Улаанбаатарын утаа хоргүй гэдгийг нотолсон хоёр хүний нэг нь Байгаль орчны сайд Н.Цэрэнбат боллоо

2018-01-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН Хүнсний манлай “UFC” группийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат 2016 оны УИХ-ын сонгуульд Увс аймагтаа нэр дэвшиж, эрхэм гишүүнээр сонгогдож байлаа. Улмаар 2017 оны аравдугаар сарын 18-ны өдөр УИХ-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдож, МАН-ын хоёр дахь Засгийн газар буюу У.Хүрэлсүхийн танхимын гишүүн болсон юм. Сайдын албыг гурав дахь сардаа хашиж байна гэсэн үг. Тэгвэл Н.Цэрэнбат сайд Улаанбаатарын утааны талаар “цочир сонин” мэдэгдэл хийсэн нь олон нийтийг гайхшируулаад хэд хонолоо. Тэрээр 2018 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр хэвлэлд “...Утаа ихэссэн нь үнэн. Гэхдээ хортой үзүүлэлт нь багассан. Энэ нь хяналтын цэгүүдээрээ тодорхой харагдаж байгаа шүү дээ” гээд ярьчихсан байгаа юм.
Энэ утааг хэрхэн зайлуулах вэ гэдэг дээр Н.Цэрэнбат сайдыг ямар бодлого боловсруулах нь вэ гэдгийг улаанбаатарчууд харж л суугаа. Гэтэл утааны эсрэг итгэл найдвар болсон эрхэм сайд ингээд хэлчихээр олон нийт бухимдаж, сандарч хүлээж авах нь зүйн хэрэг.
Байгаль орчны сайд бол Улаанбаатарын утааны хамгийн том дайсан, бас мэргэжилтэн нь байх учиртай. Нэгэнт амьсгал боож, биед шингэж буй энэ утааг хэрхэн зайлуулах вэ гэдэг дээр Н.Цэрэнбат сайдыг ямар бодлого боловсруулах нь вэ гэдгийг улаанбаатарчууд харж л суугаа. Гэтэл утааны эсрэг итгэл найдвар болсон эрхэм сайд ингээд хэлчихээр олон нийт бухимдаж, сандарч хүлээж авах нь зүйн хэрэг болж таарна. Тэгээд ч Н.Цэрэнбат сайдын үг шинэ юм огт биш. Одоогоос таван жил шахмын өмнө дөө, 2013 оны арваннэгдүгээр сарын 22-нд Нийслэлийн агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхан “...Хүмүүст угаар л үнэртээд байгаа болохоос агаар дахь хорт бодисын хэмжээ буурсан. Удахгүй манай албаны хэмжилтийн баг 35 цэгтээ хэмжилт хийхээр тодорхой болох байх аа” гэж хэлээд улаанбаатарчуудыг доромжилсон “хэрэг”-т унаад баларч билээ. Хамгийн гол нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат маань таван жил шахмын өмнө Нийслэлийн агаарын чанарын албаны дарга Ч.Батсайханы хэлж байсан үгийг ба, бэ-гүй давтсан нь сонин хэрэг шүү. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин