоосыг гэмтээдэг байна. АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судалгааны баг АНУ-ын Калифорнийн их сургууль, БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн судлаачидтай хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа хийжээ. Судалгаагаар 0-5 насны хүүхдүүд утаа, тоосжилтод хамгийн их өртдөг болохыг тогтоожээ. Мөн жилд 120 хүүхэд агаарын бохирдлын шалтгаанаар өвдөж, нас бардаг. Хүүхэд халуурч, ханиалган, уушгины хатгалгаа тусч байвал агаарын бохирдол нөлөөлж эхэлсний дохио гэнэ. Харин томчууд Улаанбаатарын тоосжилт, агаарын бохирдлоос болж уушгины хавдар, зүрхний шигдээс, харвалтын аль нэгээр өвддөгийг судал­гаагаар баталсан байна. Хэрэв Улаанбаатарын утаа, агаарын бохирдол цаашид одоо байгаа шигээ үргэлжилбэл өвчлөл, нас баралтын тоо нэмэгдэнэ гэдгийг судлаачид хэлж байлаа. ДЭМБ-аас 2009 онд Монгол Улсад жилд цаг бусаар нас барж буй 7000 хүний 10 хувьд нь агаарын бохирдол шууд нөлөөлснийг тогтоосон байна. Харин 2014 онд агаарын бохирдлоос болж нас барагсдын тоо 20 хувьд хүрсэн ажээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин